Эссэгээ бичээд АНУ-д аялаарай
2016/09/21
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тив алгасаж, үеийн хүүхдүүдтэйгээ танилцаж нөхөрлөх боломж тэр бүр гардаггүй. Тэгвэл Хувь хүний хөгжлийн институт, АНУ-н Бостоны "Макс Коррэж" олон улсын байгууллага сурагч оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлажээ. Тус байгууллага энэ жилээс эхлэн АНУ-ын Востон хотод төвтэй Макс Вөрбүрг Көрэж байгууллагын ‘MAX COURAGE' буюу "Өсвөр насны хүүхдийн эр зориг" хөтөлбөрийг Монгол Улсдаа хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр Хувь хүний хөгжлийн институтээс өглөө. Монгол Улсад хэрэгжиж байгаа "Max courage" хөтөлбөрт 1991 оноос хойш дэлхийн 200 мянга гаруй хүүхэд залуусыг хамрагджээ. Хөтөлбөрийн хүрээнд жилд дэлхийн улс орнуудын өсвөр насныхнаас 5000 гаруй эссэ хүлээн авч шилдэг 60 эссэгээр ном гарган олон нийтэд танилцуулдаг уламжлалтай.
Энэ уламжлалын дагуу "Эр зоригийн түүх" нэртэй эссэ бичлэгийн уралдааныг Хувь хүний хөгжлийн институтээс 12-17 насны сурагч, их, дээд сургуулийн 1, 2-р дамжааны оюутнуудын дунд зарлалаа. Уралдаанд оролцогчид өөрийн амьдралд тохиолдсон бэрхшээлийг даван туулсан, өөртөө тэсвэр хатуужил, эр зориг олж авсан түүхээ эссэ хэлбэрээр бичих юм байна. Ингээд шилдэг 10 эссэг шалгаруулж олон улсын уралдаанд илгээх гэнэ. Энэхүү 10 эссэнээс нэг эссэг шалгаруулж, 1 хүүхдийг АНУ-д аялах эрхээр шагнаж, "Макс Варбүрг" хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдтэй харилцан туршлага судлуулах юм байна.
Уралдаанд оролцогчид
-Бүртгэл: 9 сарын 21-10 сарын10
-Сургалт: 10 сарын 15, 16, 22, 23
-Эссэ хүлээн авах хугацаа: 11 сарын 15-30
-Шалгаруулалт 12 сарын 1-15
Уг хөтөлбөрийг Монгол Улсдаа хэрэгжүүлж буй Хувь хүний хөгжлийн институт нь уралдаанд ирсэн шилдэг 100 эссэгээр ном гарган олон нийтэд танилцуулах гэнэ. Түүнчлэн уралдаанд бүртгүүлсэн сурагч, оюутнууд Хувь хүний хөгжлийн институтээс явуулдаг сургалтад 2 удаа хамрагдах, 1 удаа сэтгэлзүйн зөвлөгөө авах эрхтэй болох аж.
М.Алтанцэцэг: Эр зоригийн түүхээ бичээд АНУ-д амраарай
Энэ талаар Хувь хүний хөгжлийн институтийн захирал М.Алтанцэцэгээс тодрууллаа.
-Уралдааныг ямар сэдвээр, хэдий хугацаанд зохион байгуулах вэ?
-Манайх өсвөр насныхан болон залуу гэр бүлд сэтгэл зүйн боловсрол түлхүү олгодог. 2016 тавдугаар сараас "Макс Коррэж" байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд өнөө жилээс уламжлал болгон, эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна. Хүүхэд, залуус амьдралдаа тулгарсан ямар нэгэн саад, бэрхшээлийг хэрхэн даван туулсан түүхээ бичихэд л болно. Бүртгэл өчигдрөөс ирэх сарын 10 хүртэл үргэлжилнэ. Гэхдээ бид нэг удаа зарлаад өнгөрчихгүй. Уралдааны явцад хүүхдүүдэд хоёр ч удаа сургалт зохион байгуулна. Ингэснээр өсвөр насныханд сэтгэлийн хат, эр зориг, амьдралд тулгарч буй бэрхшээлийг хэрхэн давах туулах арга замуудыг заах юм. Үе тэнгийн бусад хүүхдэд үлгэр дуурайл үзүүлэх зорилгоор шилдэг 100 эсээг ном болгон эмхэтгэнэ. Уралдаанд оролцох хүүхдүүд ирэх арваннэгдүгээр сарын 15-30-нд материалаа ирүүлнэ. Шилдгээр шалгарсан 10 хүүхдийн эсээг бид АНУ-руу илгээх юм. Эцсийн дүнг шинэ оны өмнө олон нийтэд мэдээлэх юм.
-I-II дамжааны оюутан, 12-17 гэж нас заасан шалтгаан нь юу байв?
-АНУ-д "Макс Варбүргийн эр зориг" гээд хөтөлбөр 1991 оноос хэрэгжиж буй юм билээ. Энэ нь өсвөр насныхны хэл, бичгийн чадварыг нэмэгдүүлэх, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилготой. Жил бүр 12-17 насныхнаар эсээ бичүүлж, шилдэг бүтээлүүдийг нь эмхтгэсээр ирсэн. Сүүлдээ энэ нь сургалтын хөтөлбөр болтлоо өргөжсөн юм билээ. Бид ч гэсэн энэ хөтөлбөрт хамрагдаж, хүүхдүүдийнхээ нүдийг нээх цаг болсон. 12-17 нас бол бие хүн төлөвших, өөрийгөө хайж олох, чухал үе шүү дээ. Энэ үед нь томчууд тэдэнд тусалж, чиглүүлэх ёстой. I-II дамжааны оюутнууд ч ялгаагүй амьдралын босго дөнгөж алхаж буй учир тэдэнд зааж зөвлөх зүйл их. Оюутны дөрвөн жилээ хэрхэн үр бүтээлтэй, зөв өнгөрүүлэх, мэргэжилдээ дурлах суурийг нь тавих, дэмжих зорилгоор энэ уралдаанд оролцуулж байна.
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
Зочин · 2016/10/06
эссэний үгний тоо хэд вэ .18настай орж болох уу
Зочин · 2016/10/06
яааж бүртгүүлэх вэ?Онлайнаар бүртгүүлэх үү. хариулж өгөөч
uuree · 2016/10/05
yaj burtguuleh, eseegee haana avaachij ogoh, hden ugtei bh zereg todorhoi medeelel ogooch
Зочин · 2016/10/04
яаж бүртгүүлэх вэ бичсэн эссэгээ хаана аваачиж өгөх үү?
Зочин · 2016/10/04
Oron nutgas oroltsh bolmj bhgui ymu
Зочин · 2016/10/04
Todorhoi medeelel ohoochee eseege haana yaj ogoh burtguuleh hayg ntree
Зочин · 2016/10/04
Сайн байна уу? Яаж бүртгүүлэх вэ
Зочин · 2016/10/04
Tavigdax shaardlag intern yu wm boloo delgerengv medeelel yaj avx ve
Зочин · 2016/10/04
Esee heden vgtei we bas yaj bvrtgvvleh we
Зочин · 2016/10/04
haana burtguuleh we
Зочин · 2016/10/04
18 nastai 1r kurs bol orj boloh uu
Зочин · 2016/10/03
Sain bnu yaj bvrtgvvlex ym bol eeseg xeden vgtei yag yaj bichix talaar todorxoi medeelel ugnu vv
Зочин · 2016/10/03
burtguuleh hayg utasnii dugaar haanaas olj avah ve??
Зочин · 2016/10/03
3-r kvrsiin oyutan bolhu
Зочин · 2016/10/03
yaaj burtguuleh we
Зочин · 2016/10/03
Yaj burtguuleh yum be
Sergelen · 2016/10/03
Hana ochch bvrtgvvleh we holbo barih sugaar ntr alga bn
Зочин · 2016/10/03
Haana ochich bvrtguuleh we bas holbo barih dugr ntr alga
Зочин · 2016/10/03
Сайн байна уу их сургуулийн 5 дамжааны оюутан байж болохгүй юу?
Зочин · 2016/10/01
ЗӨВ ШҮҮ
Зочин · 2016/09/28
herhen burtguuleh we