Алд дэлэм зөрүүтэй АМЛАЛТ ба ШИЙДВЭР
2016/09/01
Хүн хөдөлмөрлөж, олсон мөнгөөрөө анхдагч хэрэгцээ болох орон байр, хоол унд, хувцас хунараа хангаж чадвал сэтгэл хангалуун амьдарна.
Америкт арван жил амьдарсан найзаасаа хэд хоногийн "Тэнд сурахын хажуугаар хар ажил хийж амьдрах хэцүү юу” гэж асуухад "Хэцүү, гэхдээ хүн өөрт нь таатай, хөдөлмөрийн үнэлэмж өндөр, амьдрах нөхцөл сайтай газар дасчихдаг юм билээ. Одоо ч гэсэн буцаад хурдан явмаар байна” гэж хариулав. Хэдий ийм өгүүлбэр бидний чихэнд дасал болсон ч тогтоод чагнавал, Монголын эдийн засгийн чадамж, монгол хүний үнэлэмж, амьдрах нөхцөл ямар сул дорой байгааг тодорхой харуулж буй эмзэглэмээр дүр зураг.
Гэхдээ манай эдийн засаг өндөр өсөлттэй байх 2011 онд энэ байдал хэсэгхэн хугацаанд биднээс холдох дүр зураг ажиглагдаж байсан. Харин 2013 он дунд үеэс буюу сүүлийн гурван жил гаруй хугацаанд эдийн засаг агшиж, аж ахуйн нэгжүүд дампуурч, энэ хэрээр өрхийн орлого буурч, худалдан авах чадвар доошилж хямрал иргэдийн "халаасан”-д мэдрэгдэж эхэлсэн тэр үед монголчууц сонгуулиа өгсөн. Өнгөрсөн дөрвөн жилд эрх барьсан Ардчилсан намыг их хэмжээний өр зээл тавьж, эдийн засгийг хямраасан хэмээн дүгнэж, МАН-ыг нийгээрээ дэмжин сонгосон билээ.
МАН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан ч үнэмлэхүй эдийн засгийн хямралыг мөн давхар хүлээн авсан. Макро эдийн засаг, төсөв мөнгөний бодлогоо ухаалгаар давах уу, эсвэл улсаа дампууруулах уу гэсэн том сонголтын өмнө зогсч байгаа гэж хэлж болно. Халамжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг бодлогодоо түлхүү тусгаж ирсэн МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэврийг өсгөж, өрхийн орлогыг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулж, оюутан, хүүхдүүдэд тэтгэмж олгож, бизнеийг дэмжиж, зарлагаа хумьсан хөрсөн дээрээ буусан төсөв баталж, улсаа хямралаас гаргана хэмээн тусгаж, иргэдэд багагүй хүлээлт үүсгээд байсан.
Нэгэнт эдийн засаг дахь мөнгөний эргэлт буурц, төсвийн орлого 4.3 их наядаар тасарч 2.7 их наяд төгрөгөөр сох дутаад байгаа энэ үед төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулж, өндөр албан тушаалтнуудын цалинг багасгах зэрэг нь төсвийн үргүй зардлыг бууруулж буй шийдэл гэж хэлж болно. Түүнчлэн хүүхдийн мөнгө, оюутны 70 мянган төгрөг, оюутны тээврийн зардлыг 50 хувийг хасах зэрэг халамжийн шинжтэй хөтөлбөрийг зогсоож байгааг буруутгах боломжгүй. Харин иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл, аж ахуйн нэгжийн орлогын бусад татварыг нэллэх шийдвэр гаргавал иргэдэд том дарамт болж очно. Ядуурал руу улам түлхэж, туйлдуулах билээ.
Сангийн яамнаас энэ оны төсвийн тодотгол, 2017, 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барихад дээрх амлалтуудын ихэнх нь эсрэгээрээ иргэдийн халаас руу хэт өнгийсөн нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд буй. Нэгэнт эдийн засаг дахь мөнгөний эргэлт буурч, төсвийн орлого 4.3 их наядаар тасарч 2.7 их наяд төгрөгөөр сох дутаад байгаа энэ үед төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулж, өндөр албан тушаалтнуудын цалинг багасгах зэрэг нь төсвийн үргүй зардлыг бууруулж буй шийдэл гэж хэлж болно. Түүнчлэн хүүхдийн мөнгө, оюутны 70 мянган төгрөг, оюутны тээврийн зардлыг 50 хувийг хасах зэрэг халамжийн шинжтэй хөтөлбөрийг зогсоож байгааг буруутгах боломжгүй. Харин иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл, аж ахуйн нэгжийн орлогын бусад татварыг нэмэх шийдвэр гаргавал иргэдэд том дарамт болж очно. Ядуурал руу улам түлхэж, туйлдуулах билээ. Манай улсад бүртгэлтэй 13 мянган компанийн 66 мянга нь энэ оны эхний хагас жилийн байддаар үүдээ барьж, өрхийн орлого нь 10 улирал дарааллан буурч, ажилгүйдэл 10.4 хувьтай байгаа зэрэг үзүүлэлт хямрал өрх, иргэдийг хэрхэн туйлдуулж буйг илтгэх тоо. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалт ба одоо гаргаж буй эдийн засгийн томоохон шийдвэрүүдийг дор харьцуулан хүргэж байна
|
Б.Ууганбаяр
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2016/09/01
okay