“Түндэмүн”-ий хажуугийн хоёр урсгалтай зам урьд шөнийн борооноор юу ч үгүй болтлоо урсчээ
2013/10/08
Үүнд, дөрөвдүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах Түндэмүн төвийн зүүн талын хоёр урсгалтай зам урьд шөнийн борооноор юу ч үгүй болтлоо урсчээ. Тодруулбал, уг замын дэргэд барилга баригдаж буй тул замын нэг урсгалыг хааж, түүгээр зорчих автомашинууд нөгөө урсгалаар нь явж байсан байна. Гэтэл өнгөрсөн шөнийн борооны ус уг замын хөрсийг хуулан Модны хоёрын зам руу урсгаад оруулжээ. Тиймээс одоо тэнд хар зам биш шороон зам л үлдсэн байна.
Мөн өнгөрсөн зун засвар хийсэн замууд ч урьд шөнийн борооноор чанараа таниулжээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Налайхын тойргоос Улиастайн эцэс хүртэлх автозамд өнгөрсөн зун засвар хийсэн байна. Засвар гэхээсээ илүү нөхөөс тавьсан гэж хэлж болох гэнэ. Харин уг зам өнөөдөр өглөө энд тэндгүй нүх үүссэнээс түүгээр яваа машинууд донсолгоогоо гаргахын тулд мөргөлдөж, шүргэлцэхээс наахнуур явж байгаа аж.
дэлгэрэнгүйг энд дар
Н.НОМИН
Зочин · 2013/10/09
Airap den duu ***jil muutai bna
Зочин · 2013/10/09
өө ядаргаа ганц борооны ая даахгүй байгаа юм чинь өвлийн хүйтэн хаврын үргэлжилсэн бороонд юу ч үлдэхгүй гай болох вий дээ. дахиад л засвар мөнгө түгжрэл гэхээс дотор ******хай оргиж байна.
ariuk · 2013/10/09
ts2 chanargui yum hiihee boliosoi
Зочин · 2013/10/09
ts2 chanargui yum hiihee boliosoi