“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ өнгөрсөн баасан гаригт хуралдаж “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүд болох Д.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг ажлаас нь чөлөөлсөн.

 

Одоогоор Д.Ганболдын оронд “Эрдэнэс Оюутолгой”-н захирлаар томилогдсон Б.Мөнхбаатар мөн Б.Бямбасайханы оронд “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдох хүн “Оюутолгой”-н ТУЗ-д Монголын 34 хувийг төлөөлнө гэсэн үг.

 

Тэгвэл гурав дахь хүн нь хэн бэ гэдэг нь олны анхаарлын төвд байна. Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл нар яригдаж байгаа аж. Урьдчилсан байдлаар Д.Дэмбэрэлийг ТУЗ-ийн гишүүнээр томилох нь бараг тодорхой болжээ.

 

Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувьд өмнө нь “Оюутолгой” компанийн ТУЗ-д ажиллаж байхдаа тааруухан үнэлгээтэй ажлаа өгсөн байдаг. Харин Д .Дэмбэрэлийн хувьд УИХ-ын даргаар ажиллаж байсан, төрийн албанд туршлагатай, эдийн засагч мэргэжилтэй учраас энэ албанд тохирно гэж үзжээ.

 

С.Уянга