Өнгөрсөн долоо хоногийн Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн Захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан билээ. 

Ингэснээр Шүүхийн тухай багц хуулиудыг ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөх юм.
 
Мөн шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд гишүүдийн олонх уг төслүүдийг дэмжиж холбогдох байнгын хороонд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлжээ.
 
Г.Долгорсүрэн