Хүүхэд тань цайвар арьстай бол дух, хамар, эсвэл цээжин дээр нь хуруугаараа зөөлөн дараад авах үед шаргал туяа татаж байгаа эсэхийг анзаараарай. Хэрвээ хүүхэд тань бор арьстай бол буйл болон нүдний цагаан нь шарласан эсэхийг шалгаж үзээрэй. Хэрэв тийм бол ялангуяа нүдний цагаан болон хэвлий, гар хөл нь шар туяатай байвал хүүхдийн эмчид хандах нь зөв.

Залуу ээжүүдээ, хорвоод мэндлээд хэдхэн хонож байгаа үрээ ингэж ажиглаарай

Төрсөн цагаас нь зөв асарч чийрэгжүүлэх нь хүүхэд эрүүл өсч торниход хамгаас чухал гэж эмч нар хэлдэг. Хүүхдийг хөхөөрөө хооллохоос гадна шаардлагатай бусад асаргааг ч мөн зөв хийж сурах хэрэгтэй. Өрөө тасалгаа, өлгий даавуу гээд л цөм нярайн эрүүл мэнд өсөлт хөгжилд чухал. Ялангуяа төрсний дараах эхний долоо хоногт хүүхдийг илүүтэй анхаарч анзаарч байх хэрэгтэйг эмч зөвлөж байна. Энэ үеийг эмч мэргэжилтнүүд эрт нярай үе гэдэг. Энэ нь хүүхэд гадаад орчинд дасан зохицох хамгийн эгзэгтэй үе юм. Өөрөөр хэлбэл эрт нярай үед хүүхэд гадна орчинд дасан зохицож байдаг. Энэ үед ээжүүд маань хүүхдээ зөв асрахын зэрэгцээ биед нь гарч байгаа өөрчлөлтийг илүүтэй анхаарч байх учиртай. Ялангуяа дөнгөж төрсөн нярай хүүхдийн арьсыг илүүтэй анхаарах хэрэгтэй.

Амаржаад удаагүй бол та бяцхан үрийнхээ арьсийг сайтар ажиглаарай. Хүүхдийн тань гарын алга, хөлийн ул, арьс, нүдний цөцгий нь шарласан байна уу? Шарлалт нь хэр гүн байна, хэзээнээс эхлэв? гэрийн нөхцөлд та өөрийнхөө ажиглалтаар оношлох боломжтой.

Хүүхэд тань цайвар арьстай бол дух, хамар, эсвэл цээжин дээр нь хуруугаараа зөөлөн дараад авах үед шаргал туяа татаж байгаа эсэхийг анзаараарай. Хэрвээ хүүхэд тань бор арьстай бол буйл болон нүдний цагаан нь шарласан эсэхийг шалгаж үзээрэй. Хэрэв тийм бол ялангуяа нүдний цагаан болон хэвлий, гар хөл нь шар туяатай байвал хүүхдийн эмчид хандах нь зөв. Мөн нярайн шарлалт хэдийгээр бага боловч 10-аас дээш долоо хоног үргэлжилсэн үед хүүхэд нойрмог, хөхөндөө дургүй болно. Ийм шинжүүд илэрвэл эмчид даруй хандах хэрэгтэй.

Шарлалт хүүхдийн элэг, цөсний үйл ажиллагаанд нөлөөлж, тархийг хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутагдалд оруулж ч болзошгүй. Улмаар хүүхдийн мэдрэлийн тогтолцоо гэмтэж эмгэг болох тохиолдол ч бий гэнэ. Тухайлбал сонсголгүй болох, хөгжлийн хоцрогдол, саажилт үүсэх шалтгаан болдог байна. Тиймээс эмнэлэгт яаралтай хандахыг эмч зөвлөж байна.

Танай хүүхдүүдийн хэн нэг нь нярайн шарлалттай байсан бол дүүд нь ч мөн шарлалт илрэнэ гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Мөн төрөх үеийн хөхрөлттэй хугацаанаасаа өмнө төрсөн тохиолдолд шарлалт илүүтэй ажиглагддаг. Энэ үед заавал эмчид хандаж зөвлөгөө авч эмчилгээ заалгах хэрэгтэй.

Нярайн шарлалт аяндаа арилдаг боловч шаардлагатай тохиолдолд нарийн эмчилгээ хийдэг. Үүнээс гадна хүүхдээ сайн хөхүүлж хооллосноор шарлалтыг багасахад тустай. Мөн төрсний дараахан буцалсан бүлээн ус, шингэн байхуу цай бага багаар өгөх нь шарлалтаас сэргийлдэг гэдгийг эмч хэллээ.

 

Эх сурвалж: www.mongoljingoo.mn