Улс төрийн ууган хүчин болох  МАН үүр шөнийн заагаар  жигүүртэй болжээ.  Үүнийг МАН-ынхан өнөөдөр өглөө мэдсэн байна.  Өөрөөр хэлбэл өнөөдөр өглөө 04-05 цагийн орчим МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордоны гадна талд  хэсэг хүмүүс гэр барьсан байна.  Одоогоор уг жигүүрт хэн хэн багтаж байгаа,  хэзээ байгуулагдсан зэрэг нь тодорхойгүй байгаа юм.  Өөрөөр хэлбэл Ардын жигүүрийн  гэрийг  барьсан хүмүүс  намын удирдлгад ямар нэгэн шаардлага  одоогоор хүргүүлээгүй байгаа ажээ.  Ардын жигүүрийн талаар тодруулахаар  гэрт  ороход эзэнгүй байсан юм.

Юутай ч МАН-ын жигүүрийнхэн С.Баяр, С.Батболд нарт улс төрийн хариуцлага тооцохыг шаардаж байгаа бололтой юм.  Энэхүү эсэргүүцэл нь  МАН-ын их хурал болох гэж байгаатай холбоотойгоор   бөгөөд   жигүүрийн ард хэн хэн байгаа, ямар санаатай болох нь маргааш гэхэд олон нийтэд ил болох бизээ.

АН-ын  дотроо хагаралдаж жигүүрийг байгуулсан.  Одоо харин МАН-д   жигүүртэй болсон нь  мөн л дотоод зөрчилдөөн байна гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлээд байна.   

 



















 

А.Баярмаа