АН: Монголын төрд нэг намын дарангуйлал тогтлоо
2016/09/26
Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс өнгөрсөн баасан гаригт(2016.09.23) МАН-д шаардлага хүргүүүлжээ.
Үүнд "УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудал авснаар Монгол Улсын төрд нэг намын дарангуйлал тогтов. МАН Засгийн газар байгуулсан өдрөөсөө эхлэн Ардчилсан намын эрх барьж байх үед хийж бүтээсэн бүгдийг үгүйсгэн харлуулах, Ардчилсан намын гишүүдийг гэмт хэрэгт холбон шалгах аргаар айлган дарамтлах, тэдэнд ямар нэгэн бурууг олж тохох, ардчилсан үзэлтэй төрийн албан хаагчдыг төрийн албанаас хоморголон халах ажиллагааг зохион байгуулалттай өрнүүлж байна.
Мөн Цагдаагийн болон бусад хүчний байгууллагыг ашиглан Ардчилсан намын удирдлага, ҮЗХ-ны гишүүдэд зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж, заримыг нь шоронд хорьж байгаа нь орон нутгийн сонгуульд нөлөөлөх, ардчиллыг нухчин дарах, коммунист дэглэмийг сэргээх улс төрийн зорилготой үйлдэл гэж Ардчилсан нам үзэж байна. Эрх баригчид орон нутгийн сонгуульд зориулан Ардчилсан намын нэр хүндийг гутааж, элдэв гүтгэлэг хийж, Ардчилсан намын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж хэлмэгдүүлэлт явуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.
Улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд танаас шаардаж байна. Ардчилсан нам улс төрийн хэлмэгдүүлэлтийн эсрэг тууштай, эрс хатуу тэмцэх болно” гэжээ.
Bayra · 2016/09/27
Ummuh 4 jil ta nar duraaraa durgij denduu ih daldaganaj bas deer n eree tseergui idej uuj ard tumniig yamar ih doromjilloo do.gonshignolgui goroo amsaad suuj bai.MAN arai ch ta nar shig yum uzeegui tsarailj chichrehgui bh.yadaad l todorhoi bodlogoor ta nariin tavisan balagiig arilgah bh.duugui l laazaa ushigluud yalaa uurehed beldeed yavj bai ta nar.ichij uhmeer yum.yagaad ichihee baichihdag bnaa ANiinhan ta nar.
зочин 2205 · 2016/09/26
Хохь чинь гэж хэлэхээс өөр яахав та нар өнгөрсөн 4 жилд дэндүү их тонгочоо биздээ Юм гэж ээлжтэй байдгийг ухаарч ав Тэгээд боловролгүй олон бацаануудаа татаж аваад сурган хүмүүжүүлж ядаж боловсрол зан характерт нь анхааарал тавь Өөр юу хэлэхэв дээ
АН болиоо · 2016/09/26
нэг намын дарангүйлал ч гэх шиг хошин юм ярихаа болиосой. Сонгогчид сонгсийн иргэд бид сонгсийн АН-ийнхан сонгоогүй юм. МАН өөрсдийгөө сонгоогүй юм. Ард түмний сонголт АНхан шатныхан дуугай гоншигнохоо л болчих
Зочин · 2016/09/26
Ардчилсан нам болиосрй. өөрсдөө чадаагүй байж мөрөөрөө л дуугүй бай л даа...та нарын балгаар бшд ийм байдалд орж байна.Гэнэт баяжих гэдсэнд халтай гэж ..... мөдхөн дээлээ нөмрөөд явах вий дээ
Зочин · 2016/09/26
АН ӨӨРСДӨӨ ЁСТОЙ НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛЛЫГ ТОГТООЖ БИЛЭЭ МАРТСАН УУ? АН-Ы ЛАЛРУУД АА
ЗӨВЛӨГЧ · 2016/09/26
2 ХАР ХЭРЭЭ НЭГ НЭГИЙГЭЭ ХЭЛЭЛТГҮЙ УЛС ТӨРИЙН 3 ДАХЬ ХҮЧЭНИЙГ СОНГОСОН БОЛ ТӨР ХЯНАЛТТАЙ БАЙХ БАЙСАН БУС УУ? МОНГОЛЧУУДАА МАНАН БОЛ МАНАНЦАР ГЭДЭГ ҮГ САЙН ТОГТООЖ АВМОЙ...
Зочин · 2016/09/26
АН төр барьж байх 4 жилд ямар их дээрэнгүй, онгироо байлаа даа. Тэгээд ард түмнээ өрөнд оруулж, өөрсдөө тарган цатгалан, үр хүүхэд нь гадаадад амьдарч сурцгаасан, ийм л болгоо биз дээ. МАН-ыг ажлыг нь хийлгэ, битгий олон юм донгосоод бай.
Зочин · 2016/09/26
Сүржигнэхээ л больчих л доо, АН-ынхаан.
Зочин · 2016/09/26
Өмнөх 4-н жилд ийм л байсан ш дээ юундаа гоншигноод байгаа юм ТА НАР АСУУДЛЫГ ӨӨРСДӨӨ Л ШИЙДДЭГ БАЙСАН БИЗ ДЭЭ Одоо тайван амарч эх оронд минь ямар өр бий болгосныг тунгааж эхнээсээ шийтгэлээ авч эхэлсэн нь дээр биш үү
Зочин · 2016/09/26
nice