Сурвалжлага: Дөрвөн хүүхдийн ээж, таван сартай жирэмсэн бүсгүйн үхлийн талаар хэн юу хэлэв
2016/09/20
2016.09.11-ны өдөр таван сартай жирэмсэн Н.Б гэх 35 настай бүсгүй нас барсан. Түүний үхлийн талаар хэн юу ярьсан талаар манай сурвалжлах баг ажиллаа.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв: 2016 оны 09-р сарын 08-нд БГД ... тоотод суух Н.Б /эм.35н/ нь толгойдоо гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Эрчимт эмчилгээний тасаг”-т хүргэгдэн хэвтэн эмчлэгдэж байгаад 09-р сарын 11-ний өдөр нас барсан. Энэ хэрэгт түүний нөхөр Н.Б /эр.35н/-ыг холбогдуулан шалгаж байгаа. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа гэв.
Баянгол дүүргийн 14-р хороо: Бид дээд албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгнө. Хувь хүний нууцийн асуудал тул хамаагүй мэдээлэл өгөх эрхгүй. Хуулийн хариуцлага хүлээдэг гэв.
Гэхдээ хорооны зүгээс энэ хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа Н.Б-г архины эмчилгээнд явуулж байсан. Эхнэрээ байнга зоддог, архины хамааралтай гэдгийг мэддэг байсан аж. Тэд энэ талаараа цахим орчинд мөн мэдэгдэж байсан юм.
Байрны оршин суугч: Талийгаачийн хүүхдүүдийг байнга зоддог байсан
Талийгаач нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 14-р хороо ..-р байранд амьдардаг байсан. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн байрны оршин суугчтай ярилцсан юм.
- Та талийгаачийг хэзээнээс мэдэх вэ?
- Талийгаач дөрөв байна уу таван настай байхад энэ байранд нүүж ирсэн. Миний нуруунд үүрүүлээд гүйдэг охин байсан. Ээжийгээ хуулсан юм шиг охин.
- Талийгаачийн нөхөр нь архины хамааралтай, талийгаачийг байнга зоддог байсан гэсэн?
- Байнга зоддог байсныг манай орцныхон бүгд хэлнэ. Нүд нь бүлтэрчихсэн явж байдаг, зодуулснаа нуух гээд хар шил зүүж явдаг байсан. Нөхөртөө зодуулчихлаа гээд надаар толгойгоо бариулах гээд дандаа орж ирдэг байсан. /уйлав/ Сүүлд орж ирэхгүй байсан. Нас барахаасаа өмнө манайд орж ирсэн. Би таниагүй. Таних нүүргүй болтол нь зодчихсон байсан. “Манай нөхөр зодчихлоо. Нөхөр таниар бариулаадах гэж хэлсэн” гэж өөрөө хэлсэн. Би тархийг чинь барьж чадахгүй, аймаар гэмтэлтэй байна гээд орой нь ГССҮТ рүү явуулсан. Эмнэлэгт хоёр хоноод л өнгөрсөн.
- Архи уугаад агсам тавихаар нь цагдаа дуудаж өгдөг байсан уу?
- Цагдаа дуудаад өгөөд нэмэр байхгүй. Цагдаад танилтай тэд нараараа гараад ирдэг. Өнгөрсөн хавар хүчээр архины эмчилгээнд зургаан сар явах байсныг нь тэд нараараа аргалуулаад гурван сар болгуулсан.
- Хүүхдүүдээ зоддог байсан гэсэн?
- Том хүүгийнхээ цусыг ханана гээд гарыг нь огтлоод хаясан. Тухайн үед найзууд нь гэмтэлд хүргэж байсан. Дараа нь отверкаар тархи толгойг нь хагалж байсан.
Талийгаач: Н.Б 35 настай. Эх орондоо гурван хүү, нэг охин төрүүлж, өсгөж байсан Алдарт эх. Айлын ганц охин. Нагац эгчээс нь өөр хамаатан байхгүй.
Сэжигтэн: Н.Б мөн 35 настай. Архины хамааралтай. Өнгөрсөн хавар архины эмчилгээнд явсан. Одоогоор талийгаачийг хөнөөсөн хэргээр саатуулагдаад байгаа.
Одоогоор...
Одоогоор задлан шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа. Задлан шинжилгээний хариугаар талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулах болно.
Талийгаачийн хоёр бага хүүхдийг сэжигтний хамаатнууд гэртээ байлгаж байгаа бөгөөд хоёр том нь гэртээ байгаа ажээ. Талийгаачийг өнгөрсөн лхагва гарагт хөдөөлүүлжээ.
Талийгаачийн нөхрийг хүний амь нас санаатайгаар хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татан Эрүүгийн хуулийн 91.1-ийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Хэрвээ мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч түүнийг санаатайгаар эхнэрээ хөнөөсөн гэдгийг шүүхээс тогтоовол 10-15 жилийн хорих ялаар шийтгэх юм.
Хувь хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой тул бид талийгаачийн байр, түүний зураг болон хувийн нууцтай нь холбоотой мэдээллийг ил гаргаагүй. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Зочин · 2016/09/24
Тэр чинь эр биш эрлэгийн элч байсан байна тавиад явуулдаг бгд ийн цагдаа нартай нь хариуцлага тооцооч хайран эх хүн
Зочин · 2016/09/23
Хүүхдүүдээ аваад салсан бол хамаагүй дээр байх байсан даа хөөрхий минь. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж ардын үг байдаг даа. Улаанбаатар хотоор дүүрэн ийм архичид алуурчид байна. Зун цонхоо онгойлгоод унтвал шөнө болгон 1-2 айл тогтмол зодоонтой.Эргүү эрчүүдийг өөрсдийг нь тамлах юмсан. Эхнэрээ зоддог хүмүүс их аймхай хулчгар,хар өвчтэй эргүүнүүд л дээ
Зочин · 2016/09/23
Xvn nertei ter nobchiig sain chalgax xeregtei.Xvn bvrt xuuli adil tegch vilchildeg wm bol ter xaachailaad bgaa ax dvv,xolbogdox xnuxdvvdees xaiuchlag nexex xeregtei .Ard vldsen vr xvvxed ni yax bolj bna
Zandalchin nuxriin ar gert ni ugch boloxgvi.Daxin xvchirxiilex magadlaltai.Ene nobciig 15 jil chorond xataasan ch bagadna.Erunxiilugch ELBEGDORJ guai chaaziin yalaa sergeegeech!!!!!!!! Sain duraaraa soliorson xvnenchervvded tumur nvvree xaruulaach!!!!?????????
Зочин · 2016/09/21
БОЛЬЁ ОО
Зочин · 2016/09/21
архины хамааралтай хүнтэй амьдрана гэдэг амьдын там даа. Хүн-араатан гэсэн үг
Зочин · 2016/09/21
Муу хүүрийй өөрийг нь албал таарна. Яасан арчаагүй архичин бэ.Мэдээж хэн ингэж амьдрахыг хүсэх вэ. Салахыг их л оролдсон байх хөөрхий. Ийм архичин хар нь салбал ална гээд үхтэл дарамталсан биз. Яасан ч хэцүү хорвоо вэ. Ийм өрөвдөх сэтгэлгүй алуурчид хаанаасаа төрөөд байнаа.
Зочин · 2016/09/21
Хуулиа хурдан өөрчил,нөхөр, нөхөд биш ийм амьтад олширлоо эх баригчид минь юу харж,юу бодож сууна даа .................
Зочин · 2016/09/21
Ter nuhur shyy ymiig ni tsaazaar avah heregtei dee.
Зочин · 2016/09/21
Hugiin amisgaa Baigaa tertee tergui snorongiin ay daahgui
Зочин · 2016/09/21
ЮУН 10-15 ЖИЛ ВЭ МАНАЙ ХУУЛИЙГ ЭЛБЭГДОРЖ БАЛАЙ БОЛГОЧИХСИЙМАА. ЭНЭ АЛУУРЧИН ЯЛ ЗАВШИЖ БАЙНА. ҮХСЭНИЙ ХОХЬ АМЬДЫН ЗОЛ ГЭДЭГ БИЗ ДЭЭ. ХҮҮХДҮҮД НЬ ТОМ БОЛООД ЭЦЭГТЭЭ ӨШИРХӨӨД ДАЙН ГАРВАЛ ГЭМГҮЙ ХҮҮХДҮҮДИЙЫН АМЬДРАЛААР БАС ТОГЛОНО Ш ДЭЭ. ЭРЭГТЭЙ ХҮҮХДҮҮД ХЭЦҮҮ. БАС ДАХИН ГАЙ ТАРИНА. МОНГОЛЫНТ ҮРСИЙГ ОЛОН БОЛГОДОГ ЭХ ХҮНИЙ АМИЙГ ХОРООВОЛ АДИЛХАН Л ХОРОО Л ДОО
naiz · 2016/09/21
gemtluin emneleg mash xaryuzlaggyi gasar shyy
Зочин · 2016/09/21
Yahaara 10_15 jil baidiin ehiinhee gedsend basin ter huurhun amitan hvn bi shvv 2 hvnii ami horòosn aluuchin uguh yaln dendvv baga bn araasn gomdloh helj yarih hvn bhgvi geed iim bga yak ugch bn araichdee maluudà ajilà sain higeecheeeee yasiin tsailgah vmsn muu arihchang
Зочин · 2016/09/21
монгол улс хуулиндаа яаралтай өөрчлөлт оруулж мөрдлөг болгохгүй бол гэр бүлийн хүчирхийлэл хэзээ ч дуусахгүй. яахын аргагүй хүний амь нас хохироод олон нийтэд ил болж байгаа нь энэ гэхээс элдэв дарамт шахалт, үр хүүхдийхээ ирээдүй, гэр бүлийн нэр төр энэ тэрээ бодоод хүмүүст мэдэгдэхгүй хичнээн эмэгтэйчүүд хүүхдүүд ийм харгис хэрцгий хүний үнэргүй амьтны гарын шүүс болж байгааг хэнч мэдэхгүй шүү дээ. харамсалтай байна.
Зочин · 2016/09/21
10-15 jil baga baina tsaazaar avah ni zuv shde manai deer baigaa nuhduud idej uuhaa bodood baihaas ard irgedee hamgaalsan aytaihan huuli negiig ch batlaj chadaagui baigaa shuude
Зочин · 2016/09/21
Emegteichvvd ewlelden negdey.bid bie bienee xamgaalah estoi!
Зочин · 2016/09/21
Arai l mair yuma.ger bvliin xvcherhiile il dald bainga bdag manai niigemd.tiimees ene asuudliig toriin hemjeend yrih estoi.emegteichccd duu hooloigo hvrgey heregtei bn
Bold · 2016/09/21
Myy uhej bsan archagui novshig 10as 15jilin yal ugud baihda yadgin tsazaar avaad ch yadgin ter turiin ordnih n umnu suhbaatarin talbai deer n ard tumneer uhtel n chylygaar nuduulj tolgoig hag tsohij alval taarna.iim novsh 15 jil avlaa gehed 50 nastaidaa garaad l irne tegeed heden huuhdee zodoj alna shuxeshudeshude.naa0dah chin bol e
Зочин · 2016/09/20
Denduu teneg deerees n hargis lalar bna.edleh yalaa avaad bdag gazaraa ochih n oilgomjtou.uhsen hun ug heleh bish uruvdultei l yum daa.uldsen huuhduud n ch gesen yana daa odoo hetsuu ch yumaa daa.manaihan yum buhend uls turchij MAN AN tanai manai gehee ofoo bolivol yaasiimb dee
zochin · 2016/09/20
elbegdorjoo tsaazin yalaa sergeegeech
Зочин · 2016/09/20
muu gologiig tsaazaar awbal taarna
Зочин · 2016/09/20
novsh yumdaa.um sain amaglan boltugai.
Зочин · 2016/09/20
өрөвдмөөр юмаа. хүний ганц хүүхэд хэцүү өсөхдөө жаргалтай ч бас ганцаардана. харин хүүхдүүд нь томроод хань болдог юм. эртхэн салчихгүй дээ. амьд хүн аргатай яаж ийгээд 4 хүүхдээ хүн болгох байж ддээ
Зочин · 2016/09/20
evii dee uruvdmuur umaa
Зочин · 2016/09/20
ymar davartsan golog ve? ehner huuhdee zovooj tarchlaaj ehnees n allaa ene niigem yu bolood bnaa. amid yvah erh ene hund bhgui bh shuu. tsaazaar avsan ch bagadah yum bn, mongol erchuud yagaad iim munhag hargis huniig hairlaj enerch chaddaggui yum be yagaad yagaad yagaad burhan min
mongol · 2016/09/20
Tor ni iim baigaa um chin, huvi hymyys tanhairch arhidaj hyn alahaas aihgui shdee
mongol · 2016/09/20
Tanidag ,naiz geed hereg daldalsan zagdaa nart hatuu arga hemjee avaachee,,,,ene gaitai MAN-aas bolj mongol estoi suirch bainaa,,,,Ailiin ganz ohin Mongol ulsad olon saihan hyyhed toryylj ogson baihad zagda ni arhiching hamgaalj davruulsanaas bolj eh hyn horvoog orhiloo tun haramsaltai baina…
Gadnii hevlelyydeer Mongoliin mash ih hel amtai, heregtovogt oroozoldson, offshore-toi Bayar dahin elchin said bolloo geed bichij baina,,,Ene tor odoo huvi huvsgalgui archaagaa aldaj bainaa…ichij baina ene toroos
Зочин · 2016/09/20
өмөөрөх хамгаалах хүнгүй болохоор нь үхтэл нь дээрэлхэж алсан байна ш дээ. муу новшийг телевизээр гаргаач цагдаагийхан тавиад явуулна шүү өөр мэдээнд орон дээрээс унасан гэж бичсэн байна . наадахи чинь мултарна шүү гэрчийг нь хамгаал тодорхой юм ярьсан байна шүү дээ
Зочин · 2016/09/20
Монголоор дүүрэн ийм адгын эрчүүд бна эхнэрээ тэжээж чадахгүй байж хүүхэдтэй болчоод саллаа гээд өрх толгойлсон эмэгтэй болдог арай нэг гайгүйн гадаад хүнтэй суугаад явахаар элдэв янзаар хараана монголдоо ийм эрчүүдээрээ зодуулаад байж бвал баярлах шинжтэй үр хүүхдээ бодсондоо л саллаа гэхэд нөхөр нь дахиад л өөр хүүхэнтэй сууна хүүхэдтэй бно зодно
zochin · 2016/09/20
ehner huuhdee tamlan zovoodog humuusiig shiitgeech ee.huurhii huuhduud yamar daramtand amidardagiin be
zochin · 2016/09/20
15jil bhdaa yahav dee tsaazaar avaachee buzar novshiig
Zochin · 2016/09/20
MAH 2 hunii amiig toloh uu.Huuliig batlamjilsan uu.
Зочин · 2016/09/20
хөгийн залуу юмаа ээж аав хамаатан садан бхгүй энийг яасан ч яадгийн гэж боддог бсан бхдаа
нөхөр нь алсан бх
Зочин · 2016/09/20
ямар аймар юм бээ
зочин · 2016/09/20
муу хулгайчыг алах хэрэгтэй өөрийн нь бас адилхан тамлах хэрэгтэй ямар муухай нинжин сэтгэлгүй алмас вэ
Зочин · 2016/09/20
ямар хэрцгий нөхөр вэ? Өөрийг нь яг адилхан зовоовол их л аймхай амьтан байгаа даа ,эцэст нь өөрөө хариуг нь амсана даа