АН-ыг дотоод хагаралтай байгаа нь ил болсон. Одоо харин Н.Алтанхуягын Засгийн газрыг  өөрсдөд нь бялуу хүртээгээгүйн төлөө унагах л үлдээд байна. Өмнө нь энэ яриа далд байсан.  Харин өнөөдөр ил болоод  байна. Хэрхэн ил болж байна вэ гэвэл тус намд гэнэт ургасан даль жигүүрийн үйл ажиллагаа, явуулж буй мэдээллээс шүү дээ.

  АН нийт найман бүлэг, фракцтай.  Тэдгээрийн нэгийг нь Ерөнхий сайд тэргүүлдэг. Харин  Ерөнхий сайдын  тэргүүлдэг фракцаас бусад нь нийлээд  АН-ын жигүүр гээчийг байгуулан  жигүүрийн зохицуулах зөвлөлийн 15 гишүүний нэрсийг олон нийтэд зарласан.  Жигүүрт харьяалагдаж буй хүмүүс орон нутгийн намын хороог удирдаж байсан болон намын хорооны нарийн бичгийн даргаар одоо ажиллаж байгаа ардчиллын анхны гишүүд байгаа юм. Олонд танил болсон хүн цөөн ч гэлээ эдгээр хүмүүсийн зохион байгуулалт дор орон нутагт тэмцэл босч магадгүй магадлалтай аж.  Жигүүрийг дэмжиж буй хүмүүсийг фракцаар нь харвал:
 

·         Нэг ардчилал фракцийг төлөөлөн: УИХ-ын гишүүн Ж.Батзандан, БШУ-ны сайд Лу.Гантөмөр сайд

·         МоАХ фракцийг төлөөлөн: Д.Ганбат

·         Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж фракц: УИХ-ын гишүүн М.Батчимэг Д.Аззаяа

·         Кроун фракцийн төлөөлөл: Д.Нямхүү, Х.Золжаргал ҮХААЯ-ны ТНБД

·         Ардчилсан залуучуудын холбоо: УИХ-ын гишүүн Б.Болор

·         Шонхор фракц: УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

·         МҮДН фракц: УИХ-ын гишүүн Р.Амаржаргал

Фракцаас гадна Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа зарим сайд нь Ерөнхий сайдаа огцрох нь зүйтэй гэдгээ илэрхийлээд  байгаа.  Тодруулбал
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Ерөнхий сайдтайгаа марган салаавч өгсөн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр намын дүрмийг шинэчлэх ҮЗХ-ны бүх гишүүнийг солихыг дэмжсэн. Х.Баттулга ч зүгээр суугаагүй гэж байгаа.

Дотроосоо ч гаднаасаа ч маргаантай байгаа энэ цаг үед  Ерөнхий сайдын тэргүүлж буй Засгийн газрыг унагах нь тодорхой боллоо.  Унагах ганц үндэслэл нь  эдийн засгийн хүндэрсэн  байдал.  Өөрөөр хэлбэл төвсийн орлого Монгол улсын түүхэнд байгаагүйгээр  тасарсан.  Үүнд нь салбараа мэдэхгүй   хамаатан, фракцийнхаа улсыг  албан тушаалд томилсонтой холбоотой. Тэдгээр нь ажил дээрээ бас алдаа гаргасан гэж байгаа.  Үүнийг нь АН-ын жигүүр дэлгэнэ гэж байгаа.  Өнөөдрийн байдлаар мэдээллээ дэлгэхээр  цэгцэлж байгаа гэж байсан.  Өөрөөр хэлбэл мэдээллийг дэлгэх үед л  Н.Алтанхуягийн засгийн газар огцрох нь тодорхой болно. Тэр мөч  ойртсоор л...

Т.Энгүүн