Хурим хийж байгаа хос руугаа нулимдаг үндэстэн дэлхийд ганц бид л байх
2016/09/27
Хурим хийж байгаа хос руугаа нулимдаг нь дэлхийд ганц бид л байх гэсэн бодол сэтгэлд хорогдоод болдоггүй ээ. Дөнгөж саяхан намрын дунд сарын 17 болж өнгөрлөө. Энэ өдөр хуримаа хийж аз жаргалтай амьдралынхаа эхлэлийг тавьсан хос олон байсныг дурдах нь илүүц биз. Аавынхаа голомтоос галаа тасалж, аз жаргалаа өөрөө олж байгаа залуусыг харахаар сэтгэл огшоод сайхан байлаа. Хуримынхаа өглөө хэн л муу санаж гараа аж.
Дүүгийн минь амьдрал эхэлж байгаа өдөр болохоор бид л гэхэд бултаараа аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн энэ өдрийг угтсан. Гэтэл хамаг байдгаараа гоёж чимэглэсэн хуримын машиныг харсан хүмүүс яасан гээ. Бүгд л битүүхэндээ нулимаастай. Хажуу айлын үргэлж инээж явдаг эгч хүртэл нэг л ёозгүй, аз жаргалыг нь авчих вий гэж битүүхэндээ зовоостой. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн хуримын гоё өглөөд тийм ч дургүй нэгэн байж гэдгээ энэ өдөр ухаарсан. Аз жаргалаа бусдад булаалгахгүй гэсэн шиг нэг л хүйтэн харцаар хуримын машин руу хардаг байснаа ухаараад сэтгэл зовох шиг болсноо нуух юун. Яг над шиг ийм мэдрэмжинд эзлүүлсэн хүн саяхны өглөө олон байсан байх.
Монголчууд их сонин улс. Хурим хийж яваа улстай таарахаараа аз жаргалыг нь булаачихлаа гэж сэжиглэдэг, үүгээрээ дэлхийд хаана ч байхгүй сэтгэлгээтэй ард түмэн. Намрын дунд сарын 17 саяхан болж өнгөрөхөд энэ хандлагыг илүү тод анзаарлаа. Гэтэл дэлхийд яадаг билээ. Хуримын өдөр хүн бүр л аз жаргалаар бялхаж, хуримаа хийж, амьдралаа эхлүүлж байгаа залуу хосод хамаг сайхныг хүсч, хуримтай өдрийн сайхныг бие, сэтгэлээрээ мэдэрцгээдэг. Хуримтай кинонуудаас гутарсан дүрийг лав хэн ч олж харахгүй.
Магадгүй тэр өдрийн сайхан нь залуу хосын амьдралыг эгнэгт холбодог ч байж мэднэ. Хурим тийм сайхны дунд болж өнгөрдөг. Дүүгийн минь хурим яг л ийм мэдрэмж төрүүлсэн. Ийм их аз жаргал дунд халгиж явахад хажуугаар нь зөрөх төдийд нулимаад байхаар хэнд л олигтой санагдах билээ. Жирийн өдрүүдэд дадсан зуршлаараа нулимдаггүй юмаа гэхэд холуурхан өнгөрөх байсан хуримын машины дэргэдүүр одоо л лав би муухай харж өнгөрөхгүй. Тийм их аз жаргал яагаад надад мууг авчирна гэж. Харин ч аз жаргалыг авчрах бус уу.
Хурим таарахаар сэжиглэдэг монголчуудын сонин араншин хэн нэгнийг сүүлчийн замд нь үдэхэд бүр ч хурц илэрдэг. Хуримын машинтай таарахаараа аз жаргалаа булаалгалаа гэж нулимдаг монголчууд хэн нэгнийг сүүлчийн замд нь үдэж байгаатай таарахаараа “буян нь ирэх нь” гэж ихэд бэлгэшээдэг. Хөдлөнгийн хүнд бол их л сонин характер. “Ашгүй энэ хүн үхэж, буян нь надад ирлээ” гэж битүүхэндээ хөөрцөглөж байгаа ч юм шиг. Хуримын машин таарахаар аз жаргалаа булаалгана гэж сандарсан нөхөр, хэн нэгнийг эцсийн замд үдэх ёслолтой таарангуутаа бэлгэшээж баярлалаа гэвэл хэн сайхнаар хүлээж авахав.
Уг нь дэлхийн ард түмэн хаана ч байхгүй ёс заншлаараа баярлаж, бахархдаг. Тэр ёс зүйгээр бол бид энэ хачин хандлагаараа бахархаж хөөрцөглөмөөр. Хаана ч байхгүй ёс гээд бахархаж хөөрцөглөх учир шалтгаан харамсалтай нь алга. Япончууд нэгэн цагт нас дээр гарсан өтгөс буурлаа өндөр ууланд аваачиж орхидог байсан түүхийг хүн төрөлхтөн өнөө ч ам дамжуулан ярьцгаадаг. Гэхдээ бахархаж биш гуниглан ярьцгаадаг.
Монголчууд хуримыг үзэн ядаж, оршуулгыг хүндэтгэн үздэг жигтэй ард түмэн, биднээс бусад үндэстэн огтоосооо тэгдэггүй гэж бахархан ярих нь хаашаа юм. Хэтээсээ омогшихоор зүйл ч биш. Монголчуудын натур нь тийм. Энэ натураасаа салахгүй, байгалийнхаа инстинкээс холдож чадахгүй байж хөгжиж дэвжинэ, тун удахгүй диваажин байгуулна гэж яриад нэмэргүй л дээ. Энэ хандлагаасаа салаагүй цагт хөгжил, өөдрөг ирээдүйн тухай үлгэр шиг зүйл яриад хэтээсээ гавьтай зүйлд хүрэхгүй.
Зочин · 2016/09/29
Bugsnii bayr buzar l geed baidgiim. Gehdee tegvel bid bvgd l buzar bolj taarna biz dee
Зочин · 2016/09/28
Хүмүүсийн мухар сүсгийг чи юу ч гэж уран донгодоод өөрчилж чадахгүй хөгшөөн. Тэгээд ч тэр хуримыг жигшиж сэжиглэсэндээ нулимаад байгаа биш юм. Цааш нь ухвал маш нарийн утга учиртай, практикт ойр зүйл байдаг юм. Эхлээд юмаа судалж байж шүүмжилж сур!
маргад · 2016/09/28
Миний танил евген нулимаад...би гайхаад асуусан чинь..бегсний баяр -бузар гэсэн ш дээ! Уг нь аз жаргалыг бэлэгдмээр...
Зочин · 2016/09/28
hurimin tsuvaa haraad nulimj tservedeg es baidag hurim uhel daguuldag hulgai buzar daguuldag gedeg ug ch bdag sonin shuu
Зочин · 2016/09/28
Энэ хун оороо л тэгдэг юм бна. Бид лав ийм юм мэдэхгуй. Оршуулга таарвал маани уншдаг. Баярлалаа гуай
Должин · 2016/09/27
Нулимдаг юмаа....тьфу гээл шүлс цэрээ тэнэгтээд заваараад байдаг юмаа
Зочин · 2016/09/27
Sanal ng bn mongolchuud maani ene muhar susgeese salah hregtei
Зочин · 2016/09/27
za yu gj tiim teneg yum bbhi. woow gd alga tashij bsan huniig ch harj bsan. bi lav hzeech tiim yum bdoj bgaagui. ymar shn hosuud be ymar daashinz we gl ungurdug
Зочин · 2016/09/27
MANJ iin neriig barisan hyataduudiin hortoi yabuulga bat buh orshih yumaa. bas neg yum baina udesh oroi hog gargaj hayj bolohgui gedeg teneg uzel bodol suutsan hvmvvs baina. harin chig hogoo gargaad haychihbal deer dee ....tststs....
yanaa
Зочин · 2016/09/27
zass hiih yuma olj yadaj bhiin humuus tegj yaridag ch uchirgui nulimaad bhiig ni bi lav haraagui yum bna nulimsan ch yadiin surtei yum be uur yum olj bich tenegteh gej yadahiin
Зочин · 2016/09/27
Манайхан гаднаас зориуд суулгасан хар хоронд автахдаа дэндүү. Ямарч утгаар нь бодсон хуримнаас баяр хөөр аз жаргал хүсэл мөрөөдөл цацарна. Оршуулгаас уй гашуу, хагацал зовлон, гуниг харуусал үнэртэнэ биз дээ. Аз жаргалруугаа нулимаж ад зэтгэрээ урин дуудахыг гаднаас бодлоготойгоор суулгасан тэнэглэл. Би бол хурим таарахад адилхан баярладаг, дараа нь дандаа л сайн сайхан юм тохиолддог
Зочин · 2016/09/27
hehe nuutsgui helehed bi ch bas nulimj bsan udaa olon neeree bid yagaad iim uildel hiideg yum boloo bidnii ene uildeld ymar negen gargalgaa bgaa blguidee sudlah l heregtei yum bn shan hurim hj bgaa hosuudad az jargal husie gj yaagaad helj bolohgui gj
Зочин · 2016/09/27
Hurim taarah muul bdag shuu dee door yum bichsen nohduuded udahgui medregdenee tegeheer hurim taarah sain bdag geed oriliod bhiig harnaa
Zochin · 2016/09/27
Bi lav hurim hiij bui busguigiin daashiz ni mash sonirhoj hardag... yun nulmah ve.. odoo manaihan tiim setgehuigee geesen blgui dee
Зочин · 2016/09/27
Bi huwida bilegshegel ymar goy yum be geel ongordog. Hvmvvs hurimtai taarah muu gel bdagt ni itgedeggv bsan
Зочин · 2016/09/27
Нулимах нь ч хаашаа юм. Гэхдээ бодсон чинь аз жаргал авчихна гэж жаахан хартай байдаг нь үнэн шүү. Хаанаас ийм юм гарсан байнаа.
Зочин · 2016/09/27
Nadad bol shn l haragddag yu gj nulimdiin ern teneg teneg muhar susgee bolichih heregtei shd oyunii hoosroltoi humuus l tegdeg bh
Зочин · 2016/09/27
chi tegj boddog ym bain tee tegbel zail aa endees
Зочин · 2016/09/27
хятадуудаас гаргасан гэж сонсож байсан хурим хийхээр монголчууд олон болох нь гэж тийм юм гаргасан гэсэн. оршуулага таарахаар нэг ч гэсэн монгол үхэж байна гэж баярладаг тийм мухар сүсэг дэлгэрүүлсэн гэж
dorj · 2016/09/27
Мухар сүсэг ихтэй,түүндээ гүн гүнзгий автсан хүмүүс маш олон шүү дээ.Хуримтай таарвал муу гэж бодож байгаа бол хурим хийхийг хориглосон хууль гаргах юм уу,яах юм. Мулгуу юм их байна аа,таминь
h · 2016/09/27
hol zamd yavahad hurim taarval butelguitdeg yum bilee
Зочин · 2016/09/27
инэнх хүмүүс ийм ойлголттой нь үнэн шүү дээ , учиргүй нулимах нь ч гайгүй л байх , гэхдээ баярладаггүй нь үнэн ш дээ
миний бодлоор хүмүүс оршуулгатай таараад сэжиглэх , мууг бодох нь их тул тэгээд хэрэггүй гэдэг утгаар эсрэгээр нь сайн гэж хэлдэг болсон байх гэж боддог болхоор амандаа маань уншаад л өнгөрөөдөг, харин хуримтай таарахаар ямар гое вэ гэж боддог , хуримаа залуудаа хийсэн болохор одо нэг дахин хийх юмсан гэж боддог ,
Зочин · 2016/09/27
ENE CHINI KHUUCHIN ZUWLULTUUS , OROSUUDAAS ORJI IRSEN YUM SHUU DEE.
zochin · 2016/09/27
zubhun chi uuruu l tegj boddog yum bishu araich nulimah n yu yum.setgel dogdolj huleej avdaggui n unen Neeh tooj huleej avdaggui shu de
ZOCHIN · 2016/09/27
MUHAR SUSEGTEI AVTSAN HUMURSUN TOGOON DOTROOSOO GARAAGUI GARUUD ZAHAAS AVAAD ZUNDUU BAIGAA BAIHAA.
Зочин · 2016/09/27
zaa yostoi ooriigoo l bichij dee bi l lav hurimtaqi taaraad nulimaj bga hun nasandaa haraagui duulaa chgui yum bn yun hudlaa yum bicheed bgan chi ooroo l tegdeg yum bga biz harin ch humuus hurimtai taarhaaraa yamar goe yum be l gej boddog bizde
Зочин · 2016/09/27
okay
Зочин · 2016/09/27
Minii medeh nileen heden hvn tiim uildel gargaj bsan shdee. Harhad uneheer muuhai sanagdsan shvv. Araichdee gemeer.
Нар · 2016/09/27
Bi xurimtai taarxaar muu ajil turul butdeggui geed orshuulgatai taarxar ajil butdeg Ene yos zanshil manjin daranguilalin ued bi bolson gej sonsoj bsan
Зочин · 2016/09/27
odoo yu gj tm ym bhavdee. uuruu harin ulirsan balarsan setgehuitei ym.
Зочин · 2016/09/27
Muxar svseg
ZOCHIN · 2016/09/27
HUNII BAYART MOCHIIG HARAAD BAYARLADAGGUI HUNIIG YU GEHEV DEE. HAMGIIN TENEG TENEG ZANSHIL MANAID BAIGAA YUM SHIGEE. ESVEL BID TENEG YUM SHIG BAINAA.
Зочин · 2016/09/27
Худлаа юм бичих юм аа. Хэн тэгж байсан юм.
Zochin · 2016/09/27
Za bi, minii tanih medeh humuus hurimtai taarahaaraa yamar goyo yum be gd setgel goyo bolj ineemsegledeg shde. Uuniig bichsen hun uuruu l tegj boddog bsan yum bna l da
zochin · 2016/09/27
Uuriinhuu hiideg uildliig busad humuust nyalzaah hereggui.deer ued tegdeg bsan yym blgui.odoo bol tiim yum bhgui.harin ch hurimtai taarahaaraa buun az jargaliin energi avdag
Зочин · 2016/09/27
Bi anh udaa sonsoj bna..hurimtai dairaldahaar bi setgel sergeed neeh goe sanagdaad araas ni bur harj zogsdog sh dee...harin orshuulga harahaar gunig turuud hetsuu sanagddag
Зочин · 2016/09/27
Шал тэнэг бодолтой манайхан нулимаад тэнэгтээд байдаг
Зочин · 2016/09/27
odoo bolilgui yahav dee balai yum bichij bhiin
Зочин · 2016/09/27
Санал нэг байна