Харвардын эрдэмтэд нэгэн сонирхолтой эрдэм шинжилгээний ажил явуулахаар зэхэж байгаа аж. Энэ ажилд хамгийн чухал нөлөө үзүүлэх эмэгтэйг харин олоогүй гэнэ.

Яагаад чухал нөлөө гэхээр тухайн эмэгтэй нь балар эртний хүн буюу агуйн хүний хүүхдийг тээн төрүүлэх үүрэгтэй юм. Орчин цагийн шинжлэх ухааныг ашиглан агуйн хүний эсийг судалгаанд хамрагдах эмэгтэйн хэвлийд шилжүүлэн суулган балар эртний хүний хүүхэд гарган авах ажил эрдэмтэдийн сонирхолыг ихээхэн татаж байна.

Ген судлаач америк эмч Жорж Черч энэ төслийн санаагаа Германы Der Spiegel сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Бид агуйн хүний клон буюу эсийг шилжүүлэн суулган ажил бараг бэлэн болсон ч одоогоор төсөлд хамрагдах эмэгтэй шаардлагатай байгаа гэж Жорж ярьжээ.

Эмэгтэйн хэвлийд агуйн хүний ДНК бүхий үр хөврөлийн шилжүүлэн суулгах бөгөөд энэ нь жирийн нэг ураг тээн төрүүлэхээс бараг зэрэг хүндрэлтэй байж болзошгүй. Балар эртний үеийн эмэгтэйн аарцаг нь орчин цагийн эмэгтэйчүүдийнхээс арай өргөн учир дээрх хүндрэл гарч магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Үүнээс гадна балар эртний буюу агуйн хүний нярай хүүхдийн толгой нь одоо үеийн жирийн хүүхдийнхээс арай том гэж тооцоолж байгаа аж.

С.Отгон