Тагнуулынхан хэргийн үзүүрээс атгав бололтой
2016/09/13
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг Тагнуулын ерөнхий газраас С.Зориг агсны хэрэгт яллагдагчаар татжээ. Энэ талаар Э.Бат-Үүл хэвлэлийнхэнд өчигдөр мэдээлэл өгсөн юм.
Өнгөрсөн сарын эхээр түүнийг Тагнуулын ерөнхий газраас дуудаж, сэжигтнээр татаж буйгаа хэлж, тогтоол гардуулсан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт түүнээс хурууны хээ, үс болон цусны шинжилгээ авчээ. Үүнийгээ тэд харьцуулсан шинжилгээ хэмээн тайлбарласан байна.
Энэ талаар ярихдаа Э.Бат-Үүл мэдээллийн эхэнд түүх сөхсөн. Тухайлбал "1998 оны намар С.Зоригийн амийг зэрлэг, балмадаар хөнөөснөөс хойш намайг уг хэрэгт холбогдуулан шалгах болсон. Тухайлбал, намайг тэр орой гэртээ байхад нийслэлийн Цагдаагийн газрын дарга Н.Ганболд “Хамгаалалтад авч байна" гэж хэлээд хэрэг болсон газарт дагуулж очсон.
Очиход “Хэргийн газрыг хамгаалалтад аваагүй, бөөн хүн бужигнасан байдалтай байсан. Тэр үед би хэргийн газар очоод үнэхээр цочирдсон. Ц.Элбэгдорж тухайн үед ирсэн. Ингээд би түүнтэй хамт гарахдаа малгайгаа мартаж явсан. Хадам ээжийн маань өмсдөг цагаан цэнхэр малгай л даа. Хэргийн дараа надаас гэрчийн хувьд мэдүүлэг авсан. Түүнээс хойш надаас дахин мэдүүлэг, байцаалт аваагүй" гэсэн юм.
Ийнхүү Э.Бат-Үүлийг ардчиллын анхдагч С.Зоригийн амийг хөнөөсөн гэх хэрэгт сэжигтнээр тооцон хоёр дахиа яллагдагчаар татаж байгаа нь энэ юм. Э.Бат-Үүлийн хувьд энэ хэргийг анхнаасаа улстөржүүлэхгүй байхыг хүсдэг байснаа хэлээд улс төрийн зорилготойгоор тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хэрэгт татаж байж магадгүй гэж үзэж буйгаа дуулгасан. Түүнчлэн сэжигтнээр татсан тогтоолыг нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд яллагдагчаар мэдүүлэг өгөөгүй гэдгээ хэлсэн.
Өмнө нь түүнийг яллагдагчаар хэрхэн татсан тухай ийнхүү ярилаа.
"2000 оны УИХ-ын сонгууль болохоос дөрвөн сарын өмнө Цогтбаяр дахин дуудаад, “Малгай чинь байна уу, Аваад ирээч" гэхэд нь аваачиж өгсөн. Гэтэл тэрбээр малгайг маань аваад “Энэ малгай хэргийн газраас олдсон тул таныг сэжигтнээр татаж байна" гэсэн. Уг нь малгайгаа мартжээ гэдгийг тогтоосон гээд өгсөн атлаа хоёр жилийн дараа буцааж аваад сэжигтнээр татаж байна" гэлээ. Ингээд өөрийг нь хуулийнхан хэзээ ч барьж хорьж магадгүй байгаа учраас үгээ хэлж байна хэмээн тодотгосон юм.
Үүнээс үзэхэд хууль хяналтынхан тодорхой баримт цуглуулсан байх магадлал харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тодорхой баримт нотолгоог үндэслэн сэжигтэн, яллагдагчаар татдаг. Энэ удаад ч мөн Э.Бат-Үүлийн ярьснаар хуулийнхан утасны үзүүрээс атгасан байх магадлал харагдаж байгаа юм.
Олон жилийн турш хав дарсан, “эзэнгүй" хэрэг учраас нэг хүнийг хоёр дахиа яллагдагчаар татсан нь яалт ч үгүй олны анхаарлыг татаж байгаа юм, Шүүхээс эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч хэрэгтэн гэж тооцож болохгүй гэдэг. Энэ ч үүднээс түүнийг буруутгах эрт байгаа ч тагнуулынхан ямартай ч хэргийн үзүүрээс атгав бололтой. Дашрамд дурдахад, С.Зориг агсны хэрэгт холбогдуулан хоёр ч хүнийг цагдан хорьж шалгаж байгаа юм.
М.Өнөрөө
Иргэн · 2016/09/14
Үнэн мөний нь сайн л нягтлах хэрэгтэй, хэн ч мэдэхгүй байж энэ хүнийг бас хүн алсан гэж худал ярих хэрэггүй л дээ. Хэрэг хийгээгүй байхад гүтгэгдвэл бүүр л харамсалтай, зөв олоогүй бол таамгалж яллавал ялласан хүн ч их нүгэлтэн болно л доо
Зочин · 2016/09/14
Элбэгдоржийг шалгах хэрэгтэй ухвал их зүйл гарна даа. Гол нухсан хүн нь дээ элбэгээ дээ Батүүл бол хамсаатан нь ч юмуу
zochin · 2016/09/14
Haanaas ni ch harsan eronhiilogchiin songuulid ner devshihees mangaruudiin nam aij baihgui yu batuuliig ner devshuulehgui gej l ulger zohioj barivchilah gej baigaa shuu dee yumiig harj yalgaj sur mangaruud ih baina shuu
zochin · 2016/09/14
Yu geel batuul alchihaal malgaigaa orhiod yavj baihav dee teneguud mangaruud mangaraar l setgeh yum daa haanaas
Зочин · 2016/09/14
Юм хийсэн хүнээ шийтгэж байгаамуу илүү хийлээ гээд үү эсвэл 12 жилд хийх нормтой улс төрийнхний ажлыг 4 жилд багтааж доромжиллоо гээд үү би л лав ийм улсад үр хойчоо даатгахгүй
Даамай · 2016/09/13
Хvvхдийнх нь нэр дээр Офшор гарч ирэхэд хvн итгэмээр л естой тийм юм байхгуй.гарапд ирвэл хариуцлага хvлээнэ л гэж бсан.Тэгсэн яасан.Офшор гараал ирсэн.Тийм л улайдаггvй худалч нехер дер.
Зочин · 2016/09/13
Бaт-Үүл Зоригийг яг гaрдaж aлсaн гэсэн
zochin · 2016/09/13
Ih aijiinaa ene nohor
zochin · 2016/09/13
Za yahav batuul alaagui blaa ch gesen elbegdor uul ah hoyr ih baga ymar negen hemjeegeer holbootoi l bgaa haanii alba halaatai gedeg ugiig elbeg ah ch gesen medej bgaa blgui dee yu l boloh bol doo
Зочин · 2016/09/13
Huniig hudlaa gutgej helmegdulehe bolimor yum
Зочин · 2016/09/13
Хадам ээжийнхээ малгайг өмссөнд их учир бна шүү ямар ч хүн хадам ээжийнхээ малгайг өмсөөд байх уу тун ховор
Зочин · 2016/09/13
Зоригийг алсан гавъяаг нь үнэлж МУ-ын Баатар цолоор шагнасан юм бна л даа
zochin · 2016/09/13
Tsaad bat uul chini yamar ih aij sandraad setguulchdiig hani tataj bainaa.Gemt hun yu gedeg bilee.Huuli odoo l zuv ajillah ni der
Зочин · 2016/09/13
Batuuliig hen tooj yerenhiilogch bolgohiin bol doo sain shalgah heregtei neg ym bolnoo
Зочин · 2016/09/13
Нинж, Эрдэнэтүүл, Сосорбарам гээд ойр тойрнийх нь Батүүлийг аллагатай холбоод байсныг эрт мухарлаж болоогүй юм болов уу.
Зочин · 2016/09/13
Batuul anh yagaad ulsiin baatar bolson yum baatar huniig hun alhaar yal uguilehgui gej baatar bolgoson bolj taarch bainaadaa.Zorigiig mehen baatar uguugii iom ichir baisan yum bolow uu
Зочин · 2016/09/13
Mangar sdanud mongold bga hamgin sain hotiin dargaa alkad bdg erguu orkud
Зочин · 2016/09/13
okay
Зочин · 2016/09/13
shalgaj,shinjeleed l unen hudal ni garaad l irne shu de yundaa uuriiguu umuuruud gonshignood bga ym be Huuliin dor hen ch baisan shalguulah estoi shu de Uu hiisen gej Mongol ulsiin baatar bolson ym naad baatar chin uurt chin hunddeed baiga ym bishuu yamar eh orniihoo tuluu dain baildaand yavaj bsan bish Enhiig sahiulahd ch yavaj bsan bish bUlsiin baatar shu bodhoor l eznee oloogui shagnal shu de
Зочин · 2016/09/13
батүүл булгантай сексдэж байхад нь хадам ээж нь орж ирж алаад малгайгаа мартаад явсан байх магадлал 1 хувьтай.
Зочин · 2016/09/13
яасан их сандарч тэвдэнэ вэ
medrel muutanguud tsagaaniig ... · 2016/09/13
unen
Зочин · 2016/09/13
zoooz utgaaraa uharlaa shuu ene uls eh oron mini... ih helmegduulelt aisui...
зочин · 2016/09/13
хуулийнхан Батүүлийг яллагдагчаар татсан бол эцсийг нь үзээд нотлогдохгүй бол л том дуугарахгүй дээ. Урьдчилаад ингээд орилоод байхаар чинь хүмүүс "энэ алчихсан юм биш үү" гээд сэжиглээд байна.
Зочин · 2016/09/13
Yahaaraa tend hadminhaa malgaitai yavj bdag yu, ni sonin l bna, bas ene hun udii olon jil darhlagdaj irsen, terniihee tuluu temtsseer ch irsen, yer ni bol no toi l gj bodoj bn. Huuliinhan zugeer gemgui huniig ulaan tsagaan shalgahgui shd,
Зочин · 2016/09/13
Тэр хадам ээжийнхээ цагаан цэнхэр малгайгаа хол аваачиж хаяах хэрэгтэй дээ. Яахаараа хадам ээжийнхээ малгайг өмсдөг юм. Эр хүн чинь малгайгаа сольж өмсдөггүй, цээрэлдэг шүү дээ. Нэг бол хадам ээж чинь алсан юм уу?
Зочин · 2016/09/13
Бат үүл гарцаагүй алсан байгаа алсан болоод л өдийг хүртэл төрийн ивээлд явлаа. Элбэгдорж зүгээр ч нэг Ерөнхийлөгч болоогүй Бат үүл зүгээр ч нэг хотын дарга болоогүй. Одоо ерөнхийлөгчид зүгээр ч нэг үзэх гээгүй байх. Энэ хүн өөрийгөө хамгаалалтанд аваад байна. Элбэгээг буусан хойно даруй л галгахгүй бол хэцүү шүү