“UBS” телевизийн хөтлөгч Анхбаярыг уншигч та "Хэцүү анги" олон ангит киноны ангийн даргын дүрээр илүүтэй сайн танина. Тэрбээр өдгөө Монгол улсад зохион байгуулагдах дэлхийн 60 орны миссүүд оролцох "Face of beauty international 2016" тэмцээнийг зохион байгууллагчаар ажиллаж байгаа билээ. Уг тэмцээн нь энэ сарын 27-ноос ирэх сарын 09-ныг хүртэл болох юм. Олон улсын миссүүд оролцох тэмцээний тэргүүн титэмийг худалдаж авах гэсэн нэгэн мисс Анхбаярт мөнгө өгөхийг завджээ. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан дараах бичлэг дээрх мисс бүсгүй хэн бэ гэсэн асуулт хариултгүй хэвээр байгаа. Өнөөдрийг хүртэл олны сонирхолыг татаж буй бичлэгийг олон мянган хүн үзэж өөрсдийн үзэл бодлоо хуваалцсаар байгаа юм. Ямартай ч Анхбаяр олон сарын нойр, хоолоо хумслан байж зохион байгуулж байгаа тэмцээнээ мөнгөөр сольчихгүй байлгүй дээ.

О.Ариун