Баянзүрхийн иргэдэд үнэгүй үзлэг, эмчилгээ хийнэ
2013/10/15
Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос дүүргийнхээ иргэдэд хандаж нэгэн урилгыг хүргүүлж байна. 2013 оны 10 дугаар сарын 18 буюу ирэх баасан гарагт 12.00 цагаас эхлэн бүтэн өдрийн турш “СОНТЕМ ДЕНТ” шүдний эмнэлгийн эмч нар дүүргийн харьяат иргэдэд үнэгүй, үзлэг эмчилгээ хийх юм байна. Уг арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанзагалмайн хорооноос хамтран зохион байгуулж байгаа аж. “СОНТЕМ ДЕНТ” шүдний эмнэлгийн эмч нарын үзлэг эмчилгээ 12 дугаар хорооны нутагт байрлах иргэд Чулуун-Овооны автобусны буудлын зүүн талд байрлах дүүргийн Иргэний танхимд болох юм байна.
А.Баярмаа
Зочин · 2013/10/16
Haltuurdaj uzehgui bol saihan l sanaa bn