Ардчиллын буяныг хэн илүү хүртэв


2013/10/11


Ардчиллын буяныг хантал эдлэгчдийн тэргүүн эгнээнийхэн

Ардчиллын буян гэж ярих дуртай хүмүүс олон болжээ. Ардчиллын буянаар ард түмэн эрх чөлөөтэй, өмчтэй, гадаад явах эрх чөлөөтэй болсон гэнэ. Үүнийгээ үргэлж л ухуулан сурталчилж, тархи угаана. Яагаад байнга давтаад байгаагийн цаад зорилго нь ерөөсөө л “бид та нарт ардчиллын авчирсан учраас бараг л та нар бидэнд өртэй”, “Тиймээс биднийг сонгуульд дэмжин сонгох ёстой” гэсэн бүдүүлэг тулгалтууд юм.

Ардчиллын өнөөдрийг хүртэл цөөн хэдэн хүмүүс өмчилж ёстой түүний буян хишгийг нь хангалттай эдэлж, сайхан амьдарцгааж байна. Төрийн өндөр албан тушаалуудыг тасралтгүй хашиж, амьдрал нь дутагдах хачигдах зүйлгүй баян тансаг байна. Ингээд бодоод байхад ард түмнээс илүү эрх баригчид, ардчилагчид л жинхэнэ буяныг нь илүү хүртчихэж. Сүүлийн 23 жилийн турш төрийн бүхий л өндөр албан тушаалуудад тасралтгүй сууж ирсэн хүмүүсийг бид бэлэхнээ нэрлэж болно. Тэд эцсийн эцэст улс орны төлөө юу хийсэн бэ? Ц.Элбэгдорж, З.Энхболд, Э.Бат-Үүл, Да. Ганболд, Гончигдоржоос эхлээд төрд ёстой “буг” болтлоо заларсан тэдний амьдрал сайжирснаас биш ард түмний амьдрал сайхан болсонгүй.

Олон мянган залуучууд амьдрахын төлөө шар махтайгаа хатаж байна. Болох л байлгүй дээ гээд амьдралын бор хоногуудыг элээж байна. Өгсөн эрх чөлөө ядуу байх, гуйлгачин байх, амьдралд хаанаа ч хүрэхгүй цалин авах эрх чөлөө юу. Өмчтэй байх эрх чөлөө олгосон гэнэ. Тэр өмч нь хаана байгаа юм бэ. Алга дарам байр авах гэж амьдралын турш зүтгэж байна.

Гадаад руу чөлөөтэй явуулах эрх чөлөөтэй болгосон гэж гайхуулан бардамнадаг. Солонгост очиж боолын хөдөлмөр эрхлэх, гадаад руу явж сурч ирээд эх орондоо гологдон буцан дүрвэх эрх чөлөө. Энэ улсад ядуу хүнд гишгэх газар, амьсгалах агаарч үлдэхгүй юм шиг байна. Ийм улсад бид амьдарч чадахгүй хэмээн олон мянган хүн гадагшаа дүрвэж байна. Боломж л олдвол гадагшаа гарах хүсэлтэй олон арван мянган хүн цаана нь байгаа шүү. Энэ бол ардчиллын буян. Энэ бол ардчилагчдын хүсэл.

Өөрсдөө тусгай хамгаалалтаар хамгаалуулан зорчиж, улсын нэр барьж дэлхийгээр нэг тэнэж, газар нутгаа барьцаанд тавин зээл аван халаасалж, архи дарс, мөрийтэй тоглоомоор зугаагаа гарган ард түмнээ “эгэл борчууд” хэмээн дорд үзээд сууж байна.

Ийм амьдралыг тэвчиж байгаа би ч өөрөө тэнэг байх. Ийм нийгмийг үр хүүхэддээ өвлүүлэх гэж байгаа бид ч бас хариуцлагагүй хүмүүс юм. Ардчилал ард түмэнд буян хишгээ хайралсангүй. Ардчиллын буяныг ард түмэн эдэлж чадсангүй. Ардчиллын бузрыг ард түмэн биеэрээ амсаж, сэтгэлээрээ зовж байна.

Бүх юм болоод байгаа юм шигээр эсвэл болчих юм шигээр сурталчилж ярьж байгаа хүмүүс олон байна. Бүх юм сайхан болохыг дахиад 20 жил хүлээхгүй. Сайхан болохгүй бол дахиад 20 жил тэвчээртэйгээр хүлээх үү. Ардчилалын буян олонхи монголчуудад зохисонгүй. Харин цөөн хэд нь гараа хөдөлгөлгүй диваажингийн амьдралаар амьдрах боломжийг олгожээ.

 

Энэ мэдээ таалагдаж байвал



   Сэтгэгдэлүүд (12) Анхаарах зүйлс

  • Зочин · 2013/10/14

    neeh uhaantai zorigtoidoo bish ugaasaa oros, zuun evrop-d uurchlun baiguulalt ehleed buur 3 jil ungurchihsun bsan ue shu dee. zarimd aali ert huvisgal garaad darga tsergee buudaad alchihsan bsan ue shu de. zugeer l bid uurchlult importolson yum shd. aa harin ednuusiig zohion baiguuldag jinhene uurag tarhi ni ZORIG agsan blaa. odoo bol tarhia alchihsan buleg zombi l uls orniig ballaj bgaa yum.

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2013/10/14

    end uuriiguu gol dur geed bodchihson neg erhemiin dur c***al durtei garchee. sosorbaram neg iimerhuu dur uzuuldegsen. haaya magnai bas ingej bdag.

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2013/10/13

    Unen shuu

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2013/10/13

    гадаад явах эрхтэй болох эд нарт хамаагүй угаасаа улс орнууд даяарчлагдаж хоорондоо зорчих чөлөөтэй болсон цаг үе нь ирсэн юм

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2013/10/13

    zuvhun ardchilal sotsialist gedgiig avtomataar oilgoson *****uud ih baih yumaa. esvel ednii buyanaar hurgan darga bolson luivarchin umuuruud bgaa baih. yamar ch bolovsrolgui. ardchilaliin neriig barisan luivarchdiin zurag l bna dag. neriig barihaar hiij baigaa ajil ni ardchilal boloh yum uu ugui shuu luivar bolno

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2013/10/13

    zuvhun ardchilal sotsialist gedgiig avtomataar oilgoson *****uud ih baih yumaa. esvel ednii buyanaar hurgan darga bolson luivarchin umuuruud bgaa baih. yamar ch bolovsrolgui. ardchilaliin neriig barisan luivarchdiin zurag l bna dag. neriig barihaar hiij baigaa ajil ni ardchilal boloh yum uu ugui shuu luivar bolno

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2013/10/13

    Tiim uu... Chi ardchilalin. Buyanaar l ingej ****aj chadaj baigaa yum bish uu?ardchilal baigaagui Bol chi muu ***** changa gaslaj ch chadahgui l baih baisan daa...unen gej ene..

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2013/10/12

    Сүүлийн үеийн кинонуудыг монгол орчуулгатай үзмээр байвал Бидкино.ком ороорой

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2013/10/12

    chi hoid solongost ochij amidar. Bidniig tiim hubi zaya huleej baisan yam.

    Хариулах · Устгах
    - 0 - 0

  • Зочин · 2013/10/12

    ene heden hunii zuragiig harahad neg tom mafi shig haragdaj bn shu ain

    Хариулах · Устгах
    - 0 - 0