Монгол Улсад Улаанбаатараас гадна Орхон, Дорноговь аймгуудад оффшор данстнууд байдаг
2016/09/24
Багама дахь оффшор данстангуудын мэдээллийг олж авсан Германы сэтгүүлчид энэхүү мэдээллээ АНУ-д төвтэй Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум /ОУЭССК/-д өгч дэлхий даяар цацуулна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл олон мянган компани, хүмүүсийн энэхүү мэдээллийг цэгцэлсний дараа ОУЭССК өөрийн албаны ёсны сайтаараа дамжуулан дэлхий нийтэд түгээх юм. Энэ зуур Британийн Виржинийн арлууд болон Панама Улсын оффшорын мэдээлэлд нэр дурдагдаагүй манай оффшортонгууд нэлээд сандралдаж, ОУЭССК-д нөлөөлөхийг оролдож, мөнгө төгрөг өгөхөө битүү утгаар илэрхийлж имэйл хүртэл явуулж байгаа сурагтай.
Тэгэхээр өмнө нь нэр дурдагдсан 40-өөд оффшортонгууд дээр дахиад нэлээд хэдэн нөхөр нэмэгдэх бололтой. Тэдний хувьд улстөр, бизнесийн салбарт томоохон албан тушаал хашдаг, нэлээд амбиц ихтэй, өөрийнх нь эрх ашиг өчүүхэн төдий хөндөгдөхөд их реакцилдаг хүмүүс байх магадлалтай. Тэгвэл ОУЭССК-ийн албан ёсны сайтаас Багамын мэдээлэл орсон эсэхийг нягталж байх явцад таван сарын өмнө дэлхий дахинд цацагдаж байсан Панамын оффшорын тухай мэдээлэлд Монгол Улсад бүртгэлтэй оффшортонгууд дан ганц Улаанбаатар хотод байдаггүй, Орхон, Дорноговь аймгуудад ч байдаг нь бас тогтоогдов.
Тодруулбал, Орхон аймаг буюу Эрдэнэтэд хоёр, Дорноговь аймагт нэг оффшор данстан одоогийн байдлаар улсын хэмжээнд байна. Тэгвэл Дорноговийн Сайншандын сумын 1 дүгээр багт бүртгэлтэй тэрхүү оффшор данстан нь "Болдтөмөр ерөө гол” компанийн эзэн, өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн болсон Б.Дэлгэрсайхан байх өндөр магадлалтай гэнэ.
Түүний хувьд Дорноговьт өөрийн вант улсаа хэдийнэ нэгэн бөгөөд өнгөрсөн Панамын дуулианаар хоёр ч оффшор данстай болох нь тогтоогдсон билээ. Ямартай ч, түүнийг хятадуудтай байгалийн баялгийг урагш нь зөөж баяжсан гэж нутгийнх нь ярьдаг юм.
Тэгвэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг болон тус сумын Зэст багийн 1 дүгээр хороололд оршин суух хоёр оффшортон нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа нөхдүүдээс нээх холдохгүй гэдэг нь ойлгомжтой юм. Харин бусад оффшортонгуудын хувьд Улаанбаатар хотдоо дүүрэг, дүүрэгтээ гэрийнхээ эсвэл "илүү гэр” дээрээ бүртгэлтэй байна.
Хачирхалтай нь, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо Сэлбэ хотхон тэддүгээр байр гэсэн мөртлөө china /хятад/ гэсэн ганц сондгой хаяг уруу ороход мань С.Баярцогт гарч ирж байна.
Юутай ч, эцэст нь Багамын оффшорын тухай мэдээлэл ОУЭССК-ийн сайтад тавигдангуут шууд тэр дор нь Та бүхэнд хүргэх болно.
Төгс
Зочин · 2016/09/25
хулгайлдаг луйварддаг худал ярьдаг нөхөд өнөөгийн УИХ-д олноороо орсон учир оффшортонгууд эд нахын дотор олон байгаа шүү Наанаа гэмгүй царайлсан шударгы хүний дүр эсгэсэн тэд цаагуураа зөвхөн өөрсдийгөө л бодож хууль дүрэм боловсруулж хамгаалалт хийж байна Өнөөгийн улстөрчид дотор эх орон ард түмнийхээ төлөө өөрийгөө зориулж чадах аугаа хүмүүн даанч нэг алга даа Элдэв муу аргаар хөлжсөн нэг муу зальтай өчүүхэн амьтад буруу аргаар олсон мөнгөөрөө эрх мэдэл албан тушаалыг худалдаж авч байна
Зочин · 2016/09/25
Дэлгэрсайхан магадлалтайегэж гүтгэхээ боль. Очоод хаягаар шалгачихаад олон юм ярь. Өмнөх засаг барьж байсан ноход чинь байх өндөр магадлалтай даа.
Зочин · 2016/09/24
Новшуудыг шалгаач атг