Нунтаг, өнгөгүй пудр хамгийн тохиромжтой
2013/10/10
Пудр нь зөвхөн арьсны тосыг шингээгээд зогсохгүй, хөлсны дуслыг арилгаж, нүүр цэвэрлэж сэрүүцүүлдэг сайн талтай. Нунтаг пудр арьснаас амархан арилж жигд тархахдаа сайн. Тиймээс та юуны түрүүнд тунгалаг буюу өнгөгүй нунтаг пудрыг голлон ашиглах пудр худалдаж авах нь зөв. Учир нь уг пудр ямар ч арьс, ямар ч өнгөнд тохиромжтой байдаг. Хэрэв өнгөлөг пудр авбал түүний өнгө нь суурь өнгөтэй нийлж байвал зохимжтой. Бараан пудртэй болгоомжтой харц.
Хэрэв та үрчлээтэй бол түүнийг тодруулж суурь өнгөнд толбо гаргах бөгөөд тараахад тохиромжтой өнгө өгдөггүйг анхаараарай. Пудр тавихын өмнө тосыг уудаг цаасаар дарж авна. Пудрны үеийг жигд нарийн байлгахын тулд өдлөг илбүүр буюу багсан дээр бага хэмжээгээр авна. Хэрэглэхийн өмнө гарын ар тал дээр сэгсрэн цохиход пудрын илүүдэл хэсэг нь унаж, хэрэг болох хэсэг нь үлдэнэ. Пудрыг арьсандаа жигд тараана.
Энэ үед илбүүрийг арьсанд шахахаас бус арчиж болохгүй. Хамар, эрүү, духны хэсэгт хэд хэдэн удаа пудр тавих шаардлагатай, Учир нь энд их хэмжээний тосны болон хөлсний булчирхай байдаг. Хамрын угалзны угаар пудрыг бүр ч нямбай тавих шаардлагатай. Энэ цэгүүдэд хэзээ ч боронзтой пудр тавьж болохгүй.
Боронзыг зөвхөн чамархай, хацарт нэмэлт гоёл маягаар тавьдаг. Зориудын нэмэлт гоёл хийхийн тулд ягаан, цэнхэр, ногоовтор буюу шар, шаргал пудрыг цөөн цэгүүдэд хэрэглэж болох бөгөөд эдгээр өнгөнөөс зайдуу байх нь дээр. Олон дахин хэрэглэсэн өнгө нь бүдгэрсэн илбүүр нян тээгч болдог учир нүүрний арьсанд үрэвсэл үүсгэдэг. Ийм учраас багахан батгатай, тослог арьстай бол нэг удаагийн хэрэглэдэг хөвөн бөмбөлөг ашиглаад хаях нь дээр.