Монгол цэргүүд дээрмийн халдлагыг таслан зогсоожээ
2016/09/11
Өмнөд Суданд “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны дэд ахлагч Б.Баярсайхан: “Биднээс холгүйхэн замын бутан дундаас гэнэт зэвсэгтэй этгээд гарч хүүхэдтэйгээ хамт алхаж явсан эмэгтэйг дээрэмдэхийг завдсан. Үйлдлийг таслан зогсоохоор очтол гэмт этгээд зугтаж бутан дотроос хоёр удаа гал нээсэн бөгөөд манай энхийг сахиулагчид энэ үед тухайн замаар явж байсан бусад иргэдийн аюулгүй байдалд анхаарч хамгаалалтад авсан. Орон нутгийн иргэд энэ явдлын дараа бидэнд талархсанаа илэрхийлэн баяр хүргэж байлаа” гэж мэдээлэв.
Э.Нямцоож
www.zuvsongolt.mn
Зочин · 2016/09/11
Haraal idsen elbegdorj .ali sainiig n songoj yavuulj bn mgl erchuudees maan
Зочин · 2016/09/11
cool