Өдөртөө 19-21 хэм дулаан байна
2016/09/14
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Баян-Өлгий аймгийн нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтэйн уулсаар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, зүүн хэсгээр зүүн хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө хойноос секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 2-7 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.
2016 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дугээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын хойд хэсгээр, 17,18-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан