МАК группийн 15 жилийн ой тохиож, энэ хүрээнд группийнхээ ажлуудыг цэгцлэн тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа аж. Үүний хажуугаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хариуцаж байсан “Шинэ дэлхий” телевизийг Б.Нямтайшир охин Н.Цэлмүүндээ хариуцуулахаар бэлэг болгон өгчээ.

Монголын шоу ертөнц хийгээд баячуудын дунд нэр нөлөө бүхий Б.Нямтайширын Цэлмүүн өмнө нь ааваасаа зочид буудал бэлгэнд авч байсан удаатай. Тэгвэл энэ удаа ийнхүү “Шинэ дэлхий” телевизийг бэлгэнд авсан юм.

Харин тус телевизийн ажилчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэд хэдэн захирлын нүүр үзсэн билээ. Тус телевиз одоо эмэгтэй захирал ирсэн өнгө төрх шинэчлэгдэх байх хэмээн ихэд найдлага тавьж байгаа гэнэ.

Хур хөрөнгөтэй баячуудын охид телевиз толгойлдог “мода” Гацууртын Чинбатын охин Ч.Номингоор эхэлсэн бол ийнхүү толгой баян гэгддэг Б.Нямтайширын охин Цэлмүүнээр үргэлжилж байгаа бололтой.

Х.Даваа