Нэгэн үе зохиолын дууны ханхүү хэмээгдэж, дуунд дуртай ард түмнээ дуугаараа уярааж явсан Дуучин С.Жавхлан энэ жилийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон.

Тэрбээр өнөөдөр БЗД-ийн 85-р сургуулийн нэг ангийн сурагчдад дүрэмт хувцасыг нь өөрийн анхны цалингаараа хийлгэн, бэлэг барилаа. Сурагчдын дүрэмт хувцасыг монгол дээлний загвараар урлуулжээ. Түүний анхны цалин хэмээн нэрлэж буй нь учиртай аж. Өмнө нь С.Жавхлан төрийн алба хашиж байгаагүй бөгөөд цалин авч байгаагүй гэнэ шүү. Нийтдээ 1.542.122 төгрөгийн цалин авсан байна.

О.Ариун