Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
2016/09/11
Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 10. Адъяа гараг. Суулга одтой, таван шар мэнгэтэй улаан бич өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Ус
Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ