Үс засуулахад: Тохиромжгүй
2016/08/31
2016.8.31, Лхагва гараг / Билгийн тооллын: 29
Намрын эхэн улаан бичин сар
Долоон улаан мэнгэтэй Хөхөгчин тахиа өдөр
Аргын тооллын: 2016.8.31, Лхагва гараг
Наран ургах шингэх: 07.12-20.38
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиаболой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.