5 жилийн маань амьдрал дууслаа…
2013/10/14
Би сая нэг сард солонгост ирсэн юмаа. Тэгээд эхнэр маань монголдоо үлдсэн юм ирээд боломжоороо сар болгон мөнгө өгдөг байлаа. Анхны хэдэн сар сайхан байлаа байнга яриал тэгсэн сая 7 сараас хойш нэг л сонин болоод л ажлаасаа тараад гэрлүүгээ явахад такси барихад үсрээл 10 минут тэгэхэд 5 цаг гаран болж байж харьдаг юм.
Яасан юм гэхээр такси маань өөр хүн аваад хүргэж өгөөд гэх юм. УБ-д биш өөр хот, би амьдарч байсан хүн мэдэлгүй яахав дээ манайх замд нь юм чинь авгайг буулгахгүй явна гэж байхгүй л дээ. Ингэж эхлээл тэрнээс хойш голдуу л утсаа салгаал алга болчино яасан гэхээр зай дуусаад гэдэг байлаа. Мөнгө авна хагас бүтэн сайн 2-т утсаа салгаад алга болчихно яасан гэхээр утсаа салгаад амарсан юмаа гэнэ. Тэгээл мөнгө хэрэг болдог юмуу заримдаа сүрхий тэгээл аваал алга болчихно энэ мэтчилэн болж байгаад 10 сарын эхээр өглөө зүгээр ярьж байсан чинь орой ажил тарахын үед залгасан чинь нэг эрэгтэй хүн утсыг аваад би нөхөр нь байна чи хэн бэ гэдэг байгаа. Утас андуурсан юм болуу гэсэн чинь үгүй байсан тэгээд орой 10 цагийн үед залгасан эхнэр утсаа авч байна тэгсэн нөгөө залуу нь утсыг нь булааж аваад бас ярьлаа.
Тэгсэн 2 сар амьдарч байна гэдэг байгаа би бүр шоконд орсон тэгсэн эр эмийн ажил хийж байгаагаа надад бүр сонсгуулж тэнэгтдэг байна шдээ. За тэгээд залуус минь баарнаас танилцсан эмэгтэй хэзээ ч хүнд болдоггүй юм байна гэдгийг санах хэрэгтэйдээ над шиг ийм байдалд орсон хүн байхгүй байхаа даа миний бичсэн сэтгэлийг уншсан та бүхэндээ баярлалаа надаа харамгүй зөвөлгөө сэтгэлийн тэнхээ өгөөрэй баярлалаа…