Монгол төрийнхөө гутамшгийг тоочоод барахгүй боллоо
2016/10/01
Монголын ахмадуудын өмнөөс хэлж анхааруулах, хичээнгүйлэн хүсэх хэдэн зүйл
"Төрийн төлөө оготно боож үхнэ" гэдэг өгүүлбэр Монгол хүн бүрийг хатгаж, гижигдэх боллоо. Эргэн дурсахуй, олны үг ортой гэдэг үндэслэлээр, монголчуудын харамсал гутрал болоод байгаа зарим нэгэн жишээг тодрууллаа.
Нэгэн зүйл: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Шадар сайд Да.Ганболд, Их бага хурлуудын дарга Р.Гончигдорж, Монгол Улсын одоогийн Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж нарын нэр зохих хэмжээгээр Монгол төрийн гутамшигтай холбогдож байна. Би энэ эрхэмсэг ноёдыг гүтгэж гүжирдэх, гутаан доромжлох гэсэнгүй. Болоод өнгөрсөн бодит үнэнийг нэхэн дурсаж байна.
Дээр дурдагдсан эрхэмсэг ноёд биедээ Монгол төрөөс алдар гавъяаг нь үнэлж олгодог хүндтэй цол шагналуудаар шагнагдаад л ёстой чадаж байгаа юманд арга үгүй гэдгийг л нотолсон.
Нэгэн зүйл: 20-р тогтоол гэгч хэрэгжиж төгрөгийн ханш үнэлэмж нэг дахин унаж, бүх юмны үнэлгээ нэг дахин өссөн энэ тогтоолын хэрэгжүүлэлтээр богинохон хугацаанд БНМАУ-ын БХЯ цэрэг дарга нараа гурван жил хооллож хувцаслах баталгаат нөөц нь үгүйрч хоосроод өлсгөлөн цэрэг армитай болсон. БНМАУ-ын иргэний хамгаалалтын төлөвлөгөөгөөр болзошгуй дайн гарсан нөхцөлд Монголын ард түмнээ хооллож хувцаслах баталгаат нөөц нь мөн л үгүйрч хоосроод хүнсний дэлгүүрт бор давс, хатсан хар талхнаас өөр юмгүй болсон бодит үнэн түүх бий.
Нэгэнзүйл: Улсын банкинд байсан дөрвөн тн алтаа гадаадын банкинд шилжүүлээд казинод алдсан гэх нэрийн дор хувааж идэцгээсэн. Бас л Монгол төрийн гутамшиг.
Нэгэн зүйл: Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн хүү илгээлтийн малчин болж, таван ханатай эрээн гэр барьж телевизээр сурталчлагдаад удалгүй малыг хувьчилж ХАА-н нэгдлүүд үгүйрэн хоосорсон. 1000 малаа нийгэмчлээд эх орныхоо хэрэгцээ шаардлагаар цагаачлагчдад өнчин ишиг ч олдоогүй юм. Одоо малчдын нөхөрлөл гэгч юмаар орлуулах санаархал хэрэгжих гэж байна.
Нэгэн зүйл: Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат цагаан торгон дээлийнхээ энгэрийг газрын тосоор мялаагаад л дээрээс нь “Алт хөтөлбөр” гэгч гайхамшгийг хэрэгжүүлж улам хөгжиж хүчээ аваад уул уурхай болон цэцэглэж лиценз нэртэй цаасаар 2006 онд хэвлэлээр мэдээлэгдсэнээр , Монгол эх орныхоо газар нутгийн дөрөвний нэгийг гадаадын ханаж цадахаа мэддэггүй луйварчдад 60-100 жилийн хугацаагаар шилжүүлэн өгч, зарим хэсгийг хямдхан үнээр зарж баяждаг нь хэрээс хэтэрлээ.
Бидний өвгөд дээдэс Монгол эх орон, эх нутаг, усаа халуун амиараа хамгаалж, хойч үе бидэндээ бүрэн бүтэн хүлээлгэж өгч нялх ногоог ч тасдуулдаггүй, нүгэл гэж мөрдүүлэн хэвшүүлж хөх тэнгэр, хөрст дэлхийтэйгээ амь амьдралын баталгаа болгон хэрэгжүүлсэн нь түүхийн бодит үнэн. Одоо монгол хүн эх нутагтаа эзэн нь байж эрхэмсгээр хөл тавин гишгэх газар нутаг хязгаарлагдмал, малчид нүүдлийн МАА-гаа бэлчээрлүүлэх нутаг усгүйд хүрээд байгаа нь Монгол төрийн гутамшиг биш гэж үү.
Нэгэн зүйл: З.Энхболд Төрийн өмчийн хороон дарга байхдаа БНМАУ-ын 70 жилийн бүтээн байгуулалтыг цэнхэр, ягаан тасалбар гэгчээр халхавчлан өмч хувьчлал гэгчийгээ хэрэгжүүлж нураан устгасан. Зарим зүйлээр жишээ болгоход, аж үйлдвэрийн нэгдэл нь олон мянган мэргэжилтэн ажилчдын бүтээлч халуун ам бүл болж ард түмнээ юугаар ч дутаалгүй бүрэн хангаж хөгжин цэцэглэж байсан.
Тэр бүтээлч халуун ам бүл бүгдээрээ гудамжинд гарч хаягдаад үр хүүхдүүд нь “траншейн”-ы цолоор цоллогдон, эцэг эх нь архичин болон хувирч одоо ч үргэлжилсээр байна. Энэ бол Монгол төрийн нэгэн гутамшиг
Нэгэн зүйл: Архи спиртийнхэн архиа үнэд хүргэн зарж борлуулах гээд бүр лонхон дээр нь их эзэн Чингисийнхээ дүр зургийг хэвлүүлэн тэр нь хог новштой хутгалдаж хаягдаж дээрээс нь золбин нохой, согтуу хүн сорьж байгаа нь Монгол төрийн нүгэлтэй гутамшиг.
Нэгэн зүйл: Монголын ардчиллыг С.Зориг гардан удирдаж ялалтад хүргээд цаашдын хөгжлийн чиг хандлагд гарч байгаа дутагдлын талаар шүүмжлэл дэвшүүлсэнийхээ төлөө адлагдаж хамтран зүтгэгчид нь гүтгэж С.Зоригийг ганцаардуулах байдалд оруулаад байх үед Монгол Улсын Ерөнхий сайд болж, ардчиллаа зөв гольдролд оруулж, хөгжүүлэх үүд хаалга нээгдэх нөхцөл нь бүрдэх хугацаа олголгүй шөнөд нь багтаан амь насыг хэрцгийгээр хөнөөж монголчуудад нөхөгдөшгүй гарз хохирол харамсал гутрал гунигийн хар сүүдэр учруулж, нөмөргөв. Ардчиллын үнэт зүйлс С.Зоригтой хамт хөнөөгдсөн нь батлагдлаа.
Монгол төр хэрүүлийн бузраар засал авахгүй бузартаж, нөгөө ардчилал маань Монголын ард түмэнд инээж ирсэн дайсан, намуудад шургалсан тахал болж хувирлаа.Монгол сэтгэлгээтэй хоцрогдсон өвгөн миний бодлоор хуулийнхан энэ аллагын хэргээр мөрөөрөө гэмгүй хэн нэгнийг бүү хэлмэгдүүлээсэй. Нүдний боолт, чихний бөглөөгөө аваад жинхэнэ мөрдөшч шиг ажиллаасай.
Нэгэн зүйл: Монгол төрийнхөө гутамшгийг тоочоод барахгүй боллоо. Эцэст нь монголчууд минь нөхрөө зөв таньж, гашилсан сүү шиг болсон төрийнхөө гутамшгийг арилгацгаая.
Алдарт эхчүүдийн эрхийг хамгаалах “Энхийн өргөө” холбоо,
НҮТББ-ын удирдах зөвлөлийн тэргүүн Чой.БЯМБАА
Зочин · 2016/10/02
oron nutgiin songuuliin surtalchilgaa ehlechihsen yum uu.
цц · 2016/10/02
Монгол төрийнхөө гутамшиг мөнөөсөө мөн байна
Зочин · 2016/10/01
bidniig 2020 ond uy xvleej buig medej bui xvmvvs bna uu vgvi uy bid xytadiin bolon xariinxanii bvren daramtad orox bolchixood bna shv de nuguu ers shinechilex nuxudvvd xaachsan be batzandan aa uynga aa ganbaataraa baasan egch ee bat vvl ee bymbasvren guai ta nar bolon busad ex oronchid xaana bna
nyamaa · 2016/10/01
Vnen l bichsen bn. Margaashdaa itgeltei Mongolchuudiig 20 -r togtooloor ballaj huwichlaliig buruu hiij zalitai zaitai shunaltai ni bayajaj busad ni yaduurah ehleliig tawisan.
Зочин · 2016/10/01
okay
Зочин · 2016/10/01
Терийн байгууллагуудыг тун харамсалтайгаар хувьчлал , чиг хандлагыг нь еерчлехгуй хегжуулэх нэрээр мен ч олон хангамж худалдааны баазууд уйлдвэруудийг угуй хийсэн дээ