Цаазын ялыг эргэн сэргээе Ерөнхийлөгчөө
2016/09/29
Хүнд гэмт хэрэг хийсэн хүнийг цаазаар авах тухай заалтууд Эрүүгийн хуулинд байгаа. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авахыг хориглосон. Үүнээс болсон уу, нийгэм зэрлэгшсэн үү хүний амь нас хөнөөсөн, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хийсэн хэрэгтээ гэмших нь битгий хэл зэрлэгшиж байна.
Орон нутагт “Чамайг хүүхэдтэй чинь алчхаад 25 жил суугаад гарч ирэх нас байна. Гарч ирээд хамаатнуудыг чинь алаад дахиад орно.” гэж сүрдүүлсэн тохиолдол гарсан. Ерөнхийлөгч цаазаар авахыг хориглосноос хойш хүний амь нас хөнөөсөн болон хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дээд тал нь 25 жилийн ял өгч байгаа. Уг нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулинд цаазаар авна гэсэн заалт байгаа ч шүүгчид цаазаар ав гэсэн шийд гаргаагүй. Ингэснээр бид хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг бүх насаар нь нарсанд тэжээх шийдвэр гаргаж байна. Тэжээхдээ та бидний татварт төлсөн мөнгөөр тэжээж байгаа. Чанга дэглэмтэй хорих анги, гянданд хоригдож байгаа ялтнууд ажил хөдөлмөр эрхэлдэггүй болохоор тэднийг та бидний татвар төлсөн мөнгөөр тэжээхээс өөр аргагүй. Хэрэг хийсэн нь гэмшиж байгаа нэрээр улсаар тэжээлгэж хэрэг хийгээгүй нь тэднийг тэжээхийн тулд цалин мөнгөнөөсөө хасуулж байгаа нь хэр шударга тогтолцоо вэ? Бодох л асуудал.
Цаазаар авах ялыг эргэж сэргээсэн тохиолдолд тухайн ялтан цаазаар авах ялаар шийтгүүлсэн бол шууд тэр дор нь цаазалчихдаггүй. Өөрөөр хэлбэл цаазаар авах ялаар шийтгүүлсэн ялтан амь уучлахыг хүссэн өргөдөл гаргах эрхтэй. Үндсэн хуулийн 36-р зүйлийн 1.2-т заасны дагуу Ерөнхийлөгч түүнийг уучилж, цаазаар авах ялыг нь 30 жилийн хорих ялаар солих бүрэн эрхтэй. Мөн Монгол улсын эрүүгийн хуульд цаазаар авах ялын гүйцэтгэх хэлбэрийг буудан алах хэмээн заасан. Буудан алах явдлыг гүйцэтгэх журмыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталдаг байсан бөгөөд энэхүү зарлиг төрийн нууцын зэрэглэлд хамааруулсан байдаг. Тэгэхээр хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цаазаар авах эсэхийг Ерөнхийлөгч шийдэх боломжтой.
Цаазаар авах ялтай байх үед Монгол Улсын төр иргэндээ аль болохоор цаазаар авах ял оногдуулахгүй байх, оногдуулсан тохиолдолд түдгэлзүүлэн хэрхэх тухай асуудлыг тал бүрээс нь нухацтай авч үзэх, амийг уучлах зэргээр энэрэнгүй бодлого баримталж ирсэн түүхэн уламжлалтай. Зөвхөн долоон тохиолдолд л цаазаар авах ял оноож байсан.Тодруулбал Эрүүгийн хуулийн 81 (Tөр нийгмийн зүтгэлтний амь насанд халдах), 84 (Хорлон сүйтгэх); 91 (Хүнийг санаатай алах); 126 (Хүчиндэх), 177 (Зандачлах); 1781 (Терроризм); 302 (Төрлөөр устгах) тохиолдолд цаазаар авдаг байсан энэ тогтолцоог эргэн сэргээх хэрэгтэй.
Цаазаар авах нь хүний эрхэм чанар, амьд явах эрх, болон эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромжилсон хандлага хэмээн хүний эрхийн хуульчид хэлдэг. Үнэн хэрэгтээ гэм буруугүй хүний эрхэм чанар, амьд явах эрхэнд хүнлэг бус, хэрцгий, бүдүүлгээр хандсан этгээдэд л цаазаар авах ял оноож байгаа. Өөрөөр хэлбэл нүдийг нүдээр, шүдийг шүдээр, амийг амиар гэсэн шударга тогтолцоо. Хэрвээ хүний эрхэнд халдаагүй бол хэн ч чиний эрхэнд халдах ёсгүй гэсэн зарчим тогтолцоог хүний ухамсарт суулгаж байгаа үйлдэл юм. Тиймээс цаазаар авах ялыг сэргээе. Шударга л байя л даа Ерөнхийлөгч өө.
Золбин · 2016/09/30
Цаазаар авах ялыг сэргээхийг шудрага ард тумэн хулээж байна шуу. Цаазын ялаас татгалзсан цаг уеэс хойш махан зурхтэнгууд бургдийн зан гаргах болсон. Энэ ялыг сэргээсэн нехцелд гэмт хэрэг эрс буурна. Танхай этгээдууд гэм зэмгуй хумуусийг алж байхад гэмтний эрх гэж юу байх бэ дээ. Манай оронд ардчилал гэдэг нэрээр мбусармаг явдал гэмт хэрэг газар авч байна. Энэ бухэн бол еренхийлегчийн буруу. Монгол улс ардчилалаас аль эрт ухарсан гэж бодож узэж бн. Монгол орон булай залхай замд орсон
Зочин · 2016/09/30
Yliin bodlogo khungun baihad zahialgat allaga garah bolomj ikh. Chi tuunii
Зочин · 2016/09/30
өрөнгөт нийгмийн мөн чанар бол муу бүхнийг төрүүлдэг.тэгээд ч энэ ялыг сэргээх нь юмыг яаж мэдэхэв өөрт чинь аюул дагуулж болно.
Зочин · 2016/09/29
ЦААЗИЙН ялийг хэвээр нь үлдээ ерөнхийлөгчөө. ТАНЫ энэ сайхан сэтгэл нтр чинь олон хүнийг хохироож бна
Зочин · 2016/09/29
Tsaaziin yaliig sergeej zarim neg hargis nohduudiin handiig darj bh heregtei bn mon tegj tatvaraaraa tejeehee bolimoor bn. oorsdoor ni hooliig ni oluulna biz davarlaa l bn shd.
bolor · 2016/09/29
tsaaziin yalaa uguhgui bol orond n 40-50 jil buyu urthan hugatsaa uguh heregtei esvel buh nasaar n
zochin · 2016/09/29
tsaaziin yl baih heregtei balmad allag hargislal awilga awsan ter bvgdiig ustgah heregtei niigem tsewershig ardchilal nertei zawharliig bid hvseegvi
zochin · 2016/09/29
demjij bna
Санаа зовлоо. · 2016/09/29
Аймшигийн аллага ,харгислал газар авлаа.
Зочин · 2016/09/29
Tsaaziin yal baih yostoi, sergeeh heregtei!!!
Зочин · 2016/09/29
Hun alj bolood baihad tsaaziin yal heweer baihal estoi.Hun alcihaad tusgai hamgaalaltand hool ideed hewtej baih buruu gej bodoj bn.Tsaazgui bolhoor dawarch bn bolj bn gej zarim huduud bodoj baih shig nuruu buruu buruu shuu