Ургац хураалтын явцын мэдээллийг хүргэж байна
2013/10/10
2013 оны Ургацын урьдчилсан балансаар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон.
10 дугаар сарын 10-ний байдлаар 60.9 мянган га-г ангилан хадаж, 54.4 мянган га-г цайруулж, 178.6 мянган га-г шууд хурааж нийтдээ 233.0 мянган га-гаас 306.4 мянган тонн үр тариа, 13.7мянганга-гаас 176.1 мянган тонн төмс, 7.6 мянганга-гаас 96.9 мянган тонн хүнсний ногоо, 11.6мянганга-гаас 37.1 мянган тонн тэжээлий нургамал, 34.1 мянганга-гаас 24.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 80.3 хувь, төмсний хураалт 90.7хувь, хүнсний ногооны хураалт 94.3 хувьтай явагдаж байна.
Ургац хураалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 26.3 хувиарах байгаа бол төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна. Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 10 дугаар сарын 11-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 13–нд зарим газраар хур тундас, цасорж 13 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Мэдээг орон нутгийн ургацын штабд хүргүүлж шуурхай арга хэмжээ авах чиглэл өгөв.
Ургац хураалтын ажилд 1980 цэргийн албан хаагч, сонсогч 600 гаруй оюутан залуучууд гэрээгээр ажиллаж байна.