Б.Батжаргал: С.Зоригийг хөнөөсөн хэргийн холбогдогчдыг илрүүлсэн
2016/09/16
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хотын дарга асан Э.Бат-Үүл болон Гавьяат жүжигчин Д.Сосорбарам нарын хийсэн хэвлэлийн хуралтай холбоотой асуудлаар хэдэн зүйл тодруулах гэсэн юм?
-С.Зориг нас барсан хэрэгт холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа зүйлд хариу өгье. Харин хэргийн болон мөрдөн байцаалтын ажиллагааны талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь энэ хэрэг өөрөө нууцын зэрэглэлтэйгээс гадна мөрдөн байцаалт явагдаж дуусаагүй байгаа.
-Яагаад нууцлалд хамааруулсан юм бэ. Э.Бат-Үүл “Мөрдөн байцаагч хэргийг өөрийн дураар нууцлалд хамааруулсан” гэж хэвлэлийн хурал хийхдээ ярьсан. Энэ үнэн үү?
-Эрүүгийн хэргийн нууцад хамаарах эсэх асуудлыг мөрдөн байцаагч өөрөө бие даан шийддэггүй. Хэрэгт авагдсан баримт, материал нь Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд хамаарагдаж байгаа эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гарсаны дагуу шийддэг. Энэ хэргийн хувьд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан маш нууцын зэрэглэлд хамаарах баримт, материал авагдсан тул шинжээчийн дүгнэлтээр хэргийг нууцын зэрэглэлд хамааруулан шалгаж байгаа.
-Э.Бат-Үүлийг дахин сэжигтнээр татсан гэсэн. Хуульд нэг хэрэгт хоёр удаа сэжигтнээр тооцох заалт байгаа юу?
-Хуульд тийм заалт байхгүй. Э.Бат-Үүлийг 2000 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр, 2000 оны наймдугаар сарын 29-ний өдөр тухайн үед хэрэгжиж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан байдаг. Сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны аравдугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм. Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас ажлын хэсэг түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.
-Хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа анх удаа Э.Бат-Үүлээс хурууны хээ, үс, цусны шинжилгээ авсан юм уу?
-Хэрэг гарсаны дараа хэргийн газарт нэвтэрсэн бүх хүмүүсээс холбогдох шинжилгээний дээж авсан. Э.Бат-Үүлээс өмнө нь хурууны хээний шинжилгээний дээж хэд хэдэн удаа авч байсан. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийн мөрдөн байцаагч нараас шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж байсан. Харин сая авсан хурууны хээ, үс, цусны шинжилгээний хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.
-Э.Бат-Үүл... “Намайг улс төрийн зорилгоор, тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хууль бусаар сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байна” гэж мэдэгдсэн. Энэ хэргийг шалгахад ямар нэг улс төрийн зорилго агуулсан гадны нөлөөлөл байгаа юу.
-Хэрэгт ганцхан Э.Бат-Үүлийг биш хэд хэдэн хүнийг холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас шалгаж байна. Түүнээс биш сонгуультай холбоотой улс төрийн зорилгоор шалгаагүй. Мөрдөн байцаах байгууллага болон прокурор нь хуульд заасан чиг үүргийн дагуу хэн нэгнээс хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэдэг. Хэрэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокуророос үйл ажиллагаанд нь хуулийн дагуу хяналт тавьж байгаа. Харин энэ хэргийн хувьд төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч болон улс төрийн нам, эвслээс нөлөөлсөн зүйл байхгүй. Хуулиараа ч хориотой зүйл юм.
Ер нь олон нийтийн анхаарал татсан, олны танил хүмүүс холбогдсон хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэхийг оролдох, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуулийн байгууллага хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй мэт сөрөг ойлголт төрүүлэх зорилготой үйлдэл нэлээдгүй гаргадаг. Үүнийг болих хэрэгтэй.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Э.Бат-Үүлийг хорьж шалгах болсон, эсвэл хорьж шалгаж байгаа мэтээр мэдээллүүд гарсаар байна. Энэ талаар?
-Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд мөрдөн байцаагч цагдан хорих үндэслэл бүхий тогтоол прокурорт ирүүлж прокурор шүүхэд танилцуулж шийдвэрлэдэг.
Одоогоор прокурорт Э.Бат-Үүлийг цагдан хорих талаар мөрдөн байцаагчийн тогтоол ирээгүй байна.
-Хэвлэлийн хурал хийх үедээ онцолж ярьсан бас нэг асуудал бол “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түүнийг энэ хэрэгт холбогдуулан гүтгэсэн, талаар прокурорын байгууллагад хандсан боловч шалгаж өгөхгүй байгаа талаар ярьсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүх 2015 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 34/596/ дугаарт “Э.Бат-Үүл 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригийн гэрт хэрэг гарах үед байсан гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг юм. Э.Бат-Үүл хэдийгээр энэ аллагад оролцоогүй ч нууж далдалсан гэдгээрээ буруутай” гэж илт худал гүжирдлэг тараасан гэх асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
-Ардчилсан холбооны үе үеийн төлөөлөл, анхдагч зүтгэлтнүүдийн төлөөлөл гэх гавьяат жүжигчин Д.Сосорбарам тэргүүтэй хүмүүсийн зүгээс С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Э.Бат-Үүлийн нэр хүндийг унагах зорилгоор хилсээр хэрэгт холбогдуулан нэр хүндийг нь унагах гэж байна гэж дурдсан?
-С.Зориг нас барсан 1998 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс өнөөг хүртэл аль ч нам, эвсэл төр засгийн эрхийг барьж байхад энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдсаар ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилд АН засаг барьж байх үед буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийг байцаах, түүнээс шинжилгээний дээж авах асуудал яригдаж л байсан. Түүнээс МАН-ыг төрийн эрх барих үед сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаад байгаа зүйл байхгүй. Цаг хугацааны хувьд л ингэж таарчихаад байгаа юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэрэг прокурорын хяналтанд ирсэний дараа прокурор хэргийг хянаж хуульд заасан үндэслэл бүхий шийдвэр гаргах болно.
-Энэ хэрэгт талийгаачийн эхнэр Б.Булган хоригдон шалгагдаж байгаад саяхан суллагдсан. Түүнийг сулласан нь хэрэгт холбогдолгүй гэж үзсэн юм уу?
-Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлийн дагуу эрүүл мэндийн байдлыг харгалзан өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэн саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлэсэн. Түүнээс хэрэгт холбогдолгүй гэдэг байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн зүйл байхгүй.
-Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хэзээ дуусах талаар хариулт өгөх боломжтой юу?
-Хэргийн холбогдогч нарыг илрүүлэн, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байна.
Ярилцсан баярлалаа.
Ярилцсан : УЕПГ-Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Б.Отгончимэг
irgen · 2016/09/20
Tegeed ilryylsen um bol yaliig ni edlyyleech 20 jil bolloo odoo barag
Зочин · 2016/09/20
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гол өрсөлдөгч, АН-ын нэг лидерийг дахиад нөгөө С.Зоригийн аллагын хэргээр “дүүжлэх” гэж оролдож байна.
Зочин · 2016/09/20
2004 оны гол захиалагч нь хэн байсан, гардан зохион байгуулагч нь хэн байсан, хэн хэн ямар сайдын албан тушаалтай байсан билээ. Тухайн үеийн түүхийг эргээд л хар. Хууль зүйн сайд нь хэн байв, Тагнуулын дарга нь хэн байсан юм, Ерөнхий сайд нь хэн байв, хэн сонгуульд дэвших гэж энэ ажлыг зохион байгуулсан юм. Энийг гардан зохион байгуулсан хуулийн байгууллагын арга барил нь юу байсан юм бэ гээд. Эргээд үүнийг санахад одоо юу нь ч өөрчлөгдөөгүй байгааг л харна. Энэ бол хамгийн том эмгэнэл.
Зочин · 2016/09/20
yu gej Batvvl tiim uym hiihewde Ene maniin ywuulga M Enhboldiin eronhiilegchiin songuuliinhaa zam moriig zasaj bga bohir arga
Зочин · 2016/09/20
Зоригийн аллага гүйцэтгэгч рүүгээ биш “Захиалагч хэн бэ” гэх хардалтын улс төр босгоод, дараа нь энэ боссон улс төрөө хэний эсрэг ашиглах вэ гэдэг хэлмэгдүүлэлтийн зэвсэг болгосон.
Зочин · 2016/09/20
Яг сонгуулийн жил болгон энэ хэргийг сөхөж асуудал гаргана.Бусад жилүүдэд таг.Мөн аль нам төр барьж бгаагаас шалтгаалж, нөгөө намын хүнийг энэ хэрэгт буруутгадаг.Сонгуулийн өмнөхөн Отгонбилэг агсныг, одоо Батүүлийг. Яг л ийм жишгээр явсаар өнөөдрийг хүрлээ
Зочин · 2016/09/20
Ээбий хэргээ өөр хүнд чихээд бнуу даа... Худлаа баатар цол энэ тэр гэж аргалж байгаад одоо болохоо байхаар нь золигт гаргахаар шийдвээ
Зочин · 2016/09/20
МАН төрийн эрхийг дангаараа авах болохоор л Зоригын хэрэг илэрлээ. Алуурчин нь Бат үүл гээд л тэнэгтэх юм. Энэ хэрэг захиалгатай байна. Нямдорж гэж нэг дөрвөд чуулган дээр том том баагаад байсан юмаа. Ингэх гээд байж л дээ.
Зочин · 2016/09/20
Ardiin Namiinhnii hiij baigaa zuilee gej bodoj baina. Elbegdorj yeronhiilogchoo ta buuhaasaa omno zaaval ene hergiig ileruulj ogooch.
Зочин · 2016/09/20
ийм гэрчтэй хэргийг хэдэн 10 жил дамнуулж шалгаад илрүүлж чаддаггүй манай цагдаа, тагнуул үнэхээр өрөвдмөөр. Одоо улс төр хамаагүй гээд хуцаад байх юм, энэ бол улс төрийн шоу, ажил нь доройтоод ирэхээр энэ шоугаа гаргаад ирдэг. Одоо МАНАН 2 лаа л энэ шоуг ашигладаг болж дээ чааваас
Зочин · 2016/09/20
МАНгартаарай хүн барьж хорих биш Улс орны эдийн засаг ард түмний амьдарлыг ойлгох хэрэгтэй ш дээ
Зочин · 2016/09/20
Бат-үүл, Энхбаяр хоёроос үхтлээ айсан Миеэгийн Энхболд хоёр өрсөлдөгчөө дарж байж өөртөө боломж олгож бна гэвэл гонжийжоо. Юм үнэнээрээ сайхан. Чи бол чадваргүй, хүний гараар могой бариулахдаа гарамгай, газрын наймаачин. Тэгээд ч харахад доожоо муутай, мэдрэмж нь муу тал руугаа.Ерөнхийлөгчид тэнцэхгүй хүн. Харин МАН-ын Энхтүвшин, АН-ын Амаржаргал нар л бна даа.М.Энхболд бол ярих юм биш.
д оюун · 2016/09/18
Батүүл ардчиллалынхан эрх мэдэл албан тушаал эмх замбраагүй улсын өмчийг луйвардаж идэх гэж шудрага нэгнийгээ хөнөөсөн нь ойлгомжтой ш дээ ардчилал зөв замаар эхэлсэн бол улс орон өдийд ингэж өрөнд баригдаж эдийн засаг тартагтаа тулахгүй
Зочин · 2016/09/17
tagnuuliihand iim yum ilruulj chadah hun baihgyishde dandaa ariin haalganii humuus tsugladag gazar . darga nar dandaa oorsdiinhoo humuusiig ajilluuldag shuu dee. tend Bat-Uuliin hun baihgyi .tegeed l oilgoljtoi tend shudraga hun l gai boldog uchraas iim yum hiij bgaa baihdaa
Зочин · 2016/09/17
sosorbaram gej neg gulug malish nadruu utasdaad ebe uul 2 alsan geed bsan odoo bolhoor uuliin tald ortson yvj bhiin kkkkk
zochin · 2016/09/17
Zasag soligdchihood baihad Hurts gedeg hun yagaad soligdohgyi baigaa uchir ni Elbegdorjiin eveeld baidag gedeg ni oilgomjtoi baina.
zochin · 2016/09/17
tend baigaagyi hunees shinjilgee avaad yah ch yum bilee. ugaasaa uls toriin hereg. ard tumnii tolgoig erguuleh gej hiij bgaa ajil baina daa. ajlaa hiij chadahgyi yamar ch medleggyi humuus soliotoi hum uusiin am ugeer ajlaahiideg yumuudaaa. TEG-n darga Hurts Elbgee 2-n hiij bgaa ajil ter Hurts gedeg huniig Elbegdorj haanaas olj ireed tavisan bileedee bugd l medej bgaa shuudee. Hurts gedeg hun Elbgeegiin ugeer l ajlaahiij bgaa yum bishuu
Зочин · 2016/09/16
Co uneheer barts aldla daa araich iim hun gej bodsongui ingej ner hundee ungah hun bish gej bodsiin hereg algaa hog
Зочин · 2016/09/16
Элбэг ээ бас буруутай шалга
Зочин · 2016/09/16
Saihan show hiih yum aa. Ugaasaa ilrehgvi hereg. Tsagdaa prokuror Bvgd buunii nohoi hezee Mgl d vnen yum bailaa.
Зочин · 2016/09/16
bat uul tuhain ued ih hurliin gishuun bsn. hechneen hargis zerleg amitan, zorigiig uzen yaddag bailaa gd ooroo ochij alaad malgaigaa orhih hemjeenii ih hurliin gishuun gj bh u?
Зочин · 2016/09/16
Бат-Үүл чинь хоосонгүй толгой. ТЭр үед найзыгаа хөнөөх байсан юм бол өөрө очоод гараараа хөнөөх үү, захиалагч байхаар мафижсан нөхөр байсан бол өөрөө харж байгаад найзыгаа хороолгох уу.. Захын тэнэг ч тэгэж хийхгүй дээ
irgen · 2016/09/16
ene hergiin ezen holbogdoch ni oldoj hereg neg taldaa shiidegdeesei dee hench bai hun alsan humuus yal shiiteglee amsaj edlej irgediin hudlaa unen taamag tailagdaj uls turchidch hen neg ruugee buruu zuruu oilgoltoosoo salj amar amaglan ajil turluu hiij uls oon nihoo tuluu ajillaasai da
Зочин · 2016/09/16
Одоо л хэрэг нь илрэх нь дээ. Бат үүл болон АН ын эрх мэдэл дуусч байж илрэх учиртай байж ашгүй дээ ер нь ямар ч хэрэг дотроосоо байаг даа
Хасу · 2016/09/16
Яг сонгуулийн жил болгон энэ хэргийг сөхөж асуудал гаргана.Бусад жилүүдэд таг.Мөн аль нам төр барьж бгаагаас шалтгаалж, нөгөө намын хүнийг энэ хэрэгт буруутгадаг.Сонгуулийн өмнөхөн Отгонбилэг агсныг, одоо Батүүлийг. Яг л ийм жишгээр явсаар өнөөдрийг хүрлээ
Зочин · 2016/09/16
Haad batvvld ih ychir bga tiim hvn alaagvi yum bol tegwel erh medeln bhd ooroo ilrvvlehgvi darsaar bgd iim olon jil bolhson biz de
Zail · 2016/09/16
Dandaa hudlaa shaaj bhiin sda nuud
Зочин · 2016/09/16
dandaa hudlaa shaaj bhiin sda nuud chin