Зи зугтчихаагүй биз?
2016/10/04
Б.БАЯР
Сонгууль эхэллээ. Сурталчилгаа эхэлтэл МАН-аас өөр сүрийг үзүүлсэн нам үгүй байв. Харин АН нам даруулчихаагүй байна шүү гэдгээ сурталчилгааны нээлт хийгээд түүнээс цаашх өдрүүдэд олон нийтэд илүү мэдрүүлэх шинжтэй байна.
Гудамжаар яваад хараарай. АН-ынхны самбар МАН-ынхнаас дутаад байгаа юм алга. Харин сонгуулийн сунгаанд албан ёсоор оролцлоо гэдгийг намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат нээж хэлээд орхилоо. Зүй нь З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар ажлаа хийгээд зогсч л байх ёстой байв. Учир нь 2016 оны сонгууль дуусаагүй байна. УИХ-ын сонгуульд бол ялагдсан. Орон нутгийн сонгуульд яах нь мэдэгдээгүй байна. Хэрэвзээ энэ сонгуульд ялалт байгуулах аваас З.Энхболд, Л.Эрхэмбаяр нартай тооцох хариуцлага зүй ёсоор хөнгөрөх ёстой. Нөгөө талаар З.Энхболд намын даргынхаа ажлыг бүрэн өгчихөөгүй байгаа дуулдаж байна. Өнөөг хүртэл ҮЗХ-ны хурлыг хойшлуулчих “бяр”-тайгаа байна гэдэг намын дарга хэвээрээ л байна гэсэн үг. Эх сурвалжийн мэдээллээр түүнд АН-ын тамга байгаа гэсэн. Ийм болохоор З.Энхболд яахын аргагүй энэ намын хувь заяаг атгасаар л сууж байна. Гэтэл сонгуулийн нээлт дээр алга. Тэр хаачив?
Сүүлийн үед зарим хэвлэлээр гарсан мэдээллээр бол хууль хүчний байгууллагаас шалгаж, нягтлах хүмүүсийн нэрийн жагсаалтын нэлээд дээхнүүр З.Энхболдын нэр явж байгаа. Үнэндээ 2012оны сонгуулиас хойш эрх мэдлийн галзуурлаар өвдсөн хүн түүнээс өөр үгүй. Тэр утгаараа хуулийнхны анхаарлыг татах нь зүйн хэрэг байж таарна. Харин буруутай үгүйг шүүх л тогтооно. Гэтэл тйимэрхүү албан ёсны мэдээлэл ч цацагдаагүй байхад сураг алдрав. Тэр зугтчихаагүй биз?
Эх сурвалж: polit.mn
Зочин · 2016/10/05
ЗА ЗА ЭНХБОЛД ШИГ ШУДРАГА ХҮН АН-ХАНД БАЙХГҮЙ ЮМ ГЭНЭЛЭЭ ШҮҮ ХӨӨРХИЙ ҮНЭН БОЛ НЭГ ДҮҮ НЬ НАРАНТУУЛ ДЭЭР ТЭРЭГ ТҮРДЭГ ГЭСЭН ЖААХАН ШИРҮҮН ТӨРХТӨЙ ДУРУУРАА БОЛОВЧ САЙН ХҮН ГЭЖ НУТГИЙН ХҮМҮҮС НЬ ЯРЬДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ
zochin · 2016/10/04
nadruu egtsleed hardaa
Зочин · 2016/10/04
Зи вирус!
Зочин · 2016/10/04
Одоо өвчин тусаад шүүгдэж чадахаа болино доо. Араа мэдэхгүй их идэх ч дээ.
Сэлэнгээ · 2016/10/04
Бэлтрэг Энх болдын очер нь болжээ.
Зочин · 2016/10/04
okay
irgen · 2016/10/04
hujaa