Киноны дундуур Live хийж нийтэд цацжээ Эрэлттэй байгаа “Би дурламаар байна” уран сайхны киног үзэж чадахгүй залууст “Live” бичлэг хийж байгаад баригдсан талаар Мааз хамтлагийн залуус ярилаа. Тэдний хэлж буйгаар энэ нь киноны үзэгчид их байгаатай холбоотой аж. Энэхүү киног үзсэнээр олон залуус Тренд болно гэж хамтлагийн залуус хэлсэн юм. Мөн царай муутай хүмүүс Тренд болох сургаар залуусын дунд өөртөө итгэл дүүрэн хотын гудамжаар алхаж байгаа тиймээс үзэгчид энэ киног ирж үзэхийг уриалж байлаа.

Царай муутай хүмүүсийг Тренд болгох зорилготой “Би дурламаар байна” комеди кино өнөөдрийн хүртэлх хугацаанд тайзнаа одоо гарч буй кинонуудыг ашиг орлогоороо тэргүүлсээр байгааг дуулгаж, үзэгчдийн хөлөөр тасрахгүй байна гэдгийг тодотгон хэлсэн юм.

М.Буянжаргал