Яг одоо 19 цагаас ОХУ-ын ЗВЕРИ хамтлаг Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхэд бэлэн болоод байна. Монголчууд “До скорой встречи”, “Я с тобой” зэрэг дуугаар нь Оросын алдарт “Звери” хамтлагийг сайн мэдэх болсон. Оросын амьд хөгжмийн ромагийн харц, хоолой,гитараа тоглож байгаа байдал нь үзэгч, фенүүдэд нь илүүтэй таалагддаг. Түүний нүд зөөлөн ч харц нь ширүүн. Звери хамтлагийн дууг сонсож тайвширч, бас галзуурч болно.

Тус хамтлаг тоглолтын өмнө хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Ингээд тоглолтын зохион байгуулагч Б.Ачит болон “Зэндмэнь” Харуул хамгаалалтын албаны гүйцэтгэх захирал С.Батгэрэл нартай ярилцсан юм.

Нэг дор гурван төрлийн цогц тоглолт болно гэлээ энэ талаар?

Шоу тоглолт урьд өмнө нь Монголд тавигдаж байгаагүй цоо шинэ дэлхийн түвшний шоу болохоороо онцлог юм. Нэг дор гурван төрлийн цогц тоглолт болно. Звери хамтлаг, Монгол хамтлаг, дуучид болон үзэгчдийн танил Dj нар хүрэлцэн ирнэ.

“Звери” хамтлаг хэчнээн дуу дуулах вэ?

Звери хамтлаг гэхэд нэг цаг 30 минут тоглоно мөн монголын хамтлагийн залуус тоглоно гээд 4-5 цаг үргэлжилнэ. Монголчуудын сайн мэдэх бүх дуугаа дуулах болно. Мөн монголын хамтлаг, дуучид болон Dj нар хүрэлцэн ирж байгаа.

Монголын талаас ямар хамтлаг, дуучид ирэх вэ?

Люмино, Icetop, A Sound, Gee, Рек Он болон Anna, Agvaan, Батболд нар болон өөр олон хамтлаг дуучид байгаа үзэгчид хүрэлцэн ирээд хамт дуулж үзээрэй гэж хэлмээр байна.

Тоглолтын ерөнхий найруулагчаар хэн ажиллаж байгаа вэ?

“Шар айраг” хамтлагийн ахлагч Ганхүү ах найруулж, мөн өөрөө хөтөлж зохион байгуулж байгаа.

Тайз гэрэлтүүлэг дуугаралтан дээр илүү анхаарна гэлээ?

Батлан хамгаалах яамтай хамтран Ази тивд байхгүй дуугаралттай хөгжим, техник, нүсэр гэрэлтүүлгийг зөвхөн энэхүү тоглолтонд зориулан суурилуулан өндөр түвшинд зохион байгуулагчид ажилласан байгаа. Тайзны өвөрмөц шийдлийг Монголын талаас “Шоутек” харин ОХУ-ын Звери хамтлагийн тоглолтын техникийн алба хариуцан ажиллах юм.

Тасалбарын хувьд хэдэн төгрөгөөр зарагдаж байгаа вэ?

Тасалбар 15,000, 20,000. VIP Lounge суудал 200 мянгаар зарагдаж байгаа. Vip суудалд зургаан хүн орж тавтай үйлчлүүлэгч боломжтой.

Харуул хамгаалалтын албаны газраас “Зэндмень” компани хамтарч ажиллаж байна гэлээ. Хэчнээн бүрэлдэхүүнтэй ажиллахаар болсон бэ?

Улаанбаатар хотын цагдаагийн ерөнхий газраас 150 хүний бүрэлдүүн ирнэ. Мөн Зэндмень харуул хамгаалалтын албаны 150 хүний бүрэлдэхүүн болон зохион байгуулах комисстой нийлээд 300 гаруй хүн тоглолтын төлөө ажиллаж байна.

Стандионд тоглолт зохион байгуулахад хүндрэлтэй талууд байдаг. Үзэгчдийн эгнээ, суудал тав тухтай байдлыг хэрхэн зохицуулсан байгаа вэ?

Red zone, green zone гээд 200, 300 хүнээр гурван бүсчилж үзэгчдийг тусгаарлаж өгсөн байгаа. Тусгаарлах болсон шалтгаан гэвэл 40-50 мянган хүн цуглардаг тиймээс бүсчилж, хувааж, хэсэгчилж өгөхгүй бол хүмүүс тайз руу дайрах үүнийгээ дагаад нэг нэгнээ дарах гээд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж өгсөн. Тусгаарласан байдлал, тайзнаас хамааран тасалбарын үнийн хувьд өөр өөр байгаа гэдгийг хэлэх зүйтэй байх.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

М.Буянжаргал