МАН-д элсэх өргөдөл өгсөн АН-ын бүлгийн гишүүн хэн бэ?
2016/09/29
Б.БАЯР
УИХ дахь АН-ын бүлэг есөн гишүүнтэй. Өнгөрсөн парламентад олонх болж, эрх барьж байсан АН-ынхан өнгөрсөн зуны сонгуулиар ингэтлээ цөөрсөн. Өөрөөр хэлбэл, дөнгөж бүлэг байгуулах тооны гишүүнтэй болсон хэрэг. Тэгвэл саяхнаас АН-ын бүлгийн зарим гишүүн МАН-д элсэж энэ нам УИХ-д бүлэггүй болж магадгүй болсон талаар эх сурвалжууд яриад эхэлсэн.
Үүнийг батлах мэт АН-ын бүлгийн нэр бүхий эрхэм гишүүн МАН-д элсэхээр өргөдлөө өгчихсөн гэх мэдээлэл Төрийн ордон, улс төрийн хүрээнийхэн дунд түймэр шиг л дэгдэж байна. Тэр гишүүн МАН-ын удирдлагуудтай эртнээс холбоотой байсан гэдгийг бас онцолж байгаа юм. Тиймээс мань гишүүний араас намынхан нь ч нэхэл дагал болоод эхэлсэн. Харин МАН-д өргөдлөө өгсөн эрхмийн нэрийг жирийн гишүүдээсээ нууцалж байгаа тухай ч ярьцгааж байна.
Хэрэв энэ мэдээлэл баттай бол УИХ-д АН-ын бүлэг оршин тогтнох боломж дээсэн дөрөөн дээр ирлээ гэсэн үг. Найман гишүүнтэй байж УИХ-д бүлэг байгуулдаг. Тэгэхээр дахиад нэг л гишүүн үзлээсээ няцвал хүчээр татан буугдана гэсэн үг.
Яг үнэндээ АН-ын өнөөдрийн байдал тун базаахгүй байгаа. Намын дүрэм журам гээч нь алга болж, түүнийгээ хөсөр хаячихсан, удирдлага жолоодлогоо хэдийнэ алдсан ёстой л өмнө нь төрийн эрх барьж байсан гэх шүдгүй арслангийн дүр л энэ намд үлдсэн. Өдгөө АН-ын эрх зүйн чадамж дан ганц УИХ дахь бүлэг дээр нь тогтож байгаа гэвэл зохино. Харин өнөөдөр бүлэг нь эрх зүйн чадамжаа алдахад тун ойртоод байгаа ажээ.
зочин · 2016/09/30
Ямар хөгийн хулгайч вэ? Айгой бол албан тушаал горилогч эсвэл авилгачин нөхөр байлгүй Хэн гарахаас сонин юм гарна
Zochin · 2016/09/29
Arvin bas urvaj bsan biz dee
зочин · 2016/09/29
Намаасаа нэр дэвших эрх олж авчихаад эргээд өөр намд ордог ийм ялзарсан хүмүүсийг төрд гарахгүй байх хэрэгтэй.
иргэн · 2016/09/29
Шинээр эхэлцгээ, соц дек, моах гээд тарцгаа, тэр нь дээр ш дээ, алтангудас лав социалист үзэлтэй зүүн чиглэлийн оффшор нам болох байх. Угаасаа та нар шуудайд хийсэн үхрийн эвэр байхгүй юу даа..
Иргэн · 2016/09/29
Энэ ялзарсан харгис намыг хэн дагах вэ?!
Зочин · 2016/09/29
nice
zochin · 2016/09/29
ugaasa ustaj ugui bolj bgaa nam. ene ni ysaa bulaaldsnaas uudeltei.