Алс холын Солонгос улсад “Холимог тулаан” спортын төрөлд тамирчин бэлдэж, амжилт гаргахаар хичээл зүтгэл гарган яваа залуу дасгалжуулагч , "Тэнгэрийн модун" ТББ-ын тамирчин М.Нандин-Эрдэнэ Солонгос улсад зохиогдсон холимог тулааны тэмцээнд өрсөлдсөн юм.

Солонгос улсад Road Fc 033 тэмцээн энэ сарын 24-нд буюу бямба гаригт болж өнгөрлөө. Тамирчин М.Нандин-Эрдэнэ 70 кг буюу Light weight-н супер тулааны тэмцээнд оролцсон юм. Түүний өрсөлдөгчөөр "Team Posse" клубын тамирчин Gi Won Bin байсан бөгөөд тэд өмнө нь найман удаа тулалдаж байсан. Тодруулбал М.Нандин-Эрдэнэ долоо ялж, нэг ялагдсан байна.

Харин энэ удаагийн тулаанд М.Нандин-Эрдэнэ Knok out буюу илт давуугаар ялж амжилт гаргажээ.Тэмцээнд өрсөлдөгч тамирчныг 1-р үе дээр 1 минут 17 секунтэнд илт давуу буюу TKO –оор ялж ялалт байгуулсан.

Тэрээр дахин 11-р сард тулалдах юм байна.

М.Буянжаргал

 

 

 

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6