Батлан хамгаалахын сайд Сүхбаатар аймагт ажиллаа
2016/10/04
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт Хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, сайдын зөвлөх, бэлтгэлд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай нар Сүхбаатар аймаг дахь Зэвсэгт хүчний ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Ангийн захирагч хурандаа Д.Нямсүрэн нь ангийн үндсэн үүрэг, бүтэц, зохион байгуулалт, бүтээн байгуулсан ажлын талаар мэдээлэл хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Мөн батлан хамгалахын сайд тус ангийн ажилчин, алба хаагчидтай уулзалт хийн, тулгамдаж байгаа зарим асуудлуудыг шийдвэрлэлээ. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Би сайдаар томилогдсоноосоо хойш төлөвлөгөө гарган хэд хэдэн анги салбаруудын үйл ажиллагаатай танилцаад байна. Миний хувьд Зэвсэгт хүчний анги салбаруудаар шахуу төлөвлөгөөтөй, цагт баригдан ирээд хүндэт харуул жагсаан, удирдлагын танилцуулга сонсоод гарах биш, урьдчилан ажлын хэсэг томилж, судлуулсаны үндсэн дээр тулгамдаж байгаа асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж явна. Танай ангийн хувьд үйлдвэрлэлийн орлогоороо ангийн гадаад болон дотоод тохижолтыг хийсэн нь сайшаалтай, тиймээс энэ жилийн үйлдвэрлэлийн орлогоо үлдээн цэргийн бэлтгэл, сургалтын орчиноо цэргийн алба зохион байгуулах заавар, дүрмэнд заагдсан стандартын дагуу тохижуулан ажиллахыг үүрэг болгож байна" гээд үүнээс гадна хуулийн дагуу хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх, цэргийн алба хаагчдын нэр хүндийг өндөрт өргөж явахыг чухалчилан анги салбарынхаа болон Батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг орон нутагт сурталчилан таниулж, иргэн цэргийн харилцааг хөгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.
Зочин · 2016/10/04
okay