Нийгмийг цочирдуулсан хэрэгтэнд шийтгэл оногдуулаасай
2016/10/01
Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 6-нд 7 настай хүүг захиалгаар амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч, нийгмийг цочирдуулаад байна.
Өчигдөр орой Дорнод аймгийн нутгийн зөвлөл Зүүн хүрээ Дашчойлон хийдийн лам хүүд эмгэнэл илэрхийлж бурхны оронд очих замыг гэрэлтүүлж амар амгалан нойрсог хэмээн ном айлтгаж буян хурсан юм. Эрх чөлөөний талбайд нутгийн иргэд болон нийслэлийн иргэд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 7 настай хүүгийн гэгээн дурсгалд зориулж зул өргөж, эмгэнэл илэрхийллээ. Хуран цугларсан иргэд болон нутгийн зөвлөлийн гишүүдээс сэтгэгдэл болон үзэл бодлыг нь сонссон юм.
Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Билэгсайхан: Нийгэм хоосролд орж байгаагийн тод илрэл болж байна. Мөнгө байвал УИХ-ын гишүүний суудал, албан тушаал гээд бүгдийг худалдаж авч болдог гэсэн сэтгэхүйтэй болжээ. Маш их хөрөнгө, мөнгө идчихээд шийтгэлгүй үлдэж болж байна. Хайр сэтгэл, хүний амийг хүртэл худалдаж авч байна. Энэ бол аймшигтай. Харамсалтай хэрэг болсонд маш их харамсаж, үүнийг таслан зогсоох дараа дараагийн хүн ийм хүнд байдалд нийгмийг бүү оруулаасай гээд оногдсон шийтгэлийг оногдуулж өгөөсэй гэж бодож байна.”
Нэрээ нууцлахыг хүссэн иргэн: Нийгэм “Гэгээрээсэй гэж бодож байна. Их харамсаж буяны ажлыг зохион байгуулж байна. Мөн Дорнод аймгийн УИХ-ын гишүүд Н.Номтойбаяр, Х. Болорчулуун нар ирсэнгүй. Ирнэ үү гэсэн хүсэлт явуулсан боловч ирсэнгүй хэмээн хэллээ. Дорнод аймгийн Засаг Дарга Нийслэлд Улаанбаатар хотод байна гэсэн боловч ирсэнгүй. Энэ бол асуудалд хамгийн их анхаарлаа хандуулах ёстой хүмүүс. Гэтэл үүнийг “үл” тоож байна. Бид бол хэл дамжуулж заавал ирээрэй гэсэн боловч ирсэнгүй. УИХ-ын гишүүд идэж уухаа бодож явна.
Зул өргөх ёслолд 10 сартай бяцхан охиноо тэвэрсэн хүн харанхуй шөнө ирж зул өргөж байлаа. Тэрээр “Амьдралд хандах хандлагаа өөрчлөөсэй. Хүүхдийг багаас нь төлөвшүүлнэ гэдэг маш чухал. Энэ бол өнөөдөр шийдэгдэх асуудал биш. Миний бодлоор шийтгэлийг зөв оногдуулах нь зүйтэй байна. Цочроо өгөөсэй, Ард иргэдийг цочроож, нийгмийг аймшигтай цочролд оруулсан юм чинь эргүүлээд тухайн 24 настай бүсгүйд энэ хэмжээний анхаарал татсан шийтгэл оногдуулаасай гэж бодож байна.” Гэв.
Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн: Хамгийн хатуу шийтгэлийг оногдуулж дараа дараагийн хүнд болон хүмүүс цочроо, сэрэмжлүүлэг болж хатуу шийтгэл оногдуулаасай гэж бодож байна. Хятад улсад аймшигт энэ хэрэг гарсан бол хамгийн аймшигтай шийтгэлийг оногдуулдаг. Өөр оронд ч мөн адил хатуу арга хэмжээ авах байсан. Бусад оронд ийм хэрцгий, үр хүүхдээрээ дэнжин тавьсан муухай золиосны дурлал байхгүй гэж бодож байна. Үүнийг төр засагт байгаа хүмүүс анхаарлаа хандуулж мэргэн ухаан гаргаж, хатуу шийтгэл оногдуулж ард түмэндээ дуу чимээ, анхааруулга өгөөсэй гэж бодож байна.
Мөн зул өргөж, эмгэнэл илэрхийлж байсан жирийн эмэгтэй хэлэхдээ: Ирээдүй хойч үеийг авч явах залгамж үеийн залууст хайрлах, энэрэх, хүмүүжлийн хичээл 10 жилийн боловсролын системд оруулах хэрэгтэй байна. 7 настай хүүхдийг 200 мянган төгрөгөөр захиалж алуулна гэдэг бол хэн бүхний сэтгэл, оюун бодолд орохгүй санаа. Гэтэл 24 настай тэр тусмаа хоёр ой хүрээгүй хүүхэдтэй эх хүнээс ийм аймшигтай бодол, үйлдэл гарна гэдэг үнэхээр аймшигтай санагдаж байна. Тохирсон ял шийтгэл оногдуулна гэж найдаж байна хэмээн ярилаа.
Сүүлийн үед 1990 оноос хойш төрсөн залуус аймшигт хэрэг үйлдэх болсон. Тухайлбал, 2014 онд дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа өнөөдрийг хүртэл хэрэг шийдэгдээгүй байна. Эцэгтэй нь сууж амьдрал зохиож явахдаа 4 настай охиныг үргэлж дарамталж, олон удаа зодож гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нийслэлчүүд төв талбайд зул өргөж эмгэнэл илэрхийлж байсан. Гэтэл ард иргэдийн тэр их харамсал, уйтгар гуниг төр засгийн чихэнд сонсогдож юм бодогдуулаагүй бололтой.
Мөн “Бааранд танилцсан залуугаа дагаад Шар хадны эцэст очсон хоёр эмэгтэй харамсалтайгаар амиа алдсан. Толгой, гарыг нь тасалж, эмэгтэйн толгойг жорлонд хаясан эрүүл хүний ухаан бодлоос гарахааргүй аймшигт хэрэг гарч мөн л нийгмийг цочирдуулаад авсан. Үнэхээр аймаар. Охидоо танихгүй хүн дагаж битгий явж бай. Эцэст нь ийм харамсалтай хэргийн золиос болно” гэсэн мэдээлэл гадуур тарж байлаа.
Сэрэмж хаана ч илүүдэхгүй шүү. Тиймээс эцэг эхчүүд та бид үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, зөв хүн болгон төлөвшүүлэх чухал байна.
М.Буянжаргал
ХХХХХХХХ · 2016/10/03
СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮҮХЭН БАЙХАА
Зочин · 2016/10/03
Хуулинд заасан заалтын дагуу хамгийн хатуу шийтгэлийг оноох хэрэгтэй.бусдад сургамж болгох гэж хатуу шийтгэх гэсэн үг хуулинд байдаггүй юмаа.харин ирээдүй хойчоо зөв хүмүүжүүлэх нь бидний үүрэг.
Зочин · 2016/10/03
аймшигт хэргууд ар араасаа гарч бна.жишээ нь гадаадын хунийг хэрцгийгээр алсан хуухэд захиалгаар алсан гээд аймаар хэргууд маш их бна. унэхээр аймаар
Зочин · 2016/10/02
Zuvhun ene aluurchin ch bish bid niigmeeree neg iimerhvv bolchihood bna shvv.Ta uuruusuu:Bi hvn shig hvn mun vv geed asuugaad vzeerei.Mash tsuuhun hvn :tiim ee bi hvn shig hvn gej hariulj chadah bh.Niigem maani dendvv zavaan hogiin tantan boljee
Зочин · 2016/10/02
Ийм юм ойлгохгүй хүүхэд алж байдаг яасан тэнэг хүүхэн бэ ? Малнууд одоо юу ч бодоогүй юм шиг явцгааж байгаа . Ийм амьд сүгнүүдээс нийгэм салбал таарна . Бүгдийг нь насан туршид нь шоронд хийж ялны хөдөлмөр хийлгэ !!!!!!!!!!!!
Зочин · 2016/10/02
Эцэг нь дургүй л байсан юм байна ш дээ . Тэгээд хүүгээрээ шалтаг хийж . Тйи
төрийн ... · 2016/10/02
нөлөөлсөн аавыг шийтгэ
төрийн ... · 2016/10/02
хэлэх үг алга үзэн ядаж байна https://www.dorgio.mn/post/58913#https://www.dorgio.mn/post/58913 #https://www.dorgio.mn/post/58913#
төрийн ... · 2016/10/02
төрийн бодлогоор бага наснаас нь эхэлж хүн байх хүний мөс чанарын талаар хичээл оруулья ,,,,,,,элбэг цаазгүй өршөөлийн хууль гаргаснаас хойш дургүйгээ хүрвэл нэгнийгээ алчихаад амьд үлддэг нь бараг моод болж байна ,,,,,,энэ хүний ёсонд баймгүй зүйл хийсэн хүүхэн залуу 2 ыг олны нүдэн дээр цээрлүүл,,,,,,ийм хүмүүст өршөөлийн хууль хэрэггүй Элбэгдорж оо
Зочин · 2016/10/02
энэ зхиалгаар хүүгийн амь хороолгосон хүүхэн ямар муу удамтай эцэг эхээс гаралтай хэн болохыг олон нийтэд зураг хөрөгтэй нь хамт зарлах хэрэгтэй,,,бас шодойныхоо жаргал хөөцөлдөж ийм муухай хүүхэнтэй нийлж байсан хүүгийн аавыг ард түмнээс санал асуулга аваад цааш харуулмаар байна ,,,харамсалд дарагдаж үлдсэн хүүгийн ээжийгихайрлаж байна,,,,,
Зочин · 2016/10/02
zahialsan huuhen hun bish baina aa .ene huuhnii aav eej ah duu nar ni bas hunii musgui amitad baij taaraa....... yamar ger bulees garaltai bolohooroo ene huuhen iim zuiliig setgej chadaj baina aa ........iim niigem tsochrooson hergiin ezniig olni nuden deer tseerluul....... elbeg tsaazaar avah yalgui bolgosnoos hoish hun aldag hun elbeg bolloo .... ene huuhniig tamlan zovooj baij alah heregtei
Зочин · 2016/10/02
IIM SEtgeltei huuhentei zavaarch hairt huugiinhee amind hursen zavhai shodoo ni dontson etsgiig ni bas almaar baina .. buh uildel enedees ehleltei uchraas....amia aldsan huu .haramsaj uldsen huugiin eej l hetsuu baina daa ...elbegdorjiin orshoogood gargasan zaluu ergeed iim hereg hiij baina geed bodohoor muu udirdagchtai ulsin irged ingej hohirdgiig medlee
Зочин · 2016/10/02
ZAHIALSAN HUUHNIIG OLNI NUDEN DEER RRGALJ ALAH HEREGTEI ........
Зочин · 2016/10/02
Zahialsan huuheniig iluu hundeer shiitgeh heregtei zahialga guitsetgesen hereg garahad noloolson aaviig ni bas hatuu shiitgeh heregtei ter aaviig bol yagaad ch zugerr ongorooj bolohgui ehner huuhdee zoddog hertsgii hun gsn bizd
зочин · 2016/10/02
бөгс бөөрны асууудал хар мөртөй.алуурчин захиалагч хоеуланг нь алах хэрэгтэй.
Зочин · 2016/10/01
Ene baliar huuhni facen Bnu
Зочин · 2016/10/01
NUTGIIN NER BAASDSAN GICNNIG TSAAZAL
Зочин · 2016/10/01
dornod aimag hetsuu gazar
ex xun · 2016/10/01
zaxialagchiig iluu shiitgex ni zuv. xoishid: uu bi sain ailgaarai l gesen geed xun aluuchixaad sugaraad uldej boldog um bna gesen oilgolt ene niigemd uldeexgeed bna shuu dee!!!
Evii ter xuug bodoxoor zurh uvduj bna. UM SAIN AMGALAN BOLTUGAI.
Зочин · 2016/10/01
okay
Зочин · 2016/10/01
зүгээр нэг зул өргөчихгүй улстөржиж энэ тэр... зүгээр зайлж үз
иргэн · 2016/10/01
Алуурчинаас нь захиалагчид нь илүү ял оногдуулах хэрэгтэй
Зочин · 2016/10/01
Дорнодыхон ер нь эр эмгуй эвгуй нехдууд бдын бнадаа