Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
2016/10/02
Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 2. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг нохой сарын шинийн 2. Адъяа гараг. Тэргүүн дагуул одтой, хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.
Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Зочин · 2016/10/02
nice