Г.Уянга: Бичлэг Л.Эрдэнэчимэг гишүүний өөрийнх нь утсанд байсан
2016/09/19
Гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн төрийн ордонд согтуурхаж байгаа бичлэг сонгуулийн өмнө тарж, ихээхэн дуулиан дагуулсан билээ. Тэрхүү бичлэгийг анх тараасан хатуухан үгээр хэлбэл арилжсан хүн нь Г.Уянга гишүүнийг гэх мэдээлэл тарсан.
Тэгсэн тэр үед нь Г.Уянга гар утсаа алдсан гэх мэдээллийг хийж давхар давхар л юм болоод авсан. Тэгвэл гишүүн асан Г.Уянга тэр асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэр хэлэхдээ “Тэр бичлэг тамхины тухай хууль батлагдсаны дараа БОХХААБХ-ны даргын өрөөнд болсон явдал. МАН, АН хоёр хамтарч засаглаж байх үеийнх гэдэг чинь 2014, 2015 оных. Гишүүд хэсэг бүлгээрээ нэгнийхээ өрөөнд цугларч ярилцах тохиолдол олон л байдаг. Ялангуяа манай эмэгтэй гишүүд бүлгийн ажлын төлөвлөгөө ярилцах, хэн нэг нь санаачилж байгаа хуулиа танилцуулах, хууль хамтарч санаачлахын тулд гарын үсгийг нь авахаар лоббидох, бие биедээ баяр хүргэх, төрсөн өдрөөрөө хамт хуушуурдах, зүгээр л үдийн хоолоо хамтдаа өрөөндөө идэх тохиолдол олон л байдаг. Тэр бол тийм л тохиолдлуудын нэг байсан. Цугларсан гишүүд намайг дуудсан. Эрдэнэчимэг гишүүн бичлэг дээр хэлсэн үгээ өмнө нь хэлчихсэн юм. Эрдэнэчимэг гишүүн өөрийнхөө хүсэлтээр бичлэгт зориулж давтан хэлж байгаа юм. Мартсан үгийг нь сануулж байгаа эрэгтэй гишүүний үгээс түүнийг мэдэж болно.
Хамгийн гол нь Эрдэнэчимэг гишүүний өөрийнх нь утсанд байсан. Харин яаж алдагдсан нь сонин. Бичлэг дээр Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, бас нэг эрэгтэй гишүүний инээж байгаа дууг үлдээгээд бусдынхыг дарсан байна. Би зарсан бол ядаж өөрийнхөө дууг арилгах ёстой доо. Шалгуулахаар Прокурорт хандсан. УМБГ-ын Эрүүгийн гэмт хэргийн тасгийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс үүнийг шалгаж байгаа. Бичлэгийг монтажлаад, зарим хүний дуу, дүрсийг дарж, титрээр орлуулж байгаад “шударгаар” олон нийтэд тараасан “шударга ёсны төлөө тэмцэгч” залуучууд шударга байж учгийг үнэн зөвөөр тайлахад тусална биз ээ.
Улс төрийн учир шалтгааныг нь би бүрэн мэдэж байна. Гагцхүү үнэн мөнийг бодитоор олон түмэндээ тайлж энэ асуудлаас нэрээ цэвэрлэж авах чухал байна. Би чинь хаа байсан Сонгинохайрханд байгаа найз нөхрөө байтугай өөрийнхөө өрсөлдөгчийн эсрэг хүртэл тийм юм хийж зүрхлэхгүй л хүн байгаа юм, уул нь. Мэдэх нэг нь мэднэ.” гэжээ. Түүнчлэн Л.Эрдэнэчимэг тэр хоёрын хооронд зөрчил үүссэн эсэх тухай асуудал дээр хэлэхдээ “Бидний хооронд асуудал байхгүй. Бичлэг надаас гараагүйг гишүүн мэдэж байгаа. Харин бичлэг хаанаас алдагдаад хэн түүнийг худалдаж улс төрийн зорилгоор ашиглав гэдгийг мэдэх хүсэл надад бүр ч их байна. Магадгүй бичлэгт холбогдсон бусад хүнд энэ нь төдий л ач холбогдолтой биш байх. Нэг хэсэг нь илчлэгдээгүй, нөгөө хэсэг нь ч одоо өнгөрсөн гээд ач холбогдол өгөхгүй байх. Миний хувьд тийм биш. Сандарсандаа намайг урдаа бамбай болгож бариад сарампай болтол шүршүүлж бултлаа шүү дээ. Миний хулгайд алдсан гар утас тийм боломжийг олгочихож.
Аан тийм, rap утасны тухайд би гар утсаа алдсан нь үнэн. Гэхдээ миний алдсан утсанд ямар ч бичлэг байхгүй. Тэр утас хоёрхон cap миний өмч байгаад цагаан сараар хулгайд алдчихсан. 2015 оны арванхоёрдугаар сарын 30-нд шинэ жилээр дүү нар маань худалдаж аваад надад бэлэг болгон өгсөн юм. Харин шинийн таванд золголтын үеэр алдчихсан. Би нэрэлхээд цагдаа сэргийлэх гэхээ больё гэж байтал манай туслахууд цагдаад бүртгүүлчихсэн нь надад ингэж тус болох юм гэж санасангүй. Дүү нарынхаа сэтгэлийг бодоод авч өгсөн утсыг нь алдсанаа хэлэхгүй байхаар шийдэж, өөрөө яг адилханыг худалдаад авчихсан юм.
Шинийн таван 2016 оны хоёрдугаар сарын 12 байсан, Л.Эрдэнэчимэг гишүүний төрсөн өдөр хоёрдугаар сарын 18-нд болдог. Чуулган завсарлах үеэр таардаг болохоор бид чуулган эхэлж байж “нөхөж” тэмдэглэдэг л дээ. Тиймээс Эрдэнэчимэг гишүүний төрсөн өдрийн бичлэг миний алдагдсан утсанд байх ямар ч боломжгүй. Бичлэг миний утсанд байхгүйг тэнд байсан хүн бүхэн мэдэж байгаа. Бичлэг байжээ гэж намайг гөрдөөд фантаазалбал түүнийг iphone 6s утаснаас гаргаж авсан, эсвэл миний утсыг хакердсан тэр суут хүнийг Apple компани, эсвэл АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ажилд урьж оруулах байх даа.Надаас худалдаж авсан эсэхээ “шударга” залуучууд болон Н.Учрал гишүүн бүгд холбогдох газар нь хэлнэ биз дээ.” хэмээн хэлсэн байна.
shuurhai.mn
zzz · 2016/09/20
ene 2 emegtei 2-laa ineedtei , hogiin umaa,,,ta nariin odoo hench ynelehgui shdee
Зочин · 2016/09/19
Songuuli duussan ta nariin cereg vnen.sonirxolgvi erunu xen soirxood bn kkk ijij amafarna shvv nuxuduu
irgen · 2016/09/19
hamt arhidaad negiigee ner suriig ni barj l baidag ta 2 turiin ordond arhi dachihaad bas dahin songogdoh tuhabodoj l naidag ajliin chin gazar Turii ordon sju de yasan ch ichih nuurendee elge naasan h avgaichuid be
zochin · 2016/09/19
shaal hudlaa unen yariad odoo oort chini hen ch itgehgui bolgoo horolmaa mini sanaa muut yavan hatna sarisan bagvaahai narand hatnaa gej er ni iim aimar huntei naiz nohod yavahaas bolgoomjilmoor um bainalee
Зочин · 2016/09/19
Уянга, угаасаа их тогтворгүй, барьцгүй хүн бна лээ. Нөхөр нь ч адилхан. Их худалч
Зочин · 2016/09/19
Муу сда зүгээр л хоролмаа далд орж үздээ.
Зочин · 2016/09/19
okay
Зочин · 2016/09/19
ЧИ ЭБЭГИЙН ДААЛГАВРЫГ САЙН ГҮЙЦЭТГЭСЭН ОДОО БОЛНО
Зочин · 2016/09/19
uyangaa chi medrel muutai yum bish biz ih hurald yaj 4 jil suubaa hun shantaajlahaas oor hiisen buteesen yum baiihgui chi odoo hol ochij huth
Зочин · 2016/09/19
Согтуу байцгааж байгаа л Өөрийнх нь утсаар Уянга бичлэг хийгээд байхад итгээд тоогоогүй л баыхгүй юу даа. Мэдэж ядаад байх юм юу бхйхым. Уянга сүүлд нь нэг сэтгээд олонд дэлгэчихсэн л байна шүүдээ.
Зочин · 2016/09/19
hudlaa yriaaaal
Ugaasaa l shantaajchin · 2016/09/19
Odoo bolio sandaraal heden uur yarial bhin
Зочин · 2016/09/19
шал худлаа тухайн үедээ надад байсан би алдсан байна энэ тэр гээл байсан яахаараа ингэж хэд хувирч чаддаг байнаа худлаа яримаар байгаа бол сайн бодож байгаад нэг л юмаа хэлэх хэрэгтэй шд ээ тэнэг мангар хүн хуурч байгаа юм шиг л байх юм