Бэлэнчилэх сэтгэлээ буюу Баярлалаа гэж хэлж чадахгүй бусдын урмыг хугалагч бид цаашид яаж хөгжих вэ /video/
2016/09/21
Хогийн цэг дээр амьдардаг орон гэргүй хүмүүст нэгэн хүний сайхан сэтгэлтэй бүсгүй хоол аваачиж өгдөг байсныг хүмүүс санаж байгаа байх. Саяхан би дахиж очмоoргүй байна гээд бичлэг тавьсан байв.
Энд ч гэсэн тэр орон гэргүй "сүргээр" амьдрах хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, хүүхэд залуус баярлалаа гэж хэлж байгаа нэг ч хүн алга. Харин ч эсрэгээр бүгдээр машины багажиндаа савлаж ирсэн хоол руу нь дайран нэхэх, шаардах, уцаарлах, залилах, хоол голох, цаашлаад ундаа байхгүй юм уу, өө...ингээд л дуусчихаж байгаа юм уу гээд уурлах маягтай.
Энэ бүсгүй олон удаа ингэж сайхан сэтгэлээр хандсан байх. Сүүлдээ бүүр ингэх ёстой гэж тэд нь хүлээж авдаг болж, арга бараад хөөе манайхан битгий дайр л даа, битгий давхар ав л даа, эхлээд эмэгтэйчүүд, хүүхдүүд гэх боловч сонсож байгаа хүн алга, дайрсан, түлхсэн, хавчсан, хүч түрэмгийлсэн нэг тийм хүн сүргийн дүр зураг.
Ийм байхад яаж ч дахиж очих сэтгэл төрөх билээ. Зөв ч бай, буруу ч бай сэтгэл гаргаж өөрсдийнх нь төлөө ингэж байгааг ойлгох хүсэл, чадвар, тэнхээ тэр хүмүүст алга. За яахав орон гэргүй, ядуу, боловсролгүй хүмүүс аргагүй гэж хэлэх хүн байгаа байх. Хэнд ч юу ч тохиож болно, ядуу байж болно, өнөөдөртөө дорд орсон байж болно. Гэхдээ хүн байх, хүн чанаараа хэзээ ч гээж болохгүй. Тэр зүйл хэдийнээ энд байхгүй болж. Маш ихээр бидний сэтгэл өвдөж байна.
Тэгвэл боловсролтой, мөнгөтэй хүмүүс нь ямар байх юм? Мөнгөний ашгийн төлөө адгуусны авир гаргадаг болсон. Том утгаар бараг ялгаагүй.
Үзсэн хүн бүр юм бодож, Үндэстнээ яаж сэргээх вэ гэдэгт ядаж бодол болох үүднээс олон хүнд үзүүл
Zochin · 2016/09/22
Hiiseer bgaa mortloo amidrald ni arai yadan hurch bgaa, yamartai ch ooriinhoo ur huuhdiin toloo hiij bgaa hund tuslabal ulam l erch huchtei boldog gej bodoj bna. Deer naadmaar ih usan borootoi uyed ajilaa hiigeed yavj bgaa shar hantaaztanguudad Hool ogohod bugdeeree bayarlaad nadad ch saihan bsan. Bugd l bayarlalaa geed.
shinee caak · 2016/09/21
Ene busguitei yaj holbogdohuu my facebook shinee caak geed bgaa holbogdoh zuil baival facbook chataar
Зочин · 2016/09/21
Ene busguitei holbogdoh zuil bnuu minii fb shinee caak geed hariu uguuch
Зочин · 2016/09/21
зүгээр л хогоо ухаад ажлаа хийгээд явж байхад нь баахан түлэнхий хуушуур барьж оччихоод сүүлд нь ямар тус нэхээд байгаа мал вэ мөрөөрөө тус тусынхаа ажлыг хий
Зочин · 2016/09/21
Gol ni bayarlalaa gej heluulehdee bish baih l daa. Buyan l uildej bgaa baih. Gehdee urid ni niigem arai ch iim bgaagui. Gudamjnii ulsuud gej baidaggui bsan. Zah zeeliin niigemd shiljihed bidend nileen beltgel heregtei bsan baih. Dandaa bolovsrol muutai ajilchid turd garaad ulsaa uimuuleed bantan janhuug ni hutgaad haytsan. Er ni medleg bolovsroltoi ulsiinhaa sor gesen ulsuudiig l uul ni turd gargah heregtei bgaam daa.
Хасу · 2016/09/21
Манайхан ер нь баярлалаа, зүгээр гэж хэлж мэдэхгүй үнэн шүү.Зарим нь гайхсан царайтай харна.Нэг хэсэг нь ингэх ёстой гэсэн шиг харна.Дуугарах ч үгүй дээ.Би үргэлж хэлдэг бсан одоо эргэлздэг болсон шүү!
Зочин · 2016/09/21
muu hvnd tuslaad nemergvee. tuslaj bna ch gej oilgohgvi tuslah estoi yum ntr l gej oilgono
shuumjlegch · 2016/09/21
iim ymnuudad bitgii mongoo zaroo bayrlaa gedeg ug heljij chadahgui uhamsar doroi ymnuud
Зочин · 2016/09/21
okay
Зочин · 2016/09/21
asdsa