Хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй дүүрэг бол нийслэлийн Баянзүрх дүүрэг. Хүн ам ихтэй учраас асуудал ундраатай байдаг. Хууль бус шийдвэр, даргын хэцүү авир, ажлаасаа шалтгаангүй халагдсан хороодын засаг дарга нар гээд Д.Пүрэвдавааг буруутгах зүйлс олон.

Хийсэн бүтээсэн гээд харуулах зүйлгүй ч арга зальтайгаараа дүүргийн даргын суудалд өдий хүртэл сууж байгаа Д.Пүрэвдаваагийн үлдэх ганцхан “учиг” нь Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнийн улс төрийн амьдралын гараа. Учир мэдэх хүмүүс ийм л тайлбар хийж сууна. Түүний бас нэгэн хууль бус үйлдэл болох газар олголт. Цагдаа хүчнийхэнд элэгтэй сайн гэгдэх тэрээр шүүгчдэд хуулийн цоорхойгоор сүвэгчлэн газар олгосон шийдвэр гаргасан байх юм. Тухайлбал, Ц.Батсүрэн Ерөнхий шүүгч, Н.Батхүү Тамгын газрын дарга, Ч.Мөнхболор шүүгчийн туслах нарт газар олгосон байгаа нь “ар талаа” аятайхан бэлдэж байна хэмээн хардахад хүргэж байна. Түүний БЗД-ийн захиргааны хэргийн шүүх дээр дандаа ялдаг шалтгаан нь энэ ч байж магадгүй. Хэдий хуулийн дагуу байж болох ч шүүгчдийг өөртөө татах бас нэг арга заль нь ч байж мэднэ. АТГ, ШЕЗ нарт шалгуулж байгаа гэх энэ хэрэг 67 иргэний газрыг “нэр шилжүүлэн баталгаажуулсугай” гэх түүний захирамжаар шийдсэн байгаа юм.

 

Шүүгчдийг өөртөө татаж, ар талаа “найдвартай” болгож байгаа санаа нь энэ байх. Бусад дүүргийн дарга нараас хамгийн их хэл амтай, цагдаа сэргийлэх, шүүх хурлаар гүйдэг нь Д.Пүрэвдаваа. Түүнийг Засаг дарга болсноос нь хойш хэл ам бүүр ч нэмэгдсэн. Жирэмсэн эмэгтэй зоджээ, ажлаас нь үндэслэлгүй халжээ, унаа тэргээ голжээ, газар хууль бусаар олгожээ, ах дүү нараараа хүрээлүүлжээ гэх мэт яриа хэрээс хэтэрч байгаа. Ясны “заргач” хүн гэдэг нь түүнтэй маргалдах олон хүнтэй зэрэг зэрэг шүүхдэлцэж чаддагаас нь харагдаж байна. Түүний ажлын хуваарьт шүүх хуралд оролцох гэдэг ажил ч байдаг болсон гэнэ. Харин энэ их шүүх цагдаагийн асуудалд мэдээж түүнд найдвартай сайн танил хэрэгтэй болно. Түүний ухаалаг бөгөөд цагаа олж гаргасан шүүгч нарт газар өгсөн шийдвэр нь өөрийн “маргаантай үйлнээ” үнэхээр хэрэгтэй байгаа байх. Нийслэлийн Засаг даргын нэг ч иргэнд газар эзэмшүүлж болохгүй гэсэн захирамж байдаг. Гэвч нөхөр дарга “нэр шилжүүлэх” гэх нэрээр газар олгосоор байжээ. Иргэдийн таамаглаж, хардаж байгаагаар эхнэртээ, ээждээ, ах дүү нартаа газар өгсөн байдаг. Газрын бизнесээр нэлээд хөлжсөн тухай албаны бус эх сурвалж ч дурдаад авсан. Д.Пүрэвдаваа гэх энэ эрхмийн балаг дуусахгүй нь бололтой.

Эх сурвалж:duulian.mn