Миний л мэдэхээр манай ард түмэн бичигдсэн хууль цаазын зэрэгцээгээр бичигдээгүй аман хууль буюу хорио цээрийн ёсны хэм хэмжээний хүрээнд байгалиа хайрлаж хамгаалах нандин соёлыг бүтээн, уламжлуулсан ард түмэн. Ялангуяа бичигдээгүй болсон юм байна.

Уламжлалт сан тахилга, эзэн савдаг тайж тахих эртний ёс горимтой Өндөрхаан уулыг УИХ-ын гишүүн Д.Арвин өөрийн нэр төр, сонгуулийн зорилгодоо ашиглаж, оройлон удирдаж, өөрөө орой дээр нь олон бүсгүйчүүд дагуулан гарч усныхаа эзэн савдагийг аргалаж сан тавьж. ном уншуулдаг тайдаг, тахидаг зан үйл ч глобалчлагдаж байгаа энэ нийгэмд замхарч байгааг хэлэхэд гашуун ч гэсэн үнэн болов уу.

Анхдагчидад нь л талархал илэрхийлэх нь зүйтэй байх. Монголын аман хууль, хорио цээрийн ёс нь тайлга, тахилгын зан заншлаар хатуу мөрдөгдөн амьдралдаа хэвшүүлэн ирсэн. Гэтэл 17-р жарны Тийн ялгуусан хэмээгч усан могой жилийн шинийн найманд Өндөрхаан хайрханд "эмэгтэйчүүд" гарч ирцгээлээ. Анх харчихаад нүдэндээ ч итгэсэнгүй.

Юу билээ, юу болов хэмээн гайхшрал төрж, нүд орой руу үсрэх дөхөв. Уг нь эмэгтэй хүн овоон дээр гарах ёсгүй боловч эм савдагтай (тэнгэр) бол гарч болдог аж. Хайрхан маань эмэгтэй савдагтай бил үү? Нээрэн 2008 онд " Арвин" гэдэг савдагтай "аальгүйтсэн". Тахилгатай их хайрхан дээр эмэгтэй хүн гарах нь цээртэй байдгийг Монгол хүн бүр мэднэ.

Тэгтэл өнгөрөгч шинийн найманд Өндөрхаан дээр нэг гадаад хэд хэдэн Монгол эрчүүд, эмэгтэйчүүд хоёр Ландаараа зүтгүүлэн их овооны дэргэд тулж зогсчихоод уул ус, лус савдагтаа идээ цагааныхаа дээжийг өргөж яваа нутгийн эрчүүдтэй ам мурийж, алах шулах дээрээ хүрч харагдана лээ.

Лyc савдаг хилэгнэнэ, тэнгэр догширно, амь нас, мал хөрөнгөд цөв учирна хэмээн сэжиглэж, гай барцадаас хамгаалах зорилгоор нутаг эмэгтэйчүүд тэр дундаа Хэнтий Ханы эмэгтэйчүүд жендэрийн эрх тэгш байдлаа хэт эдэлж, "Арвиндах" өвчтэй болжээ.

Уул нь эзэгтэй нар Өндөрхаан ууланд очсон ч бэлд нь, адаглаад бага овоон дээр нь хань ижлээ хүлээн зогсдог нь сайхан байсан юм. Уламжлалт зан заншил маань ч комиссын бараа шиг хуучирч байгаа бололтой. Юм ч өөрчлөгдөж. Бичиглэгч намайг шүүмжилж дээрхийг хүүхдийн санаагаар тэмдэглэжээ гэхэд ч гайхахааргүй болжээ та минь

 

Эх сурвалж: "Хэнтийн мэдээ"