Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх сарын 19-ний өдөр явагдах бөгөөд өнөөдөр орон нутаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардана авна.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Энэхүү 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489, бие даагч 723 нэр дэвшигч байгаа аж.

 

Б.Цэцэн