С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгаж байсан Б.Булганы хэргийг прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал түүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан цагдан хорьж, мөрдөн шалгаад 10 сар болж байгаа билээ.

 

Мөн энэ хэрэгт холбоотой нэг эмэгтэй, хоёр эрэгтэйг баривчлан саатуулсан. Тэгвэл хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа өнгөрсөн сарын дундуур дууссан аж.

24цаг.мн