Я.Содбаатар, Б.Саранчимэг нар МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдов
2016/09/05
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бүлгийн дэд дарга нарыг сонголоо. МАН-ын бүлгийн дэд даргаар Янгугийн Содбаатар, Батсүхийн Саранчимэг нарыг гишүүдийн олонхийн саналаар дэмжин баталсан юм.
Янгугийн Содбаатар нь 1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд, 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
Батсүхийн Саранчимэг нь 1994 онд УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээ хариуцсан администратор, 2006 - 2009 онд “Шинэ зууны УБ” ТББ-ын тэргүүн, 2010 - 2015 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, 2011 оноос Нийслэлийн нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөх, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
Зочин · 2016/09/05
okay