Ж.Эрдэнэбат, Засгийн газар муу ажиллаж байгааг МАН-ын лидерүүд хүлээн зөвшөөрөв
2016/09/03
Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдсан юм. Энэ үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн Сайд Б.Чойжилсүрэн, Засгийн Газрын Хэвлэл, Мэдээллийн Албыг тусгайлан муу ажиллаж буйг дурьдсан байна.
Нэн ялангуяа УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн үг гишүүдийн анхаарлыг ихэд татсан юм. Тэрээр : " 2,3-хан хүн л Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг өөрчилжөөрсдийнхөө тойргийн хамаг асуудлыг шийдүүлдэг бөөгийн тойрог бий болоод 10 жил болж байна.
Тэр бөөгийн тойрогт орсон хүний нэг нь Сангийн Сайд Б.Чойжилсүрэн чи өөрөө ш дээ. Өст хүн өлийн даваан дээр гэгчээр одоо өөрөө төсөв батлуулдаг боллоо. Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан ч үүнд хамаатай. Одоо цаашдаа улам л хүндэрнэ. Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд бидний жаргал дууссан. Ирэх дөрвөн жилд бид дандаа зовлон ярих болно. Хоёрдугаарт Засгийн Газар ерөөсөө хэвлэл мэдээлэлтэй харилцах асуудлаа анхаарахгүй байна.
Засгийн газар, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс маш муу ажиллаж байна . Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэзээ ч эх баригчдад сайн байдаггүй юм. Яагаад гэвэл, сул талыг нь заавал мэдээлж байж чөлөөт хэвлэл болдог учиртай . Гурвдугаарт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, сайд нар оруулж ирсэн саналаа зөвтгөх гэж дайраад байх юм. Ингэх нь буруу. УИХ-ын гишүүдийнхээ үгийг маш сайн сонс.
Зөвтгөж ярихынхаа оронд ямар алдаа гаргаснаа олж харж, түүнийгээ яаж засч сайжруулахаа л бодох хэрэгтэй. Энэ удаад хугацаа тулчихсан учраас манай намын бүлэг алдаа гаргачихлаа. Өөрөөр хэлбэл нэгэнт дэмжихгүй асуудлыг оруулж ирсэн нь алдаа боллоо. Тухайлбал, цалин хасах санал. Үүний чинь цаана ердөө хоёрхон тэрбум төгрөгийн л хэмнэлт байгаа юм билээ.
Хоёрхон тэрбум төгрөг хэмнэхийн тулд ийм асуудал оруулж ирж байгаа чинь буруу ш дээ. Тиймээс Засгийн Газар улс төрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ийм аргуудаар хэмнэлт хийвэл ард түмэн алга ташна гэж байх шиг. Хэзээ ч алга ташихгүй. Халаас руу нь гараа хийсэн бол “Дараагийн сонголтоор чамайг даа” л гэнэ шдээ .Засгийн газрын санал дотор шинэ юм бараг байхгүй. Төсөв хүндрэхээр цалингаа хасъя, татвараа нэмье гэж оруулж ирдэг.
Энэ оны төсөв батлах үед Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг цалин хасах санал оруулж ирснийг манай намын бүлэг л эсэргүүцэж байгаад л болиулсан ш дээ. Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ, ой санамжаа сайжруул. УИХ-аас дэмжлэг авахгүй юмыг битгий оруулж ирж бай.
Тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг намынхаа нэр төрөө бараад байх юм." гэжээ. Дашрамд дурьдахад УИХ дахь МАН-ын бүлгийн хаалттай хурлын мэдээллийг анхлан олон нийтэд дэлгэсэн сэтгүүлчдийг тус намыхан ТЕГ-т шалгуулахаар болсон байна.Үүнийгээ төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагааг ханган ажиллах чиг үүрэгтэй УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн үйл ажиллагаа болон мэдээлэл хэрхэн алдагдсан талаар зохих шалгалт хийх хэрэгтэй гэж тэд тайлбарлаж байгаа аж.
С.Сарнай
sonin.mn
MAH · 2016/09/04
naad beleg bolgoj ugsun said naraa odoo bugdii ni hal uur humuus gargaldaa
Иргэн · 2016/09/04
ҮНЭНДЭЭ ЭДНИИ КАБИНЕТ БИШЭЭ ОГЦОРВОЛ ТААРНА МАН-ХААН ОГЦРУУЛЖ ӨӨР САЙД АА ТОМИЛООЧ
Zochin · 2016/09/03
Yostoi zuv heljee