Ийм хүнтэй яаж секс хийх хүсэл төрөх юм бэ?
2013/10/15
Сайн байна уу энэ фемдом сонирхдог охид залуучуудаа та бүхнийг ойлгож байна, хүний дур хүсэл гэж хэцүү юмаа гэхдээ миний хувьд бол арай өөр сэтгэхүйтэй бололтой.
Та бүхнийг сайн ойлгохгүй л байна гэхдээ муухай гэсэн юм бишээ хүний эрх чөлөө. Хамгийн гол нь би энд хандсан шалтгаан нь манай нөхөр ийм сонирхолтой бололтой. Би үүнийг нь мэдээгүй явсан надад их хэцүү байна. Би яах ёстой бэ надад та бүхэн туслаач… Би одоо тэр хүнийг харахаар нэг л сонин болчлоо хамт байх хүсэл ч төрөхгүй юм. Салий гэхээр 2 охинтой би одоо яавал дээр бэ? Бид 2 бараг секс хийдэггүй нөхөр их дургүй байдаг байсан, би ажил амьдрал гээд стресстэй байгаа гэж ойлгож явсан. Тэгсэн ийм учиртай байж өөрийн адилхан сонирхолтой хүмүүстэй өдрийн цагаар уулзаж өөрийгөө болгодог байжээ. Би ийм амьдралыг хүсээгүй анхнаасаа манайг хуурж байж анхнаасаа үнэнгээ хэлэхгүй дээ тэгсэн бол суухгүй байх байсан. Өөрийнхөө хүсэл сонирхол адил хүнтэй сууж болох байсан. Миний амьдралыг яагаад ийм байдалд оруулсныг нь бодохоор үзэн ядаж байна. Хүний амьдрал гэж яасан хэцүү юм бэ сайн хүнтэй учирч сайхан амьдрана гэж явсан болохоос… Би ч гэсэн хүн надад ч гэсэн секс хэрэгтэй би одоо ирээдүйгээ ингэж ийм хүнтэй байж хааяа сардаа 1 эсвэл бараг хийхгүй амьдарсаар ирсэн одоо бол секс хийхийг ч хүсэхгүй байна. Ийм хүнтэй яаж секс хийх хүсэл төрөх юм бэ? Надад ч гэсэн хүсэл сонирхол залуу насаа сексгүйгээр ийм хүнтэй өнгөрүүлнэ гэхээр аймаар байна. Би салсан нь дээр үү яах бэ? Та бүхэн надад туслаач адилхан хүсэл сонирхолтой хүмүүс нь ардаа гэр бүл эхнэр нөхөр байж л таараа тийм болохоор тэр хүмүүсийн өмнөөс би захидал бичлээ. Энэ асуудлыг яавал дээр бэ?
Gay zaluu · 2019/09/29
Aliishuu
Зочин · 2015/08/16
Сал ийм гаж юм гэж юу байдгийн