З.Энхболд АН-ыг удирдсаар байна
2016/09/26
УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө намдаа ашиггүй хувилбараар сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн, сонгуулийн сурталчилгааны ажлаа маш муу хийж, намаа ялагдуулсан З.Энхболд 6 сарын 29-ний шөнө АН-ын даргаас огцорч буйгаа зарласан билээ.
Хэдхэн хоногийн өмнө задарсан УИХ дахь АН-ын бүлгийн хурлын бичлэг, уг хурал дээр түүний хэлсэн үг З.Энхболдыг Монголын нийгмийн сэтгэл зүйгээс ямар хол хоцорсон, нөхцөл байдлаа огтхон ч үнэлэх чадваргүй маш муу улс төрч болохыг ч нотолсон. Мөн УИХ-ын сонгуулиас хойш АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны Хурал гурвантаа зарлагдсан ч хойшлоод буй. Тэгвэл энэ бүхний цаана аанай л өнөөх З.Энхболд гэгч байгаа гэнэ.
Тэрээр албан ёсоор АН-ын дарга хэвээр байгаа бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийг ч шууд бусаар өөрөө удирдаж байгаа аж. Учир нь сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, АН-ын их хурлын төлөөлөгчдийг сонгох зэрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах замаар АН дахь өөрийн ба "Шонхор" фракц гэгчийнхээ нөлөөг хадгалж үлдэх чухал зорилт түүний өмнө байгаа нь тодорхой билээ.
Э.Мягмар
Зочин · 2016/09/27
Zailaa tagdaisan tairdas shig lalaraa
зочи · 2016/09/27
АН-ын удирдлага, ардчлалаар халхавчилсан дураараа дургигч анархист шуналт хувалзнуудаар МАН-ын удирдлага ардаар халхавчилсан хахууль, газрын наймааны шуналт хувалзнуудаар дүүрчээ.эднийг хорт үйлээ биелүүлэхэд гар хөл бологчдыг орон нутгийн сонгуулиар гаргахгүй байх хэрэгтэй байна. иймд АН МАН-аас нэгч хүнд санал өгөхгүй байгаарай монголчуудаа
Зочин · 2016/09/26
Ухаан муутай улс төрийн үхдэл болсон энэ хүн одоо зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Энхболдын улс төрийн ухаан муутай шийдвэрүүдээс болж АН болон бусад намууд ялагдалд хүрсэн. Сонгуулийн хуулийг өөрчлөөгүй бол ийм үр дүнд хүрэхгүй байсан. Элбэгдорж Энхболд хоёр л АН -ыг авсанд оруулж мөхөөж санаа нь амрахнээ.
Зочин · 2016/09/26
nice