Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хувьцаа эзэмшигчдийн зүгээс тодорхой хэмжээнд үр ашиг муу гэж яриад байна. Энэ нь ямар учиртай юм?

“Петрочайна Дачин Тамсаг”: Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ ханш ойрын 20 жил байгаагүйгээр унасан байгаа. Одоогийн байдлаар нефтийн үнэ ханш 43 ам.доллароос доош байгаа тохиолдолд үнэхээр ашигтай ажиллана гэж байхгүй. “Петро Чайна Дачин Тамсаг” бол Монголд хэрэгжүүлж байгаа томоохон төсөл. Төслийг хэрэгжүүлээд 10 жил болж байна. 2011, 2012 оноос олборлолт, хөрөнгө оруулалтьш хэмжээ нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчдьш зүгээс 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гэхэд 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд байна. Энэ онд гэхэд 420 сая сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа. Хөрөнгө оруулалтын үндэс шалтгаан нь олборлолтын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, дэд бүтэцтэй шууд холбоотой. Одоогийн байдлаар газрын хөрсөн доорх нефтийг ашиглах, ил байгууламж барих ажлыг хийж байна. Гэхдээ эдгээр үйл ажиллагаа нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу явж байгаа. Мэдээж байгаль орчин, эрүүл ахуй бүх тал дээр стандартын дагуу ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын газрын тос ашиглах стандартыг баримталдаг. “Петро Чайна” компанийн хувьд олон улсын хэмжээнд 93 бүгээгдэхүүн хуваах гэрээ байгуулчихаад байна.

Гэхдээ 2016 онд Монгол Улсад хийх хөрөнгө оруулалт хараахан эхлээгүй байна. Үүний гол шалтгаан нь зарим ажлын зөвшөөрөл олгогдоогүй байгаатай холбоотой. Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод очиж Газрын тосны газар, Хөдөлмөрийн яамны холбогдох хүмүүстэй уулзаж ажиллах хүчнийхээ тоог авсан. Ямар ч байсан есдүгээр сарын сүүл гэхэд бүх ажил жигдэрнэ.

Шинэ Засгийн газрын хувьд ажлы үр бүтээмж маш өндөр байна. Бидний зүгээс тавьсан хүсэлтийг маш түргэн хугацаанд гаргаж өгсөн. Бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа шинэ Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлэе. Компанийн хувьд хөрөнгө оруулалтын хэмжээний 30 хувийг биелүүлэхээр тооцож байна. Энэ нь 150 сая ам.доллартай тэнцэж байгаа. Гэхдээ энэ жилийн олборлолтын төлөвлөгөө хамгийн багадаа 300 мянган тонноор багасч байгаа. Үүнтэй холбоотойгоор компанийн зүгээс Засгийн газарт оруулах орлого 20 сая ам.доллараар багасна. Хөрөнгө оруулагчийн хувьд хэлэхэд бидэнд ажиллах цаг хугацаа маш хомс байдаг. Урин дулаан өнгөрч хүйтний улирал эхэлж байна. Уг нь бидний ажил хавраас эхлэх ёстой байсан ч хараахан эхэлж чадаагүй байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Ер нь бол ойлгож байна. Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг чиглэсэн төрийн хүнд суртал явахгүй гэж ойлгох хэрэгтэй. Цаашдаа хөрөнгө оруулагчдын зүгээс тавьж байгаа хүсэлтийг ямар нэгэн хүнд сурталгүйгээр хуулийн хүрээнд бүх талаас нь дэмжлэг үзүүлнэ. Хөрөнгө оруулагчдын хувьд Засгийн газраас тавьж байгаа шаардлагыг биелүүлж ажиллах ёстой. Танай компани Монгол Улсад нэлээд урт хугацаанд үйл ажиллагаа явуулах нь тодорхой байгаа учраас нарийн

“Дачин Тамсаг” компанийнхны тайлбарласнаар бол Баяраа өөрөө л уначихсан юм билээ. Нэг үгээр хэлбэл, асуудлыг бид тэднээс биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй гэсэн үг. Бүр иарийп ярьвал газрын тосны тусгай зөвшөөрлийн анхны эзэмшигч АНУ-ын компани, Монголын Засгийн газар хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг сөхөж харахгүйгээр ‘Дачин Тамсаг"-аас хэчнээн өө хайгаад бидэнд падгүй хэрэг.

мэргэжлээр Монгол хүнийг сургаж бэлтгэх хэрэгтэй. Засгийн газрын зүгээс нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэх тал дээр бүх талын дэмжлэг үзүүлнэ. Өмнө нь байгуулсан гэрээнүүд гэж бий. Жишээ нь, ХК, XXI талбай гэдэг ч юм уу. Эдгээр гэрээг өнөөдрийн хууль эрх зүйн орчинд нийцүүлсэн байдлаар өөрчлөх шаардлага тулгарсан байгаа. Тиймээс өөрчлөх хэрэгтэй. Сая Газрын тосны хууль манай компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлеөлнө гэж байна. Үүнд хариулт өгөхгүй юү. Бидний хувьд мэдээж харилцан ашигтай байх талыг барина. Засгийн газар, орон нутагт гэх зэргээр. Түүнээс биш хэн нэгэн давуу эрх, ашиг хүртэнэ гэсэн ойлголт байхгүй. Эрчим хүчний хэрэглээний хувьд ирэх жилээс Дорнодын цахилгаан станцыг өргөтгөнө, тиймээс ямар нэгэн асуудал үүсэхгүй байх.

“Петрочайна Дачин Тамсаг”: Олон улсын хууль зүйн талаасаа шинээр баталсан хууль хөрөнгө оруулалтын хэмжээнд сөргөөр нөлөөлж байгаа. Өнеөдөр Ерөнхий сайд ирэхээр ажлын хариуг өдөртөө сонсохгүй байх. Тийм учраас холбогдох газарт нь албан ёсоор тусалъя гэсэн санал тавьж байгаа. Эрчим хүчний хувьд бид орон нутагт хөрөнгө оруулалт хийх замаар асуудлаа шийдвэрлэхээр зорьж байгаа. Цаашдаа газрын тосны салбар нь Хятад Монголын хамтын ажиллагаанд том хөшүүрэг болно гэж бодож байна. Манай компанийн хувьд нэгдүгээрт, Монгол Улсын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулна. Хоёрдугаарг, Хятад, Монголын хамтын ажиллагаа Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу явна.

Компанийн хувьд 2012 оноос байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг Монгол Улсын компаниудаар гүйцэтгүүлэхээр болсон. Туслан гүйцэтгэгч компаниудын хувьд ч Монгол Улсад бүртгэлтэй байгаа. Ерөнхий сайдын хэлсэнчлэн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг холбогдох агентлагтай нь хамтарч ажиллаж байгаа. Мөн Хятадын олон их, дээд сургуультай хамтран ажиллаж байна.

Энэ бол Дорнод аймгийн Матад сумын нутаг Тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлага болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын хооронд өрнөсөн яриа. 2005 оны наймдугаар сард АНУ-ын “Соко интернэйшнл” компанийн тусгай зөвшөөрлийг худалдан авснаас хойш Мэнэнгийн тал, Тамсагийн сав газарт XIX, XXI талбайд 926 цооногийг ашиглалтад оруулаад буй. Хэвлэлийн хуудаснаа заларсан сурвалжлага, нутгийн иргэдийн яриаг шүүвэл энэ компанитай холбоотой сайн мэдээ лав олохгүй. Бүр Мэнэнгийн тал Монголынх уу, Хятадынх уу гэсэн хэлэлцүүлгийг ч улс орон даяар өрнүүлэх дөхсөн нь саяхан.

Гэхдээ “Дачин Тамсаг” компанийнхны тайлбарласнаар бол Баяраа өөрөө л уначихсан юм билээ. Нэг үгээр хэлбэл, асуудлыг бид тэднээс биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй гэсэн үг. Бүр нарийн ярьвал газрын тосны тусгай зөвшөөрлийн анхны эзэмшигч АНУ-ын компани, Монголын Засгийн газар хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг сөхөж харахгүйгээр “Дачин Тамсаг”-аас хэчнээн өө хайгаад бидэнд падгүй хэрэг. Компанийнхны тайлбарласнаар 2015 оны жилийн эцсийн байдлаар нийт 2.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Мөн 2015 оны байдлаар хоёр тэрбум ам.долларын газрын тос экспортолжээ. Үүнээс Монголын Засгийн газарт 518 сая, БНХАУ-д 719 сая ам.долларыг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу өгсөн байна.

“Чингис” бондын хөрөнгөтэй эн тэнцэхүйц, бараг давах хэмжээний ам.доллар Тамсагийн орд газарт “шингэж”, мөн тооны газрын тос урд хөршийн эдийн засаг руу орсон нь энэ. “Дачин Тамсаг”-ийнхны хийсэн хайгуулын судалгаагаар тусгай зөвшөөрөл эзэмшиж буй 25.6 км квадрат талбайд 306 сая тонн газрын тосны нөөцтэйг тогтоожээ. Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний жилийн хэрэглээ сая тонн гэж тооцвол бараг гурван зууны хэрэгцээгээ дотоодоосоо хангах үзүүлэлт. Энд онд гэхэд 1.3 сая тонн түүхий тос олборлохоор төлөвлөснөөс 734 мянга гаруйг нь олборлосон гэх. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц гэж 41.18 сая тонныг батлуулсан байна.

Газрын тос харьцангуй гүнд байдаг учраас удаан хугацаанд өрөмдлөг хийдэг, гарц бага зэргээс болж хөрөнгө оруулалт их шаарддаг байна. Үүнээс үүдэн төслийн үр ашиг муутайг компанийн удирдлагууд тодотгоно лээ. Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээг цаашид тогтвортой үргэлжлүүлэх ёстой. 2014 онд шинээр баталсан Газрын тосны тухай хууль энэ гэрээтэй зөрчилдөж байгаа тухай үргэлжлүүлэн онцлоно лээ. Хачирхалтай нь, хуулийн яг ямар зүйл, заалт зөрчилдөж байгааг тодруулсан Ерөнхий сайдын асуултад тэд тодорхой хариулаагүй юм. Өөрөөр хэлбэл, Бүгээгдэхүүн хуваах гэрээний дагуу гэх “нөхөрсөг заль”-иар гүйцэтгэх засаглалын тэргүүн хийгээд албаныхны амыг тагласан. Эндээс 1993 онд АНУ-ын компанитай анхлан үзэглэсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд салхи оруулахгүйгээр “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг зүхээд ямар ч нэмэргүйг харж болно. Ингэхгүйгээр Засгийн газар, УИХ өөрчлөгдсөн ч, төрийн засгийн тэргүүнүүд ээлж дараалан очоод Бүтээгдэхүүн хуваах гэрээг “нөхөрсөг заль”-иар амаа таглуулсаар байх болно. Гагцхүү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат компанийн удирдлагуудтай уулзах үеэрээ “Бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай” хэмээн хэлснээ бодит ажил болговол тэндээс Монголын талд орох орлого нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Ингэхийн тулд мэдээж зөвшилцөл хэрэгтэй. Тэгэхгүйгээр Тамсагийн ордын гэрээг дур мэдэн цуцлах, өөрчлөлт оруулах нь өөр дээрээ гал дуудаж буйгаас өөрцгүй. Цаашлаад “Хан ресурс”-ийн адил Арбиртрын шүүхэд дуудагдана. Тэр үед “Дачин Тамсаг”-ийнхан хөрөнгө оруулсан хэдэн тэрбум ам.доллараа нэхэмжлээд хүрээд ирэх билээ.

 

 

С.ГАНДӨЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/