Э.Бат-Үүл хоригдох уу, ”хорлогдох” уу
2016/09/15
Малгайн хэрэг дахин мандав уу эсвэл малгайн цаана улс төр нуугдав уу
Тэртээ 18 жилийн өмнө улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан. Гэтэл энэ жигшүүрт хэргийг үйлдсэн алуурчинг өнөөдрийг хүртэл олоогүй байгаа. Хууль хүчний байгууллагынхан энэхүү хэргийг илрэхгүй хэрэг биш гэдгийг мэдээлж, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа гэдгийг сонордуулсаар ирсэн. Гэвч энэ хэрэг шийдэгдэхгүй зөвхөн ард түмний дунд алуурчин нь хэн байв гэдэг нь таамаг төдий хөвөрсөөр 18 намрыг үдлээ.
Эл хэрэгт холбогдуулан С.Зориг агсны эхнэр Б.Булган болон Орхон аймгийн харъяат Ц.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сэжигтнээр тооцон цагдан хорьсон. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт шилжээд байгаа билээ.
Сүүлийн өдрүүдэд эл хэрэгт холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан байна. Түүнийг ийнхүү С.Зориг агсны хэрэгт холбогдуулан хоёр дахь удаагаа сэжигтэнээр татаж байгаа юм. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр Э.Бат-Үүлийг эл хэрэгт холбоотой гэх мэдээлэл нэг бус удаа гарч байсан. Харин эл хэрэгтэй холбоотойгоор хэлсэн эсэх нь баталгаагүй ч Ерөнхийлөгч “Ц.Элбэгдорж нэгэнтээ, Би ямар хүнд улсын баатар цол өгчихөв өө гээд дороо дэвхцэж байсан, Б.Булганы хэлсэн “Дараагийнх нь Бат-Үүл шүү гэсэн” гэсэн мэдээллүүд олон нийтэд цацагдаж, тухайн үедээ шүүх цагдаагийн байгууллага дээрээ тулж байсан ч асуудал тэгсхийгээд намжиж байсан билээ. Тэгвэл 18 жилийн өмнө эл хэрэгт Э.Бат-Үүлийг яагаад сэжигтэнээр татах болсон талаар багцлан хүргэж байна. Яллагдагчаар татагдсан Э.Бат-Үүл хоригдох болов уу, аль эсвэл "С.Зоригийн хэрэгт холбоотой" хэмээх "Хар тамга"-аар насан туршдаа тамгалагдаж "хорлогдох" болов уу гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна.
Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан хоёр дахиа яллагдагчаар татав
С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл өдгөө олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Энэ талаарх мэдээллийг өнгөрсөн даваа гарагт Э.Бат-Үүл өөрөө мэдээлж, "Хийгээгүй хэргийн төлөө яллагдагчаар татаж, нотлох баримт хайгаад байна. Намайг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байна. Гэхдээ шалгах ёстой бол шалга. Би дуудсан цагт очиж мэдүүлэг өгөх болно" гэж мэдэгдсэн юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт холбоотой нь мөрдөн байцаалтаар нотлогдсон гэж үзсэн тул яллагдагчаар татсан байна.
Э.Бат-Үүлийн асуудлаар Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүлнэ гэв
Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсантай холбогдуулан Ардчилсан хувьсгалын зүтгэлнүүд өчигдөр мэдээлэл хийв. Тодруулбал, СГЗ С.Амарсанаа, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам нарын тэргүүтэй хүмүүс дээрх асуудлаар байр, сууриа илэрхийлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон хуулийн байгууллагад мэдэгдэл хүргүүлж буйгаа мэдэгдэв.
Энэ үеэр МУГЖ Д.Сосорбарам “Цагдаа нар улс төрчдийн гар хөлөөр ажилладаг нь олон үйл явдлаар тод харагдаж байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Коммунистууд төрийн толгойд гарахаар ийм зүйл хийдэг. Үүнийг таслан зогсоох цаг болсон. Бид хүний эрхийг дээдэлсэн нийгмийг байгуулж чадаагүй юм байна. Хүнд ёс бусаар халддаг. Хууль нь КГБ-ын аргаар байна. Гэмгүй хүнийг буруутгадаг. Ял тулгадаг болжээ. С.Зоригийн аллагын цаана хамтран зүтгэж явсан нөхрийг нь гүтгэж хаячихаад буу шагайх гэж байна” хэмээн мэдэгдэж, шударга ёсны төлөө тэмцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Э.Бат-Үүл анх яагаад сэжигтэнээр татагдах болов
С.Зориг агсныг гэртээ 18 удаа хутгалуулж нас барсан 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр хэргийн газраас Э.Бат-Үүлийн малгай олдсон гэдэг. Тэрээр тухайн үед УИХ-ын гишүүн байсан юм. Энэ талаар Э.Бат-Үүл Өдрийн сонины 1999 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн дугаарт ярилцлага өгөхдөө “Тэр орой надад Да.Ганболд ирээд “Зоригоог алчихлаа” гэж хэлээд бид Зоригийнх руу хамт явсан.
Тэр үед Ц.Элбэгдорж ч ирсэн. Тухайн үед цагдаагийнхан хамгаалалт гаргаагүй, Б.Булганаас мэдүүлэг авч байсан... Гадны хүмүүс оруулсан байхад нь хэргийн газрын ул мөр арилах вий гэж бодож байсан. Гэхдээ шоконд орсон байснаас гадна төрийн түшээд ирсэн болохоор оруулсан байх гэж бодсон” гэжээ. Мөн хэргийн газраас малгай олдсон гэх өөрийнхөө малгайг “Би тэнд очихдоо малгайтай очоод гарахдаа малгайгаа гэрт нь орхисноо орцных нь үүдэнд ирээд санасан” гэж тайлбарлаж байсан.
Э.Бат-Үүл малгайгаа С.Зориг агсны гэрт мартсан гэдгээ тэр дор нь Ц.Элбэгдоржид хэлжээ
Харин энэ талаар Э.Бат-Үүлийн эхнэр Б.Дэлгэртуяа "Үүл бид хоёр" номондоо ийнхүү сийрүүлсэн байна.
....Үүл, миний ээж хоёрын ярьснаас тэр оройн явдлыг нэхэн өгүүлье:
-Арван сарын хоёрны орой ээж гадаа салхинд гарч ирээд Үүлтэй хоёулаа гэртээ сууж байтал утас дуугарч, Үүл авч л дээ. Тэгтэл нийслэлийн цагдаагийн дарга Наваансүрэнгийн Ганболд нилээн халамцуу маягтай:
Бат-Үүл ээ, битгий гадагшаа гараарай! Зоригийг алчихжээ...
Юу яриад байна аа, ямар Зоригийг? гэтэл нь
Шар Зоригийг
- Юун шар Зоригоо?
Санжаасүрэнгийн Зоригоо. Би одоо ингээд танайд очлоо гээд утсаа тавьчихаж. Яахаа ч мэдэхгүй болчихоод зогсож байтал нь Ганболд тун удалгүй орж ирж л дээ. Нээрээ халамцуу, за тэр нь ч яахав, ажлын дараа тийм юм болдог л байлгүй. Тэгээд:
За одоо хоёулаа Зоригийн руу очно оо гэж.
-Яах гэж байгаа юм бэ? гэсэн чинь:
-Тэнд намынхан чинь цугларчихаад байгаа гэж. Үүл хувцсаа өмсөөд малгайгаа өмсөх гэтэл олдоггүй гэнэ.
Тэгтэл ээж гадаа салхинд сууж байхдаа өмсөж байсан саравчтай цагаан цэнхэр өнгийн даавуун малгайгаа аваад өгчээ. Арван сарын хоёрон гэдэг чинь тэгтлээ ч хүйтэрчихээгүй цаг шүү дээ. Түүнийг нь толгой дээрээ тавиад л гараад явчихаж. Ганболд ч шууд л Зоригийн гэрт дагуулаад очсон, орсон байгаа юм.
Энэ чинь яаж байгаа юм бэ? Хэргийн газар шууд ингээд орчихож болох юм уу? гэсэн чинь:
Болно оо, болно ор! гэжээ.
Орох гэтэл хаалганд юм тээглэхэд нь хартал талийгаачайн цогцос байж байх юм гэнэ. Хаа сайгүй цус болчихсон байж. Ороод очтол цаана нь талийгаачийн ах нь, намын нөхөд, Ша.Батбаяр, С.Эрдэнэ гээд хэдийнээ өчнөөн хүн орчихсон харагдсан байгаа юм. Ороод жаахан сууж. Тэгтэл тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан Элбэгдорж ч ирж, юу ч ярьсан юм, Засгийн газрын ордон руу ч юм уу явцгаах болж, хуралдаж яаралтай арга хэмжээний шийдвэр гаргахаар. Тэгээд гараад Элбэгдоржийн машинд суух гэж явснаа малгайгаа гэнэт санаж.
-Малгайгаа мартчихаж, ороод аваадахъя гэхэд нь, Элбэгдорж "За за дараа бол, хүмүүс хүлээгээд байна!" гээд яаруулж, тэгэхээр нь орцны үүдэнд зогсож байсан цагдаад ч хэлж. Ингээд малгайгаа сая дээр мартчихсан байна шүү гэж Ерөнхий зөвлөлийн гишүүд Элбэгдоржийн өрөөнд тэр дорхноо цуглаж, алуурчдыг яаралтай олж тогтоох арга хэмжээ авахдаа гадаад тусламж авах, хүн ардыг хэт сандралд оруулахгүй байх, улс төрийн ашиг хонжоо маягаар дэвэргэхийг хориглох гээд маш тодорхой арга хэмжээнүүдийг түргэвчлэн авах шийдвэр гаргахаар ярилцсан юм билээ. Даанч тэр арга хэмжээнүүд үр дүнгээ өгөөгүй гэж Үүл одоо ч харамсаад бардаггүй юм.
Ердөө л маргааш нөгөөдрөөс нь бий болсон нөхцөл байдлыг урвуугаар нь ашиглаж, улс төрөөр хийрхэж, МАХН, Ерөнхийлөгч Багабандийн захиалга мэтээр шуугиулж эхэлсэн байдаг. Нийгмийг мөргөлдөөнд хүргэж мэдэх нотлогдоогүй цуурхал мэдээлэлд автахгүй байхыг Үүл маань телевизээр олон түмэнд хандан уриалсан нь цагаа олж, олон түмэн харьцангуй тайвширч, Зоригийг оршуулах ёслол ч тайван болсон. Гэтэл Эрдэнэтуул гэгч эмэгтэй ардчилсан хүчний лидерүүдийг нэрлэж, (тэр хорлонт үйлийг чухам хэн цаанаас нь өдүүлснийг яаж мэдэхэв) гол нь сонин хэвлэлийг гарын зэвсгээ болгон, Элбэгдорж, Гончигдорж, Бат-Үүл, Баабар, Ганболд нар манай фракцийн Зоригийг алсан хэмээн мэдэгдэж бөөн шуугиан тарив...” хэмээн бичжээ.
24tsag.mn
ИРГЭН · 2016/09/15
Бат-Үүл ээ; хэрэг хийгээгүй бол бүү АЙ...!!! ХАРИН ХАЙРТАЙ НАЙЗ НӨХДҮҮД ЧИНЬ Л ХОРЛОЖ БАЙГАА ШҮҮ....
зочин · 2016/09/15
миний бодлоор бат үүл алсан байх аа ,,,,,,,
Зочин · 2016/09/15
Малгайны түүхийг мэдэж байгаа хүмүүс нь гэрчлэхгүй байгаа юмуу, Зөндөө хүн л гэрчлэхээр байна ш дээ.
юм үнэнээрээ ... · 2016/09/15
өлбийсөн хоёр юм явж бна ш дээ одоо бол ч төрөл арилжижээ гэтэл ард түмэн хэвээрээ харин ч амжиргаа нь дордсон байх
БАТ ҮҮЛ БААТАРТ · 2016/09/15
БАТ ҮҮЛ БААТАР АА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭНЭЭР ГУТЛАА ӨМСӨӨД ЗАНГИАГАА ЯНЗАЛЖ ОЧООД ҮНЭН МӨН ӨӨ ТОГТООЛГОСОН НЬ ДЭЭР БАЙХ АА. ХУДАЛ БОЛ ХАРИН Ч НЭРЭЭ НЭГ МӨР ЦЭВЭРЛЭНЭ БИЗ ДЭЭ. АЙХ ЮМ БОЛ БАЙХГҮЙ Ш ДЭЭ. АРД ЧИНЬ АРДЧИЛСАН ХОЛБОО БАЙГАА ЮМ ЧИНЬ. БААТАР ХҮН ӨӨР ЭЛДЭВ ААШ ГАРГАХ ХЭРЭГГҮЙ Ш ДЭЭ. БАТЧУЛУУН, ХАМГААЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА БҮР ШАРХАДНЫ ӨВЧТӨН ШИГ БАЙДАГ ГЭЖ ЯРИНА ЛЭЭ.
Tsetse · 2016/09/15
AN namiinhanaas hamgiin gaigui tegeed bas noyon nuruutai hun gej boddog bitgii l helmegduuleesei de
Зочин · 2016/09/15
Бат-Үүлийг хэн ерөнхийлөгчөөр сонгох юм бэ монголчуудыг тэнэг гэж бодоогүй биз шалгуулахаас айгаад байдаг
ЗОЧИН · 2016/09/15
Үүл гуай шалгуулчихад юунд нь сандраад байгаа юм, Лаларууд нь гайхаад байх юм, Хийгээгүй бол энэ далимыг ашиглаад харин ч нэр хүндээ цэвэрлээд авах юм биш үү,
Зочин · 2016/09/15
Гайд гаргаж байгаа юм байна даа
oros · 2016/09/15
batuul baatariin zunii malgaitai baix zuragiig bi er ni olj xaraagui yum bna. tiim zurag baibal tabiach
Зочин · 2016/09/15
okay
монгол · 2016/09/15
Сосорбарам угийн балай хүн, дэмийрч байгаа юм. Үүл утсаараа ярих гэтэл болохгүй байсан, би хажууд нь байж байсан, утсыг нь үзтэл зурагтын удридлага байсан гэж балайрах юм. Эрүүл хүн үү сэтгэцийн эмгэгтэй хөгшин юмуу. Гар утасаа зурагтын уд уд удирдлагатай андуурч гэрээсээ авч гараад, ажил дээрээ ирж утсаар ярих гэж дугаар руу залгаад болохгүй байсан гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Шархадны галзуу эмнэлэгээс оргоод явж байгаа юмуу, ард түмнийг доромжлоод байгаа юмуу. Юу гэж ойлгох юм бэ. Та хариу өгнө үү
Зочин · 2016/09/15
Со балайрч байна. Их сандарч барин тавин юм ярьж бна. Өмнө нь юу гэж ярьсанаа одоо мартлаа гэж үү.
Zarchimch · 2016/09/15
Ene GUTEGLEG gej nerleed baigaa ta nariin medegdliig MAN hiij b.na gedgiig hen notlood baigaa yom be.Kommunist gedeg ner tomiyog haanaas gargaad hend hamaaruulaad b.na ve Sosorbaramiig Bat-Uuld hair zarlaj Kommunist gej hun gutgesniih ni tuluu eruu uusgeh heregtei
Монгол · 2016/09/15
цөөхөөн монголчууд ийм хэцүү цаг үед нэгнийгээ яасан ч муухай агнадаг юм бэ дэ. Хятадын энэ муухай бүлэглийг Монгол улсаас минь бүр мөсөн устгах эрчүүдийг минь бүгдийн намналаа. 1700 он буцаад ирлээдээ. Манжийн дарангуйлал дахин тогтлоо. Бялдууч шаналдаа автсан ноёд нь хятадад дагаар орлоо.