Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатын олон нийтэд өгсөн мэдээллээр бол Засгийн газар агентлагийн дарга болон түүнээс дээш албан тушаалтан буюу УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хувь, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хувь бууруулах саналыг төсвийн тодотголын төсөлд тусгаад буй. Тэгвэл цалингаа хасуулах хүмүүсийн цалинтай танилцана уу.

Эдгээр нь ТӨК-иудын захирлуудын одоогийн цалингийн мэдээлэл юм


1. Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр орлогч, орлогч захирлуудын цалин хангамж:

Цалин, урамшуулал Сард Жилд /төгрөгт шилжүүлбэл/
Сарын цалин 10,000 евро 300,000,000₮
Улирлын урамшуулал 60,000 евро 600,000,000₮
Давсан ашгаас жилийн урамшуулал 0.015% ~ 50,000,000₮
Амралтаар явахдаа 30,000 евро 75,000,000₮
Орон сууц 750,000,000 төгрөг 750,000,000₮
НИЙТ: 1,775,000,000₮
Өөрөөр хэлбэл эрдэнэтийн орлогч захирлууд орон сууцны нэг удаагийн хангалтыг хасвал жилдээ 1 тэрбум төгрөгийг цалин, урамшуулал хэлбэрээр авдаг байх нь.

2. Бусад төрийн өмчит компаниудын захирлуудын цалин:

"Хөгжлийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирал 10,000,000 төгрөг
"Төрийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирал 10,000,000 төгрөг
"Монголын цахилгаан холбоо" ХК-ийн Гүйцэтгэх захирал 4,800 ам.доллар
"МИАТ" ХК-ийн Гүйцэтгэх захирал 7,000,000 төгрөг
ХАА-н бирж ХХК-ийн Гүйцэтгэх захирал 9,500,000 төгрөг
"Эрдэнэс монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал 6,000,000 төгрөг
"Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал 5,500,000 төгрөг
"Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал 3,500,000 төгрөг

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА